top of page

АТЛАНТЫН ОЛИМПИЙН АВАРГА

“Би нөхөртэйгөө 15-р хороололд хөлсний 12 метрийн хөлсний өрөөнд амьдардаг байсан...”

КУЗНЕЦОВА (Клочнева) Ольга Геннадьевна.  Орос улсын буудлагын спортын тамирчин.

Куйбышевт 1968 оны 11-р сарын 17нд төрсөн.

1992 онд Воронежийн Биеийн Тамирын Их сургууль төгссөн.

1992 онд Гавъяат тамирчин болсон.

1988 онд ЗХУ-ын Шигшээ багт орсон.

Хийн гар бууны дасгалд 490,1 оноогоор 1996 онд Олимпийн наадмын аварга.

2000, 2004 онд Олимпийн наадамд 7-р байр, 

1991 онд Дэлхийн аварга,

2002 онд Дэлхийн аваргын хүрэл медаль,

1994 оны Дэлхийн цомын Шигшээ тэмцээний аварга,

1995,1996,1997 оны Европын аварга,

1995, 1996 оны Европын аваргын мөнгөн медальтай,

1989, 1990 оны Улсын аварга,

1994, 1995, 1997, 1998 онуудад Орос улсын 7 удаагийн аварга, 

Хувийн амжилтаар болон багийн амжилтаар Оросын дээд амжилтыг 8 удаа тогтоосон.

Энэ өгүүлэлийн гол баатарын амьдралын эргэн тойронд болсон зүйлс болон өөрийн хэвшил болсон амьдралынх нь өөрчлөлтийн тухай дурдах болно.

Хөгжмийн сургуулийг төгссөн охин санаандгүй буудлагын секцэнд бүртгэж байгаа тухай зарлал олж үзжээ. Удалгүй жилийн дараа “Спортын мастер”-ын болзол хангалаа. Гурван жил хагасын дараа “Дэлхийн аварга” болж, ЗХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах болов. Харин Барселоны Олимпийн наадамд явж чадсангүй. Тэр үед өөрийн буудаж байсан “стейр манлихер” буугаа “вальтер” буугаар сольсон байна. Амжилт бол аажим аажмаар өсөж байлаа, гэтэл ээж нь өвчний улмаас нас барав. Үргэлжлүүлэн амьдрах болон дасгалжуулагчийн удирдлагад бас буудах, нөхөртэйгөө амьдрах хэрэгтэй байлаа. Энэ хүнд үед Америкийн нэгэн залуутай уулзаж, амьдралын хүнд байдлаа хэлснээр сэтгэл санаагаа ямар нэгэн зүйлд итгэж, санаагаа өөдрөг авч явах талаар ойлголт авчээ. Ийнхүү шашин шүтэх болсон ба спортын амжилт нь сүүлийн хоёр жил харин өсөх хандлагатай болжээ.  Яг ийнхүү санаандгүй давхар давхар үйл явдал болж байхад Олимпийн наадам тулж ирсэн юм. 

ЭХНИЙ ӨДӨР. БУУДЛАГЫН ТУХАЙ-ТҮГШИЛТ БОЛ ЗӨВХӨН БУУДЛАГЫН ДАЙСАН.

-...Хүүхдүүд буудах эрдэмд суралцахаар ирэхэд: тэгш овоо хараагаа зөв хараад, гохыг аажим дар! гэж хэлдэгийг бид мэднэ. Ухаантангууд үүнээс илүү зүйл хэлэхийг одоогоор бодож олоогүй л байгаа. Гэтэл хүн бол машин биш болохоор тэр бүгдийг нэгэн дор хийж чаддаггүй ба галын шугаман дээр очиход өөр болдог. Галын шугаман дээр очиход сандрал буюу түгшилт бий болоход буутай гарыг өргөж, буудах гэж байхад түүнийг зогсоож чаддаггүй. Гэсэн ч бүгд л үүнийг хүсдэггүй. 

Түгшилт эхлэхэд хүний бие организмд өөрчлөлт гарах ба зүрхний цохилтын хурд  ихсэж, цусан дахь адреналин нэмэгддэг гэдгийг бид бүгд хангалттай сайн мэддэг. Энэ бол шинжлэх ухааны хэлээр ч, ердийн бидний амьдралын үзэгдлээр бол гар салганах зэргээс харж болдог. Тэрбайтугай буудагч маш тайван байсан ч, анхаарлаа сайн төвлөрүүлээд тэгш овоо харааны зургаа сайн хараад гохоо аажмаар дарж байлаа гэсэн ч түгшилт ямар нэгэн хэмжээгээр байж байдаг.

