top of page

Буудлагын нууц биш “нууц” аргачлал

Буудлагын дээд амжилтанд тэмүүлж өөрийн гэсэн систэмчилсэн бэлтгэл хайж буй бүх тамирчдад бэлтгэлд хэрэгцээтэй байх болно гэж найдаж бяцхан зөвлөгөөг толилуулж байна. Ихэнхдээ дасгалжуулагч хэлддэггүй, эсвэл мэддэггүй, эсвэл тээр шаадаг байх . Нууц гэдэг нь та энэ аргачлалыг бүрэн эзэмших хүртэл нууц зүйл мэт байна.

Бэлтгэлийн өмнө тэмдэглэлийн дэвтэр аваад өнөөдөр өөрөөсөө юуг шаардаж байгаа юунд хүрэхийг зорьж байгаагаа бич. Жишээ нь:

-Халаалт   дасгалаар   10-15 мин

                Буутай халаалт     ? минут

                Сумтай халаалт   ? минут

-Бэлтгэлд хийгдэх дасгалуудыг тухайн бэлтгэлд тохируулж хийхийн тулд зорилго тавигдана.   

завсарлага 5 мин (яах гэж хийж буй, юунд хүрэхийн тулд гэдгийг ухамсарлуулж тайлбарласан байна.)

-Үндсэн хэсэг 60 мин  Үндсэн дасгалууд, эзэмшүүлэх буудлага, хоосон шагайлга гэх мэт зүйлүүд байх ёстой.

 

-Буудлага бүрийн төгсгөлд оноо, болзол тавьж буудах ба төгсгөх 

Зорилго нь:   Завсарлага авахгүйгээр тасралтгүй гох даралт хийж байнд шагайсан байдал 100%  таарсан эсэхэд  үл ойшоож (зөвхөн овоо тэгш харааны зурагтай байх) шагайна. Энэ дасгал нь хараалах үйл явцад шилжихгүйгээр гох буулгалт дээр анхаарал төвлөрч ажиллахад сайнаар нөлөөлдөг.

 “Мэргэн буудахын үндэс бол гох буулгах урлаг” гэдгийг санагтун.

Дараа нь (зөвхөн хийн буун дээр) нүдээ аниад 10 сум буудна. Энэ нь булчингийн ой санамжийг хөгжүүлж 100%--ар анхаарлыг өөрийн булчингийн ажиллагааг мэдрэхэд шилждэг.  Мөн харанхуй орчинд шагайх, гох буулгалт хийх, харанхуйд буудлага хийх нь булчингийн үйл ажиллагаа хир зэрэг явагдаж байгааг мэдрэхэд сайнаар нөлөөлдөг.

Хэрвээ чи амжилтанд хүрэхийг хүсэж байгаа бол цагаан дэлгэц дээр аль болох их ажилла. Юуг?, яаж?, хичнээн их хийсний дараа яг энэ хийсэн шигээ гайхалтай сайн буудалт хийх вэ? гэдгийг чи ойлгох ёстой.  Тэгээд хамгийн гол нь үүнийгээ дараагийн буудалтаар яаж давтах вэ? гэдгээ ч мэдэж байх хэрэгтэй !

Арав,  ес хоёр ялгаатай. 10 дээр онох болгон техникээр буудсан байдаггүй, 9 дээр оносон болгон алдаа байдаггүй юм.  Худлаа буудаад 10 оносныгоо би 10 онолоо гэж биш, зөв буудаад гарын хөдөлгөөнөөр 9 оносон байхад энэ бол алдаа гаргалаа гэж өөрийгөө зэмлэх хэрэггүй.

10 онох. Тамирчинд 10 онох байдал нь хэдэн янзын мэдрэмжийг төрүүлдэг. Олон 10 дараалан  оноод байхад ажиллагаа хүндэрдэг, худлаа буудаад 10 оноход  “-За даа 10 байсан нь яамай даа“, төвд нь 10 оноод байвал заавал төвийн 10 дахин онох гээд буудах ажиллагаагаа мартан алдаа руу тэмүүлэх зэрэг олон үйлдэл ажиглагддаг. Эсвэл буудлагаа бодож байснаа гэнэт оноо бодож, сери дуусах гэж байна уу? Хэдэн сум дутуу байгаа билээ? гэж тооцоо бодох үе бас ирнэ.

9 онох. 10 онохгүйгээр тойроод олон удаа 10-р ойрхон 9 оноод байхад буудагч их бухимддаг. “-Яагаад 10 онохгүй байнаа” гэж өөрөөсөө асуугаад овоо хараагаа шалгах, бэлтгэх байдлаа шалгах байдал харагддаг.

