top of page

Билл Демарест (АНУ), сонгомол гар буугаар дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан. Билл нь мэргэжлийн тамирчин биш, Боинг онгоцны үйлдвэрт ажилладаг байсан нэгэн.

Та яаж сэтгэлзүйн хувьд тэмцээний гараанд бэлтгэж байсан бэ? 

Надад олон улсын чанартай тэмцээнд оролцох завшаан гарсанд баяртай байсан. Гэхдээ хамгийн гол нь өөр хүмүүстэй өрсөлдөх гэж байгаа биш, өөрөө өөртэйгөө өрсөлдөх, өөрийгөө ялах нь чухал. Зөвхөн өөрийн туршлага, өнгөрөх үед юу сурч хийж чаддаг болсон гэдгээ л харуулах ёстой. Бэлтгэл дээр хэд онодог байсан түүнийгээ тэмцээн дээр онохыг хичээх хэрэгтэй. Гэхдээ тэмцээн дээр тэр болгон хүссэнээр болоод байдаггүйг мэдэх байх. Түүнээс гадна ялгаатай нэг зүйл нь финал. Бэлтгэл болгон дээр үүнийг хийгээд байх боломж байдаггүй болохоор би түүнийг гүйлтийн аргаар орлуулж хийдэг байлаа. Гүйж байхдаа юм уу, дугуйгаар явж байхдаа зүрхнийхээ цохилтыг аль болох өндөр болгож ихэсгэхийг хичээж, дараа нь хурдан тайвшруулах аргыг илүүд үздэг. 10 км-ын зайд гүйгээд үз. Дараа нь зогсоод зүрхний цохилтоо хэвийн байдалд оруул. Ийм маягаар л финалын бэлтгэлд зүрхний цохилтоо хэвийн байлгах гэж оролддог доо.

Яаж бэлтгэл хийдэг талаараа сонирхуулаач.

Би бие бялдарын бэлтгэлээ долоо хоногт 3-4 удаа 5 км зайд гүйдэг, хааяа амралтын өдрүүдээр 10 км гүйдэг ба дугуйгаар 60-80 км газар аялдаг. Заримдаа амралтын 2 өдрөөр 130-160 км зайг туулах үе ч байдаг. Аэробикын дасгалуудыг хөнгөвтөр годил бариад хийдэг. 

Харин буудлагын бэлтгэл дээр долоо хоногт 6 удаагийн давтамжтайгаар 120 сум бууддаг. Өдөр бүр 120 сум буудаж байхаар төлөвлөсөн байдаг байлаа. Жишээлбэл: бэлтгэлийн 3 өдөр дараалаад хийн буугаар буудаад дараагийн 3 өдөр нь мөн л 2 удаагийн давтамжтайгаар сонгомол  (мач) гар буу өдөр бүр буудна.  Заримдаа энэ ажлаасаа жаахан өөр юм хийж амрах санаа агуулж, хийн урт буугаар буудаж байх нь урт хараа шугамтай, хүнд буугаар, өөр бэлтгэх байдал аваад буудаж байх нь тархи заримдаа өөр зүйлд анхаарал төвлөрч амардаг. Ингэж өөр зүйл хийх нь үнэхээр амралт юм шиг санагддаг байсан. 

Шинээр суралцагч нарт ямар зөвлөгөө өгмөөр байна? 

Хамгийн гол зүйл тэгш овоо харааны зөв “Зураг”, зөв алдаагүй гох буулгалт, гарын хөдөлгөөнийг ямар ч үед хийж чаддаг байх нь чухал. 


Та өөрийнхөө тавьсан зорилгод хэрхэн хүрэхийг хичээдэг вэ?          

Өөрийн хийж байгаа ажлын хажуугаар хэт богино хугацаа болон богиновтор бэлтгэлийн төлөвлөгөө гаргадаг.  Надад  нэг жилээс таван жилийн төлөвлөгөө гаргаж ажиллах нь дэндүү хол хүрч чадахгүй юм шиг санагддаг. Би аль болох тулгарч байгаа тэмцээндээ тааруулаад  бэлтгэл хийхийг хичээдэг. Мэдээж би өөрийнхөө тавьсан зорилгодоо хүрч чадахгүй бол амьдрал минь уйтгартай байх болно. 

bottom of page