Гэхдээ надад бол амьдралд хоёр сум л буудагдахдаа адилхан буудагдсан юм. Магадгүй хэн нэгэнд энэ нь ойлгомжгүй санагдаж магадгүй л юм. 

АМЖИЛТЫН ЕРДИЙН ЖОР

 Үүний тулд юу хийх ёстой вэ? Энэ бол тэмцээн болж байна гэж онцлогоор хүлээж авах хэрэггүй юм. Ердийн өдөр тутмын бэлтгэл  байна хэмээн бодох хэрэгтэй.

. Олимпийн наадам болж байсан ч, хувийн тэргүүн шалгаруулах тэмцээн ч байлаа гэсэн тэмцээний хэмжээ бол бүр ч ялгах шаардлагагүй. Чи зөвхөн юу чаддагаа хийж үзүүл. Хийж чадвал сайн байна, хэрэв чадаагүй бол чадсангүй уучлаарай...

СҮҮЛЧИЙН СУМ БУУДАХ НУУЦ

Атлантын Олимпийн наадамд буудсан сүүлчийн сум чинь амжилттай болсон уу? Одоо тэгвэл би чамд нэгэн нууцыг дэлгэе. Буудагч нар бол буудлага хэзээ буудагдахыг ихэвчлэн мэддэггүй. Чи буугаа өргөлөө, тэгш овоо харааны зургаа харлаа, харин гохыг хэзээ буухыг мэдэхгүй, гохыг дарж байгаа болохоос биш, яг хэзээ буудагдахыг тодорхой мэдэхгүй. Хуруу бол гохыг дарж байгаа мөртлөө арай хурдан буулгах, арай удаавтар буулгаж байгааг сайн мэддэггүй. Хүний тархи энийг яг адилханаар буулгаж байхаар дандаа хянаж чаддаггүй. Гохыг яг одоо дарж буулгах шаардлагатай байна гэхэд чи зөвхөн гохны дэгээг угзрах ажиллагаа хийх ба түүнээс сайн буудлага хүлээх хэрэггүй болно. Мэдээж энэ бол алдаатай буудлага явагдана. Буудагч нарын гаргадаг нэгээхэн том алдаа бол одоо гох буух гэж байна гэж бодоход секундын өмнө бие организм сулардаг... ингэвэл хамаг юм өнгөрч байгаа нь тэр. Буудлага боллоо, би буудлага хэзээ болсныг ч мэдсэнгүй, харин тэр л буудлага надад Олимпийн алтан медаль авч өгсөн юм. Энэ бол сүүлийн сум байсан юм байна гэдгийг сүүлд мэдсэн юм. 

Финалын буудлагууд 10-хан сум ч гэсэн буудаж байх үед хурдан өнгөрдөггүй. Хүний тархинд олон үйл явдал болж өнгөрдөг ба аль болох үзэгчдийн шуугиан, алга ташилт зэрэгт гаднаас мэдээлэл их авдаг. Би өөртөө ингэж болохгүй шүү, миний зоригоос их шалтгаална гэж гэдгийг сайн мэдэж байсан. Буудлагууд их хүндрэлтэй болж байсан ба би хаана ч онож болохоор байв. Тэрбайтугай миний гарын хөдөлгөөнийг телевизийн том экран дээр үзүүлж байлаа. Хэд хэдэн сумны буудлагыг үзүүлсэн ба буудлагууд хөдөлгөөн дунд болж байв. Буудах хугацаа ердөө 75-хан секунд. Буудаж дуусаад дахиад л эхэлнэ. Тэр үед би буугаа буулгах юм бол дахин буугаа өргөж чадахааргүй байгаагаа мэдэрч байсан юм. 

АЛТАН МАНСУУРАЛ

Ольга буудаж дууссаны дараа хагас мансууралд орсон байлаа. Бараг л ухаан алдах шахсан байсан. Тэр өөрөө ингэж хэлсэн юм гэж мэргэжил нэгтнүүд хэллээ. Учир нь: тэр сүүлийн сумаа 10,7 онож дууссан нь цэвэр тохиолдол гэлээ. Тэр бараг л 8, эсвэл 9 оноход гайхах зүйлгүй байв. Тэр өдөр Хятадын агуу тамирчин Ванг И Фу сүүлийн сумаа 6 онож дуусгасан ба барагл ухаан алдсан юм.

