Олимпийн аварга Александр Петрив
“Бээжин-2008” Олимпийн аварга биеийн хүчний бэлтгэлдээ маш их анхаарал тавьж ажилладаг нэгэн. Тэрээр Петрив нь усанд сэлэлт, хөнгөн атлетикийн гүйлтээр тасралтгүй хичээллэдэг ба дугуй унах нь түүний хамгийн дуртай зүйл төдийгүй өвөл зунгүй дугуйгаа унасаар байдаг байна.
Сунадаг резинийг өглөөний дасгал хийхдээ байнга ашигладаг ба бэлтгэлийн салшгүй хэсэг болгожээ.
Нэг биш удаа Александр Петрив “Галын шугаманд орж ирэх болгондоо тааламжтай санагддаг. Миний биеийн организм галын шугаман дээрээс илүү их энерги авдаг юм шиг санагддаг” гэж ярьсан юм. Олимпийн аварга Александр хүчний зааланд удаан хугацаагаар бэлтгэл хийдэг ба усанд 45 минутын турш зогсолтгүй сэлдэг, өдөр бүр шахуу 10 км газар гүйдэг.
Сунадаг резинээр дасгал хийхэд гар бууны тамирчдад буу барьдаг жижиг булчингуудын хүчийг сайжруулдаг байна. Зөвхөн бүгдийг нямбай хийх ёстой ба хайнга хандаж болохгүй. Бид доор үзүүлж байгаа зургаар Гавъяат тамирчин А. Петривийн хийдэг бэлтгэлийн схемийг өөрийн гараар нь зурсныг үзүүлье.