top of page

Роберто Ди Донна (Итали), 1996 оны Атлантын Олимпийн наадамд урьд өмнө болж байгаагүй сүүлийн 10 дахь сумны буудлагад БНХАУ-ын буудагч Ванг И Фу бие нь муудаж,ухаан алдаж унахдаа сүүлийн сумаа муу буудахад О,1 оноогоор Олимпийн аварга болсон.  

Та яаж анх буудлагаар хичээллэсэн бэ?

Эхлээд хийн гар буугаар бууддаг байлаа. Дөрвөн жилийн турш зөвхөн хийн буугаар л буудаж байснаа мач гар буугаар буудаж эхэлсэн.  Энэ бүгд нь Итали улсын хуулиас хамааралтай  байсан. Яагаад гэвэл буудлагаар хичээллээд 16 нас хүрсний дараа "галтай” буугаар буудах “эрх” авдаг хуулийн заалттай байдаг. Хийн буугаар буудах нь надад их таалагддагаас гадна миний амжилт сайн байлаа. Учир нь бид хийн буугаар клубтээ бүтэн жилийн турш буудаж байхад мач гар буугаар жилийн 5 сард л буудах боломжтой байсан юм. 

 Таны дасгалжуулагч гэж хэн байсан бэ? Таныг ийм хэмжээнд хүртэл тэр яаж сургасан бэ? 

Эхлээд би өөрөө эхэлж сонирхож буудсан. Манай клубын дасгалжуулагч дараа нь надад нэлээд тусалдаг байсан. Тэр надад буугаар буудах сонирхолыг төрүүлж чадсан юм. Түүнээс дөрвөн жилийн дараа би Италийн шигшээ багт орсон. 

Яг тэмцээн явагдаж байх агшинд та юу боддог вэ?

Энэ өнгөрсөн Сиднейн олимпийн наадамд миний толгой их эргэсэн. Ачаалал ихтэй байлаа. Яагаад гэвэл түрүүчийн Афины олимпийн наадамд би түрүүлсэн байсан болохоор тэр. Маш их дарамт шахалт ирдэг байсан, сонингоос, ТВ-ээс, Италийн буудлагын холбооноос гээд олон дарамтуудтай байлаа. Тэмцээнд буудаж байхад 9 онох тусам байдал улам хүндэрч байлаа. Маш хүнд болж ирсэн. Мач гар бууны хүвьд бэлтгэл маань сайн ханаагүй байсан ч сүүлийн серийг 96 онож дуусгасан. Сүүлийн сери гайгүй буудсанаараа финалд шалгарсан ч 7-р байр эзэлсэн. 7 гэдэг бол бас ч муугүй шүү. Би  өндөр онооны амжилт үзүүлэх тийм боломжгүй байсан гэх үү дээ. 

 

Таны бэлтгэл хийх хамгийн дуртай аргачлал?
Олимпийн наадамд бэлтгэл хийж байхдаа би өдөрт 4-5 цагийн турш бууддаг байлаа. Нэг цаг бие бялдарын бэлтгэл хийхдээ дугуй унадаг байсан ба түүний дараа оноо үзүүлэх буудлага хийж бүтэн дасгал буудна. Энэ л миний дуртай аргачлал юм даа. 

Та хоосон буудлага хир их хийдэг вэ? 
Зөвхөн сумтай буудлага л хийдэг. Сумгүй хоосон бэлтгэл хийх нь надад уйтгартай санагддаг. 

Танд электрон тренажер байдаг уу?
Тийм байгаа. СКАТТ байдаг ч би бараг хэрэглэдэггүй. Миний гэрт “СУИС АСКОР”-ын аравч байдаг болохоор тэр. Гадаадад байдаг буудлагын тир нь миний гэрт тэр чигээрээ байгаа болохоор тэр байх.

bottom of page