Дэлхийн хэвлэл мэдээлэлээр өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн талаар ямар ч юм тэмдэглэгдэж байсангүй ба энэ бол жинхэнэ “Стресс” гэж бичиж байсан.  Хэрвээ би 2, эсвэл 3-р байранд орсон бол сэтгэл хангалуун байх байсан юм. Шагнал аваагүй байсан бол бүр ч ихээр санаа зовох байсан байх. Гэтэл алт!

ХАМГИЙН ШИЛДЭГ БУУДЛАГА

- Буудахаар бэлтгэж байхдаа чи юу бодож байсан бэ? Үнэндээ бол сэтгэл хөдөлгөж болохгүй л дээ. Гэтэл би чинь амьд хүн юм болохоор бага зэрэг сандрал байсаан. Ажиллагаандаа анхаарлаа хандуулах юм шүү! гэж өөртөө сануулж, бэлтгэж байв. 

- Бэлтгэнэ гэж юуг хэлээд байгаагаа тайлбарлаж өгөөч? Олон жилүүдийн туршид буудах үедээ өөрийн сэтгэлдээ сайхан буудлагыг санаж, бодлын дасгалаар буудлага хийх загвар байдаг. Буудагч бүр өөрийн буудлагын шилдэг сайхан буудлага сэтгэлд  хоногшсон байдаг бөгөөд хүнд үед энэхүү буудлагаа хэрхэн үйлдэж байсныг эргэн санадаг. 

ШИЛДЭГ НЬ БАЙХАД ХӨНГӨХӨН

Олимпийн наадамд шалгаруулалтын тэмцээн болох улсын аварга шалгаруулах “Орос-96” тэмцээнд Ольга хамгийн амжилттай оролцсон юм. Тэрээр улсын дээд амжилт тогтоосон нь өөрт нь баяр баясгалан авчирсан билээ. Өнгөрсөн жил хоёрдугаар сард болсон Европын аварга шалгаруулах тэмцээн хамгийн хүнд үе нь болж өнгөрсөн юм. Тэгэхэд бэлтгэлжилт тааруухан байсан ба тэмцээний нөхцөл нь аймшгийн гэж хэлж болохоор байсан.

- Буудахад байны гэрэл бүдэг бөгөөд яг толгойны дээр өдрийн хурц гэрэл асаж байсан нь тааламжгүй байв. Финляндын цэргийн бааз дээр буудах тирийг тоноглосон ба ханыг нь цэргийн өнгөн далдлалтын тороор зассан байдалд нь ер дасахгүй, надад түүнийг давж гарах чадвар дутсан юм. 

Буудагч, үзэгчид нь хоорондоо их ойрхон байсан төдийгүй тирээр дүүрсэн үзэгчид хашгирч, шүгэлдэж, юм идэж байсан төдийгүй байнга ардуур хүмүүс холхилдож байв. Тэгэхэд би 390 онооны амжилт үзүүлэв. Дажгүй сайн амжилт. Харин дасгалжуулагч хүрч ирээд ... баяр хүргэхэд би түүний гарыг бариад “Одоо би уналаа” гэж арай гэж хэлж амжив.

Дасгалжуулагч намайг түшиж суулгаад, эмчийг над руу явуулсан юм. Арван таван минут өнгөрсөн ч би өөрийн хэвийн байдалдаа орж чадаагүй юм.  – Олон хүн цугласан байдлаас хүчилтөрөгч дутагдсан уу? Буудлага хүнд болж өнгөрсөн үү? Хэн мэдлээ? 

Тухайн өдрөөс болов уу? Тирнээс болов уу? Би өнөөдөр болон маргаашийн  буудлагууд хэрхэн болохыг яг тодорхой хэлж чадахгүй. Мэдээж бэлтгэлжилтийн  түвшингийн байдлаас хамаарах боловч үнэндээ бол би сайн мэддэггүй. Оросын аварга шалгаруулах тэмцээнд бол би цаг арван таван минут буудах дасгалыг дөчин тавхан минутад буудчихаад амрахаар явж байсан юм. Заримдаа бол эхнээсээ л буудлага болж өгөхгүй байсаар л өнгөрөх үе байдаг л даа. 

-Чамд хамгийн ихээр сэтгэлд үлдсэн?  - Мэдээж, тэр үед хөнгөхөн байсан үе.

