top of page

Михаил Неструев (Орос), Оросын хамгийн шилдэг буудагчдын нэг. (Энэ ярилцлагыг авснаас хойш 4 жилийн дараа Афины олимпийн наадмаас хос медаль хүртсэн) 

Та бэлтгэл хийхийн хажуугаар нэгэн зэрэг цэргийн албыг хааж байгаа байхаа?

Тийм ээ, би армийн алба хааж байгаа. Би долоо хоногт 2 удаа бэлтгэл хийдэг. Надад бэлтгэлд бага цаг оногддог ч бага алдаа гаргадаг байлаа. Хэрвээ их бэлтгэл хийх боломж байдаг бол алдаа төдий хэмжээгээр гарах байх гэж боддог. 

Таны бэлтгэлийн арга чухам ямар байдаг вэ? Хоосон уу? Сумтай юу? Хананд тулгаж шагайдаг уу? 

Би хэзээ ч хоосон бэлтгэл хийдэггүй. Надад бие халаалтанд зориулсан хэсэг хугацаанд шагайдаг, дараа нь шууд буудаж эхэлдэг.  Энэ үед олон зайд буудах, олон төрлийн гар буугаар буудах нь надад саад болдог.  Заримдаа хийн буугаар, заримдаа мач гар буугаар, мөн стандарт гар буу, том калибрийн гар буу гэх мэт бүх л буугаар буудахад цаг их хэрэгтэй. Мач гар буугаар буудахад гарын тогтворжилт их хэрэгтэй байдаг бол том калибрийн гар буугаар буудахад бууг сайн барьж байх, мөн бууны тийрэлтийн үед гэх мэт хүч шаардах олон зүйлүүд нөлөөлдөг. 

Сэтгэлзүйн талаар гарааны өмнө яаж төлөвлөдөг вэ?

Онцлог зүйл байхгүй, зүгээр л бууддаг. 

Буудаж байх үедээ юуны тухай боддог вэ?

10 онохын тулд юу хийх ёстой тухайгаа л боддог. Би алдааны талаар боддоггүй, 10 онохын тулд чухам юуг яаж хийх вэ? гэдгийг л үргэлж боддог. Ялангуяа олон арав дараалан онох тусам бүгдийг төвд онохын тулд яах ёстойг санадаг.  

Тэмцээний үеийн бэлтгэлийн эхлэл, төгсгөлийн хооронд ялгаа? 

Би долоо хоногт 2 удаа л бэлтгэл хийдэг. Тэмцээн эхлэхээс 3 долоо хоногийн өмнөөс эхлээд “зүрх”-ээ зориулж үнэн сэтгэлээсээ бэлтгэл хийдэг. 

Биеийн хүчний бэлтгэлийнхээ талаар ярихгүй юу?

Миний биеийн хүчний бэлтгэл нь их даруухан гэх үү дээ. Яг л ердийн хүний биеийн бэлтгэлтэй адилхан даа. Гарын хүчийг сайжруулахын тулд бага зэрэг годилтой дасгал хийнэ. За даа өөр ч онцлог юм байхгүй дээ. Хааяа л хийдэг, үргэлж хийгээд байддаггүй. Заримдаа хөл бөмбөг тоглоно, хааяа саунд ордог. 

Та овоо харааныхаа харьцааг яаж сонгож авдаг вэ?

За тэгэхээр, миний бууны овоо нь дугуй хартайгаа ижилхэн хэмжээтэйг сонгож авдаг. Хараан дотор овооны зай багахан байхад надад таалагддаг. Хааяа байны дор шагайлгын зайгаа ихэсгэх, багасгах явдал гардаг л даа, энэ нь тухайн газар орны гэрэлтүүлэгээс хамаардаг. 

Та маш олон янзын буугаар бууддаг, хийн буу, мач гар буны талаар?

Мэдээж хэрэг, буудлага болгон өөрийн гэсэн онцлогтой л доо. Гэхдээ би олон бууны талаар хэлж байгааг ойлгож байгаа байх. Хийн гар буу нь бэлтгэл хийхэд тэгш овоо харааны зураг тогтвортой байдаг бол спортын гар буу нь миний  толгойтой ажиллах болдог. Яагаад гэвэл маш олон 10 онодог болохоор тэр. Харин мач гар буу нь бууг хөдөлгөөнгүй  барихын тулд маш сайн.  Хийн буу, мач гар бууны ялгаа гэвэл мач гар буу нь байтайгаа овоо хараагаа хамт хянаж байх ёстой бол хийн буу нь зөвхөн овоогоо тод харж байхад  л болно. 

Таны хийн бууны гох ямар вэ? 

Бараг л хэвийн байх. Гэхдээ надад зориулж үйлдвэрээс тэгж хийсэн ч байж мэднэ. Гох маань их “хуурай”.  Хуурай гэдэг маань гохны сул явалтгүй л гэх юм уу даа. Заримдаа миний гар байны дээр доор байхад гох маань дарагдчихдаг. 