Буудалтын технологи дээр ажилла. “Онц” буудалтын схемийг хай. Чиний зорилго бол санаа бодлоороо буудалтын нөхцлийг бий болгоход сурах болохоос таатай мөчүүдийг хүлээх биш юм. Таатай мөчүүд нь тэр болгон гараад байдаггүй, тэр тусмаа тэмцээн дээр бүр ч гардаггүй! Буудахын өмнө зурвасхан бодож сур!  Тэгш овоо харааны зургийг сана! Гох даралт яаж хийх тухайгаа бод! Гарын булчингийн байдал ямар байх, хөдөлгөөний хэлбэрийг зөв байлгах гэдэг нь юуг хэлээд байгааг тунгаан бод!

 Өөртөө асуултууд тавьж сур.

Би хаана байна?     Би бэлтгэл дээр байна.  

Яах гэж?  Тэмдэглэлийн дэвтэр байгаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд энд байгаа. 

Юуны тулд энд байгаа билээ?   Сайн буудаж сураад мэргэжлийн тамирчин болохын тулд.... Ингэхэд би ер нь юу хийгээд байнаа (төлөвлөгөөнөөс гадуур ), тэгээд бас бусадтай худлаа чалчиад?! Бэлтгэлд дээр худлаа чалчих нь байж боломгүй зүйл, чи хийж байгаа зүйлдээ (төлөвлөгөөний дагуу) анхаарлаа хандуулах ёстой, өөрөөр хэлбэл худлаа чалчих, бэлтгэл дээр хөгжим сонссоноос болоод бэлтгэл чинь талаар өнгөрнө. 

Дүн шинжилгээ хийдэг зан чанарыг өөртөө хөгжүүл.

Асуулт болгоны хариултыг дасгалжуулагчаас эсвэл хөршөөсөө битгий асуу (жишээ нь би чихэвчээ хаана орхисон, миний сумнууд хаана байна г.м зүгээр сүүлийн 2-5-10 минутаа эргэн сана тэгээд л асуудал алга болох ёстой.)

Ингэснээр юмыг дэс дарааллалтай болгож, өөртөө асуулт тавьж сурна. Чи үйл явцад гүн орж түүний мөн чанарыг олж харж сурна. Үүгээр эрчимтэй хичээллэх тусам чиний оюун санаа өөрчлөгдөж буудалтын мөн буудлагын чанарыг өөрөөр хүлээж авах болно.

Чи дотроо бай байхгүй гэж нэг төсөөлөөд үздээ !!! Чи огт хоосон орчинд зөвхөн чи болон чиний гар буу хоёр байна гээд төсөөлөөд үз. Төсөөлсөн үү? Одоо чамд хаашаа буудах  ямар ч баримжаа байхгүй! Юу хийх вэ? Чи нүдээ аниад булчингийнхаа ой санамжаар бэлтгэх байдлаа аваад мөр, бугуйгаа түгжээд буутай гараа өргөөд тодорхой түвшинд буулгана. Чиний булчингууд чинь чамд заагаад өгнө, тэднийгээ сонс. Чи нүдээ нээгээд хартал тэгш овоо хараа харах болно. Энэ бол гайхамшиг биш энэ бол булчингийн ой санамж. Тийм болохоор нүдээрээ хараад онох гэж тэмүүлэн “залж” буудах ажиллагаа явагддаг юм байна гэдгийг ойлгосон байх гэж бодож байна. Хэрвээ ойлгоогүй бол дахин нүдээ аниад буугаа өргөөд буулгаад нүдээ нээ. Нүдээ аньсан байх үедээ булчингийн хүчдэлээ мэдэр. 

Дараа нь чи биеийн булчингийн жижиг тонус булчингуудаа хяна.  - энэ нь нэг цул хөдөлгөөнгүй хатуу матери болдог.  Энэ үед чинь ҮРГЭЛЖ ЗОГСОЛТГҮЙ, ТАСРАЛТГҮЙГЭЭР ГОХЫГ ДАРСААР байх гох даралтын үйл ажиллагаа явагдана. Чи хоосон зүйлрүү  харж чиний толгой тэгш овоо хараан дээр тогтож чи энэ үйл явцыг зүгээр л хөндлөнгөөс харж байгаа мэт байна, чи ямарч хүндрэлгүй байж төвлөрөх болно.

Бэлтгэлийн аргачлалыг гадаадаас хайх хэрэггүй. Монголчууд бид өөрсдөө сургах, сурах чадвартай. Өвөг дээдсээсээ эхлээд “Монголчууд ташуураа бариад мориндоо мордвол байлдах чадалтай” юм шүү гэдгийг цаг үргэлж санаж байваас Монголоороо бахархах  омогшил дээшилж, тэмцээнд сэтгэл бардам оролцож байх чадвартай болно. 

Бид хэний үр сад билээ гэдгээ мартаж болохгүй...

bottom of page