Гэхдээ 40 сум бол 40 удаа “Старт”, 40 удаа “Финиш” хийнэ гэсэн үг. Сум бүрийг л гол зүйл гэж бодож, шийдвэрлэх буудлага хийж байх шаардлагатай. 

НОВШИЙН ЗҮЙЛИЙН ТАЛААР

-Усанд сэлэгчдийн сэтгэл хөдлөл нь тэмцээний гарааны өмнө байдаг гэдгийг би мэддэг юм. Боксчид бол өрсөлдөгчөө новшийн амьтан мэтээр төсөөлж, хий хоосон газар луу өрсөлдөгчөө байна хэмээн төсөөлөн бодож цохилт хийдэг. Бүр жишээ болгож хэлбэл Америкийн боксчин Хилл. Харин буудлага дээр хэрхэн явагддаг бол???

- Манай спорт бол сэтгэлзүй их шаарддаг спортын төрөл. Иймэрхүү байдлыг арай илүү ашигладаг. ЗХУ гэж байх үед зарим хүмүүс: -За чи буудаад түрүүлж л бай, түрүүлж л бай. Тэртээ тэргүй би гадаадад тэмцээнд явна, эсвэл дотоод сэтгэлд нь эмзэг хүлээж авахаар зүйл хэлдэг хүмүүс байсан юм. Тэр үед Зөвлөлтийн аварга шалгаруулах тэмцээн болдог байсан. Олон улсын тэмцээнд бол энэ нь боломжгүй зүйл. Манай ард түмэн ухаантай юм болохоор тийм хүмүүсийн оролдлого бүтэлгүй болж, амжилт гаргаж байгаа нь тэмцээнд явдаг байсан юм. 

                                                                                                                                                                                   

Оросын шигшээ багт бол тийм тохиолдол байсныг би санадаггүй юм. 

ХАМГААЛАЛТ

Бурханы тусламжтайгаар Ольга олон жил бууджээ. Буудахын өмнө тэр бурхантайгаа: “Бурхан минь, өнөөдөр надад буудахад хүнд байна. Өнөөдрийн буудлага бол чухал. Өөртөө миний зовлонг аваад намайг буудахад туслаач” гэж ярьдаг. Заримдаа мухардалд орохоороо хэсэгхэн сумыг буудахын өмнө л “Тусламжаа хүсдэг”. 

- Атлантын Олимпийн наадмын үеэр Америкийн олон хотоос ирсэн америк найзууд минь миний буудлага бүрд залбирч байсан.

                                                                                                                                                

БИОТАЛЫН ДАЙН.

Манай шигшээ багт сэтгэлзүйч, бариач нэгэн хүн ажилладаг байсан ба миний мэдэхээр 7 ажилласан юмдаг. Бидний тухай бол бүрэн сайн мэддэг хүн байсан. Биеийг гаднаас нь хэмжилт хийгээд нүд болон биеийн хэсгийн ядаргааг арилгадаг. Эрүүл мэндийн талаар бол манайхан “Энерги”-ийн талаар л ойлголттой байсан. Хэрвээ  хүний биеийн энергийг цэвэрлэж байхгүй бол улмаар өвчин хүний биеийн түвшинд шилждэг. Олимпийн наадам хүртэл тэр биднийг хяналтандаа байлгаж, 16м-ийн зайнаас бидний биеийн байдлыг гуравдугаар эсийн түвшингийн хэмжээнд хянадаг байсан. Ердийн хүнийх бол 12-13метр зайнаас ч мэдрэгддэггүй гэдэг юм билээ. Бид бол маш сайн хамгаалалттай, энергийн “Цэвэрхэн” хамгаалалтай байсан.

Атлантын Олимп руу явахын өмнө би түүнээс намайг буудахын өмнөх шөнө зайнаас “Үзэж, хянаж өгөөч” гэж гуйсан юм. Гэхдээ тэр Америк руу яваагүй үлдсэн. Америкаас Ольгаг ирэхэд тэр хэлэхдээ: - Тэр үе бол ердөө л аймшиг байсан,  ... миний бүх бие муу болсон төдийгүй, биоталын дайн болсон, энергээ сэлбэх гэж бүтэн хагас цаг болсон. Тэр үед чи харин унтсан... гэж хэлсэн.  