Тийм сул явалтгүй гохоор буудахад ямар юм бодож буудах вэ? Буудлагын гох буулгах агшинг хүлээх үү? Эсвэл санаандгүй буудлага болно гэсэн үг үү? 

Гэнэтийн буудлага болохыг хүлээнэ. Үүнийг би сюрприз гэж нэрлэдэг. Хийн бууны гохны жин 500 гр. Би тэр хэмжээнээс илүү 50 гр-аар илүүтэйгээр дардаг. Хэрвээ 1000 гр дарах шаардлагатай болбол өшөө 100 гр-аас доошгүй илүү дарах шаардлагатай.  Том калибрийн гар бууны гохыг 300 гр-аар илүү дарах ёстой.  Саяхан болж өнгөрсөн тэмцээнд миний бууны гохнууд дэндүү хүнд байгаа нь ажиглагдсан. Гох маань 2 кг байсан. Гох нь хүнд байснаас  алдаа гэх юм байхгүй. 

Хийн гар бууны талаар яриач. Ямар буугаар буудах танд таалагддаг вэ? 

Би цаг үргэлж Файнверкбаугийн буугаар буудаж байсан.  Файнверкбау 65,  90,  C20 зэрэг бүх загвараар нь буудаж үзсэн.  Олон жил ч буудаж байна. Харин Р34 загвар нь надад их таалагдсан, түүний бууны хүндийн төв нь их сайн. Хараалах хэрэгсэл нь тийм ч сайнгүй харагддаг юм. Хараа нь их хавчиг байх нь надад таалагддаггүй.   Энэ буугаар сайн амжилт үзүүлэхийн тул нэлээн их хэмжээний бэлтгэл хийх шаардлагатай. Гэтэл мач гар буугаар бэлтгэл хийх цаг багассанаас амжилт нь доошлоод байгаа. Стейр гар буугаар буудахад хялбар. Харааны самбар нь нааш цааш хөдөлдөг, тохиргоо хийхэд хялбар байдаг юм. Стейр хийн гар буугаар буудахад надад олон цагийн бэлтгэл шаардлагагүй.  Харин заримдаа Файнверкбаугаар буудахад бэлтгэл дээр баруун зүүн талдаа 10 оноод байдагт нь гайхаад байдаг юм. Стейрээр буудахад надад хялбар байдаг. Би буудчихаад 2 цагтаа 10 онолоо гэхэд цэгнэсэн газраа байж л байдаг. Миний сүүлийн 2 жил гаргасан амжилтууд гэвэл Файнверкбаугаар 589 оноо оносон бол 2 сарын дараа  Стейр ЛП10-аар 591 оносон. Тэгэхээд Стейрээр буудахад надад хялбар санагддаг юм. 

Тийрэлт багасгагчтай буугаар буудахаар сайхан байдаг уу? 

Тийрэлт багасгагч буюу шингээгчтэй буу сайхан. Энэ нь надад хэрэгтэй юу? Үгүй юу? гэдгээс хамаарч жаахан өөрчилдөг.  Ер нь бол би дурын буугаар сайн буудаж чадна. Харин хүний бие заримдаа сайн, заримдаа тааруухан буудах байдал байдаг. Өнөөдөр жишээлбэл хоёрхон сайхан 10,8 ба 10,7 онолоо. Би үргэлж хамгийн голд нь онохын төлөө бодож,бясалгадаг. 


Та электронные тренажер СКАТТ, Ноптель,  Рика ашигладаг уу?

Би заримдаа СКАТТ дээр бууддаг, гэхдээ үргэлж биш. Би бодохдоо жинхэнэ буудлага, тренажертой буудлага нь жаахан зөрүүтэй юм шиг санагддаг болохоор тэр.  СКАТТ дээр буудахад гарын хөдөлгөөн сайн байсан мөртлөө дараа нь буудлага хийхээр сумны цацраг нь их болсон байдаг. Яагаад ийм болж байгааг мэддэггүй. 

Шинээр хичээллэгч нарт зориулж юу гэж хандаж хэлмээр байна? 

Яаж 10 онохыг эхлээд мэдэж ав, дараа нь түүнийгээ давтаад бай. Яг хийж байсан хуучин шигээ.  Шинээр эхлэн хичээллэгсэд аль болох олон сум буудахыг хичээдэг, энэ нь буруу. Хамгийн чухал нь удаанаар нэгэн зэрэг хийх үйлдлүүдийг хийж сурах. Цөөн сумыг ч гэсэн чанартай буудаж байвал сайн.  

Шинэ тамирчдад сумгүй буудлага хийж бай гэж зөвлөмөөр байна уу? Та өөрөө сумгүй бэлтгэл хийх дургүй биз дээ? 

Ямар нэгэн хугацаанд бэлтгэл дээр сумгүй бэлтгэл хийх хэрэгтэй. Гэхдээ сумгүй бэлтгэлийн дараа нэг нь явна, дараа нь дахиад нэг, тэгээд гурав дахь нь. Яахав буудаж л байг. Гэртээ сэтгэл өөдрөг хариг. Дандаа сумгүй буудах чинь уйтгартай.

bottom of page