Франк Демулин (Франц), Сидней олимпийн аварга
Та яаж олимпийн наадамд бэлтгэсэн бэ?
1999 оны би мотоциклтой явж байгаад том осолд орсон. Миний гар хугарсан байсан. Шинэ жил болохын өмнө өөртөө том зорилго тавьж, Сиднейн олимпийн наадамд оролцоно гэж хатуу шийдсэн. Эхлээд бие бялдарын бэлтгэл хийж эхлэхдээ усанд сэлж, дугуй унах, кросс гүйлтийг бэлтгэлийн нэг хэсэг болгосон.
Таны хийн бууны бэлтгэл, 50м-ийн буудлагын бэлтгэл хоорондоо хир зэрэг зөрүүтэй байсан бэ?
Ялгаагүй адилхан байсан. Энд ялгаа нь гэвэл зай, байны хэмжээний хооронд ялгаа байгаа байх.
Сэтгэлзүйн тусгай бэлтгэлийг хэрхэн хийдэг талаараа?
Надад бууныхаа тогтворжилтыг сайжруулдаг аргачлал байдаг. Би цаг үргэлж Эйфелийн цамхагийн тухай бодож байдаг. Тэр ямар сайхан бат бэх тогтвортой гэж санана... би өөрийгөө “Эйфелийн цамхаг шиг бат бэх байна” төсөөлөн бодож, тийм байхыг хичээдэг. Дараа нь дээр нь тэгш овоо харааныхаа зургийг байрлуулж, хараалж эхэлдэг. Үүний дараагаар жинхэнэ зургийг санаж, сэтгэл дотроо бүгдийг байршуулан боддог. Өөрийнхөө байн дээр улаан лазер гэрэл тусгаж байна гэж төсөөлөн бодоод (өөрийнхөө гарын хөдөлгөөнийхөө байдлыг тодорхойлж байгаа хэрэг) буудлагын дараа зураг-байтай яаж хэрхэн харьцаж байдгийг бас төсөөлөн боддог.