- Би өөрөө болсон байдлыг санаж мэдэрлээ... Ямар нэгэн зүйл биш байсан. Орой шигшээ баг оройхон жагсаж байхад болсон. Дотор талаас ямар нэгэн хүчин зүйл бариад авах шиг болж, зүрхэнд дарамт үзүүллээ, амьсгаа авахад бэрх болсон. 

                                                                                                                                                

Урьд өмнө хэзээ ч учирч байгаагүйгээр дотор маань түгшиж, айдас төрлөө. Яах ёстой вэ? Дасгалжуулагчийг хамт  “- Гаръя, зугаалъя. Миний дотор муу байна” гэлээ.  Оройн 23 цагт Олимпийн тосгоноор зугаалаад бага зэрэг бильярд тоглож, цэнгэг агаар амьсгалсан ч дотор сайжрахгүй л байв. Нөгөө 16м зайнаас мэдрэгддэг эс маань 7м-ээс ч мэдрэгдэхгүй болсон шиг байлаа.

Хамгийн нэгдүгээр үгээр бол сэтгэлзүйч, зайнаас мэдэрдэг хүмүүс тэнд байжээ. “Тэд чамайг алаагүй. Хачирхалтай нь чи одоо амьд...”. Тийм том тэмцээний хэмжээнд хэн ч чамд ойртохгүй, “Старт” эхлэхийн өмнө новшийн зүйл хэлэхгүй. Тэнд бол шал өөрөөр хүний энергийн нөөцийг ухдаг. Ийм болохоор л би зайнаас нөлөөлдөг сэтгэлзүйн талаас хэн нэгэн хүн юм хийж магадгүй гэж өөрийнхөө хэмжээнд сэрэмжилж, сэргийлсэн юм.  Намайг тойрсон энергийн бүрхүүл маань багассан мэт санагдсан. 

Би болон миний Христийн баг унтлаа. Тэмцэл бол надгүйгээр болж өнгөрлөө... заримыг нь цохиод, заримыг нь зөөгөөд л...Ольга өөрийн энергийн бүрхүүлийг буруутгахыг хүссэнгүй. Нэгдүгээрт: нотлох баримт байхгүй, хоёрдугаарт: өөрийн сүшиг бишрэл нь тийм юмтай хутгалдахыг зөвшөөрсөнгүй.

БУУДЛАГЫН ТУСЛАГЧ БИШ

Зөвлөлтийн болон Оросын спортын түүхэнд хэрэгцээт хүн буюу хүчтэй өрсөлдөгч биш хүнийг авдаг тохиолдол байдаг.  – Багийн спортод шүүгч нарт нөлөөлөхүйц хүн, зарим хүнийг материаллаг сонирхлыг харж авдаг. Бидэнд хэлэхдээ бол – Үр дүн хэрэгтэй гэдэг. Хахууль өгч шигшээ багт орох жишээний... түүний өмнөөс хэн буудах юм бэ? Дасгалжуулагч уу? 

 

ХОЁР ДАХЬ ӨДӨР. БУУДЛАГААС ӨӨР БУСАД ЗҮЙЛСИЙН ТУХАЙ, 

ДОТООД ЕРТӨНЦ

- Минийхээр бол Оросын шигшээ баг царайлаг тамирчид дүүрч түүний нэг нь миний өмнөөс хараад сууж байна. Бичигдэж байгаа царайлаг бүсгүй бол бичихгүй байхын аргагүй юм. Буудлага бол мэдээж эр хүний спорт гэж тооцдог. Эмэгтэйчүүд бол эмэгтэй л хүн. Гарт нь гар буу байсан ч эмэгтэй л гэж тооцогдон бага үүрэг хүлээдэг шиг... 

                                                                                                                                                       

Ольга өөрийн сэтгэлийн аливаа асуудлыг нуухыг хүссэнгүй. Түүнийг бууны үйлдвэр рекламддаггүй, харин гоо сайхны барааг тэр рекламддаг.

АЛТАН НУТАГ

Энд нэгэн сайхан дурсамжийг өгүүлье. 

- Ийм нэгэн явдал болсон юм. Атлантаас ирсний маргааш өдөр бид телевизийн “Студи-ХОЁР”-ын урилгаар Самар нутаг руу явахад бичлэг хийлгэхээр явсан юм. Үнэхээр явмааргүй санагдаж байсан ч нутаг руугаа болохоор явсан даа. Хөтлөгч нь Андрей Калядин байсан. Би түүнээс юуны талаар гэж асууж чадаагүй юм. Яагаад гэвэл ээж амьд байхдаа түүнийг телевизийн дэлгэцээр хараад: - “Энэ чинь Мишкиний хүү байна шүү. Би түүний эцэгтэй тосгонд хамт сурч байсан юм” гэж хэлж билээ. Ийм овог нэртэй барагтайд бол тааралдахгүй шүү, нийтлэг биш. Ийм учраас би эфирийн өмнө түүнээс: “Харин таны эцэг хаана төрсөн бэ?” асуулаа. “Воронежийн муж”-д гэхэд нь “Тодорхой хэлдээ” гэж лавшрууллаа. “Хусхан гэдэг тосгонд” гэж нэлээд бодлогошронгуй Калядин хэлсэн юм. Тэгэхэд нь би: - “Миний ээж чиний эцэгтэй хамт нэг ангид сурч байсан юм” гэж хэлж билээ.

Түүний хэрхэн гайхашралд орж байгааг мянган бээрийн газраас дэлгэцээр үзсэн “Алтан нутаг”-ийнханы байгааг тэр өөрөө харсан бол ч...  тэрхэн хооронд тэрээр бид чинь нэг нутгийнхан байтугай хамаатан садангууд гэдгээ мэдэрсэн юм. Эфирээр гарсны дараа “Энэ утасны дугаар луу залгаарай, бидэнд ажил хэргийн уулзалт байна” гэсэн зурвас дамжуулсан юм. Утасдлаа, надад го сайхны бүтээгдэхүүн рекламдах талаар санал тавьсан юм.

ТЕЛЕВИЗИЙН ОД

- Чамд телевизийн од байх таалагддаг уу?  - Ер нь бол хэцүү л дээ. Бүтэн өдөржин зураг авалт болно, гэхдээ таваас зургаан удаа янз бүрээр авахуулна. Зураг авалт дуусахад л Орос даяар өнгөтөөр хэвлэгдэхээр, Германд албаны хэвлэлд хар цагаанаар гэх мэтээр хаа сайгүй хэвлэлд хальс илгээхдээ бидэнд хувилж өгөөгүй юм. Гэтэл тэр хальсаа алдсан тул дахиад л шинээр зураг авалт болсон ч өмнөхөөсөө сайн болсонгүй. Бид санаа зовж л байлаа, надад дунд зэргийн мөнгө төлсөн. Би дотроо бол хангалуун үлдсэн ч, ийм дүрд тоглоход ямар их мөнгө төлдөг юм бэ? гэж мэдэж авлаа. Өөрийнхөө тоглосон дүрийг дараа нь үзэхдээ гайхсан юм, учир нь дэлгэцэнд гарахдаа анх алдсан гэсэн тэр л хальсны бичлэг гарсан. Бодвол тэд нар олсон байх. Тэр үед би гэрээгээ сайн үзээгүй байсан юм. Гэрээнд зааснаар бол би зөвхөн тэр л гоо сайхны барааг хэрэглэх ёстойг сүүлд мэдсэн. Гэсэн ч надад тэр бүтээгдэхүүн таалагдсан...

ОРОН СУУЦ

Хотын спорт Хорооны дарга Сергей Васильевич Драгунов бидэнд орон сууц өгсөн нь маш сайхан үйл явдал болов. Тэрээр хотын нөөцийн газар Сысуевтай уулзаж, бидэнд байр олгуулах талаар санаачлага гаргасан билээ. Сысуев санааг хүлээж аваад харин хийж чадсан юм. Үүнээс өмнө би нөхөртэйгөө 15-р хороололд 12м-ийн хөлсний өрөөнд амьдардаг байсан юм. Байранд ороод цонх, хаалга, дотор засал зэргийг засахаар барилгын засварчдыг оруулав. Манайхан бол Америкуудтай ижил төстэй загвартай болохоор би өөрийнхөө санаагаар загвар гаргаж, дуртай ханын цаасыг наалгаж, уншсан үзсэн байдлаараа гэрийнхээ засалтыг хийлгэсэн юм. Америкчууд өөрсдийн шагнал, медалийг ханандаа жаазлан өлгөдөг бол харин би тэгсэнгүй, найзуудын өгсөн дурсгалын зүйлүүдийг өлгөсөн. 

Өөрийнхөө авсан бүх медалийг эцэг эхийнхээ гэрт үлдээгээд Олимпийн алтан медалиа цефэнд хийж хадгалсан. Өөрийн өнгөрсөн хугацааны  амьдралыг хааяа дурсана. Ирээдүйн амьдралаа төлөвлөх хэрэгтэй болсон… зурагнуудаа компьютерт тэмдэглэдэг байсан. Зурганууддаа нэр өгч амждаггүй байлаа. Олимпоос хойш тэмцээн, бэлтгэл, засвар, нүүж суух, барьж байгуулах гээд амралтын өдөр байгаагүй юм. Одоо л амьдрал тайван урсгалын хэмнэлдээ орж, бодох зав гарч дахин буудаж, сайн амжилт гаргах талаар анхаарал хандуулж эхэллээ.

Ийм зүйлүүд болж өнгөрсөн гэхэд заримдаа үнэмшмээргүй байсан ба миний өөрийн бусадтай харьцах харьцаа өөрчлөгдөөгүй. Урьд өмнө нөхцөл ийм л байсан бол үүнээс илүү амжилт үзүүлэх байсан даа гэж бодогддог. Энэ бүгдийг байгаль дэлхий өгсөн бөгөөд түүний ур чадварыг хөгжүүлж, улам сайжруулах хэрэгтэй. 

Тэмцээнд явахдаа зургийн цомгоо авч явдаггүй байсан ба спорт үнэн хэрэг дээрээ миний зураг зурах алга болгосон. Гэхдээ уран зураг бол миний хобби гэдгийг би сайн ойлгодог. Гэсэн ч би зургаа компьютер дээрээ хааяа зурсаар л байгаа.

КОМПЬЮТЕР

Самарын дүүргийн спорт хороо бидэнд компьютер дээр ажиллах боломжийг олгож өгсөн юм. Москвад байдаг буудагч байсан залуучууд гэрийн нөхцөлд компьютераар электрон байн дээр буудах программыг хийж бүтээсэн юм. 

Энэ нь бууны гол төмөр доор бэхэлсэн сенсор, 10м-ийн зайд ажиллах электрон бай, байн дээр суурилсан электрон хүлээн авагч, буудлага болгоны дараа давтан үзүүлдэг хэмжигдэхүүнүүд зэрэг зүйлүүдийг үзүүлэх чадвартай юм. Бараг шилдэг бүх буудагчид энэхүү төхөөрөмжийг хэрэглэдэг. Тэр байтугай Мария Логвиненко бүр түрүүчийн өнгөрөгч Олимпийн наадмын үед худалдаж авсан байсан. СКА-ийн дарга дэд хурандаа Вовк надад олж, ажиллуулж өгсөн ба нэлээд үнэтэй эд байв. Товчилсон нэрийг нь задалбал: комитет-компьютер, армия-тренажер. Би түүнийгээ одоо хүртэл өөрийн бууддаг тирэндээ байлгаж л байгаа. 

МӨНГӨН ШАГНАЛ

Мужийн спорт хороо амласан мөнгө болох 100 сая (хуучны мөнгөөр) рублээр шагналаа. Түүний хэсэг нь байрны засварт, шинэ тавилгад зарцуулагдав. Нөхөр маань төдий хэмжээний мөнгө авч, харин гурван ч газар нэлээд их хэмжээний татвар төллөө. Энэ мөнгөний 30 хувийг нь Оросын буудлагын спортын Холбоо авч, улсад нэлээд татвар төлсөн. Улсад төлөх ёстойг нь үнэн зөвөөр мэдүүлж, төлөөд бидэнд энэ мөнгөний 20 хувь нь л үлдсэн юм. 

МАШИН

Өөрийн эцэгтээ шинэ загварын “ЛАДА-4” машин авч өгөөд өөрөө хуучин машиныг нь авлаа. Энэ хуучин машин нь 25 жил болсон ч гэсэн Италичууд угсарсан учраас маш сайнаараа байгаа. Моторыг нь бага зэрэг янзалчихвал 5 жил толгой өвдөхгүй унах ба нөхөр надад машин жолоодохыг заав. Хаа нэгэн газар юм мөргөсөн ч, шүргэлцсэн ч гомдолгүй, санаа амар. Надад жолооны үнэмлэх байсан ч машин жолооодохгүй удсан учраас дадал байхгүй бараг мартсан байв. Тэртусмаа хот дотор жолоодоно гэдэг асуудал байсан юм. Хэзээ ч “Лада-6” загварыг авахгүй гэж хатуу мэдсэн юм. Яагаад гэвэл насан туршдаа толгой өвдөхөөргүй сайн мотортой тийм машинтай байж байгаад хулгайд алдсан тул сэтгэлээр унаж, хагас жил буудаж чадаагүйгээр барахгүй хамаг мөнгөө шавхан өр ширээ нэхэж байж ямар их хөдөлмөр гаргаж”6” загварын машинтай болж авлаа даа гэж бодогддог. Дараа нь зарим мэдэх улсууд тэр моторынх нь чанарт нь болоод хулгайлагдсан болохыг мэдэж авсан билээ. Тэгээд хямдхан машин унаж байя гэж шийдсэн. 

Нөхөр үүнийг хүсэхгүй байсан ч би түүнийг ятгаж дөнгөсөн юм. Тэр машинаа жолоодож л байг, би харин хажууд нь сууж л явъя.

ЛАРГА ХОТЫН ХҮНДЭТ ИРГЭН

-Бидний анхны дайрч өнгөрсөн хот бол Америкийн Ларга. Тэнд миний найзууд амьдардаг ба энэ хотын 30 мянга дахь хүндэт иргэн болголоо. Хотын дарга гарын үсэг, тамга бүхий дипломыг гардуулж, би энэ хотын хаа сайгүй тухлаж болно гэлээ.

Бид дараа нь Уралийн цэцэг бүхий өөрсдийн уран зургийг хотын даргын өрөөний хананд хадаж өглөө. Олимпийн дараа бид найзуудтайгаа энэ хотод хоёр хонохдоо бараг л сурвалжлага өгсөөр таарлаа. Энд олон найзуудтай болж, тэд бүгд л миний авсан медалийг хүзүүндээ зүүж зураг авахуулж, надад маш олон тоглоом бэлэглэсэн юм. 

Энэ хоёр хоногийн дараа миний хэсэг найзууд нуурын эрэг дээр амрахыг санал болгон авч явсан ба өөр хэндтэй ч холбогдсонгүй.

ХҮҮХЭД

12-р сарын 21нд Олег надад бий болсон юм. Уг нь бид охинтой болохыг хүсэж байсан ч 3 сартай байхад нь хүү байна гэж бидэнд хэллээ. Олег төрөх үеэсээ нэг сарын өмнө гэнэт төрсөн.  Харин сайн таньдаг эмчийн тусламжтайгаар төлбөргүй палатенд хэвтсэн билээ. 

Шинээр төрөгчид хамгийн богинохон нэр өгөх гэсэн боловч нөхөр маань дээр нь нэмээд “Владимирович” гэж нэр хайрлалаа. Володя хоёр долоо хоногийн чөлөө авч хүүгээ харна. Хоёулаа байхад нойргүйдэхийг анзаарахгүй өнгөрөөнө. Олег шөнийн гурван цаг хүртэл унтдаггүй байсан. Гэхдээ энэ бүгдийг хийж байхдаа буудлагаа мартаагүй. Хоёрдугаар сар эхлэнгүүт буудаж эхэлнэ гэж шийдээд гэртээ буудлагын тренажер тавилаа. Дөрөвдүгээр сараас буудлагын тир явна гэж шийдэв. Хүүхэдтэй хамт Володя үлдэж, би бэлтгэлдээ явдаг боллоо. Өөр юу хийх билээ… Сиднейн Олимпийн найдамд амжилттай бэлтгэхийн тулд хийх л ёстой болсон юм. Олегийг буудлагаар хичээллүүлэх үү? Үгүй юу? гэдэг талаарх асуудлаар бид байнга ярилцдаг болсон. Нэг талаас буугаар тоглох нь хүү болохоороо дуртай байна байх, бид түүнийг аваад шигшээгийн бэлтгэл, тэмцээнд байнга гарч байх болохоороо тэр… Нөгөө талаас Володя түүнийг шатарчин болгоно гэдэг. Шатарчин хүн сайн тооцоотой хүн болж чаддаг гэж байсан ч түүний анхны тоглоом нь шажигнадаг тоглоом байлаа. 

АЗ ЖАРГАЛ

Надад урьд өмнө нь юу ч байхгүй байхад их амар, амьдралдаа хангалуун байжээ. 

Одоо амьдралд надад хайртай нөхөр, хүүхэд, орон сууц, машин бүгд байна. Энэ бүгд надад хангалттай. Цаашдаа бүгд л эрүүл энх байж байвал … болох нь тэр.

Андрей Бабешкин   СО  №4, 2004 он

bottom of page