“БИД ХЯТАДУУДАД БУУДАХЫГ ЗААЖ СУРГАСАН, ХАРИН ОДОО ДАРАГДСААР”
“Бид Хятадуудад буудахыг зааж сургасан, харин одоо дарагдсаар” Олимпийн аварга Михаил Неструев сонинд өгсөн ярилцлагаас…
Сүүлийн жилүүдэд Оросын буудагчдаас дэлхийн буудлагын спортод шилдэг буудагч болж байгаа билээ. Олимпийн наадмын гар бууны аварга Михаил Неструевийн бодлоор бол үүнээс ч илүү амжилт үзүүлэх боломжтой гэж үздэг.
Түүнтэй Алексей Андропов мөн Алексей Шмурнов нартай ярилцсан ярилцлагыг толилуулж байна.
Та яаж буудлагатай холбогдов? Дээр үед дуэльд бие биеэ дуудах зэрэг урлагийг та хадгалж үлдсэн гэж үздэг үү?
Би энэ спортод өөрөө татагдаж орсон юм. Шерлок Холмсын тухай кинон дээр бие биеэ буудах урлаг гэх юм уу даа…? Тэр нь намайг өөрийн эрхгүй татсан. Хуучны загварын буугаар буудах боломж гардаг бол буудах юм сан гэдэг сонирхол маань одоо хүртэл буураагүй, харин нэг газар олон сум тэгэж сайн буудах юм сан гэж үргэлж хүсдэг.
Таны хүүхэд насны үед тир бол Паркын тоглоомын нэгээхэн салшгүй хэсэг байсан байхаа?
Би бас л паркын “саран” гэдэг буудлагын тирэнд буудаж шагнал авах их дуртай байлаа. Буудлагын секц биш шүү дээ, энэ бол шал өөр зүйл. Спортод бол амжилтын төлөө бууддаг, тэр нь шууд л амжилт нь мэдэгдэхгүй. Харин тирэнд бол буудлаа, онолоо, унагалаа. Буудлагын бэлтгэлд бол буудлаа-очлоо, тоолно. Яагаад сайн оноогүй вэ? гэж тайлбар хэлэх болдог… Эхлэн хичээллэгч нарт бол бүгд л ижил түвшинд байх ба зарим нь шууд л хаяад явж байхад заримд нь таалагдаж, үргэлжлүүлэн хичээллэх жишээтэй.
Та хэдтэйдээ энэ спортоор хичээллэв?
Буудлага бол заримдаа өөрсдийг нь айлгадаг. Харин хийн буудлага бол гэртээ, хувийн эзэмшил газраа буудах зэрэгт тохиромжтой ба ихэнх буудагч нар хийн буудлагад дуртай, би ч бас мөн адил. Бидний ялалт, амжилт бол буудлагыг хөгжүүлэх, буудлагын тирийг олон болоход их түлхэц болсон. Буудлага бол бусад спортын дараа чансаагаараа жагсдаг спортын төрөл байсан бол одоо хүүхдүүд буудаж үзэх, спортын хичээлийн нэгэн төрөл болжээ.
Буудлагын спортоор хэдэн наснаас хичээллэбэл зохистой вэ?
Ер нь бол буудлагад бүх насныхан хамаарч болдог. Манайд Олимпийн аварга 16настай Константин Лукашик, мөн 50 настай Олимпийн аварга ч байна. Буудлагын спортоор эрэгтэй, эмэгтэй, охид, хөвгүүд хичээллэж болно. Энэ төрөл бол олон насны янз бүрийн хүмүүсийг хооронд нь холбож өгдөгөөрөө их сайн онцлогтой. Австралид 41 настай нэгэн хүн телевизороор Олимпийн наадам үзээд буудлагын спортоор хичээллэхээр шийджээ. 2007 онд Австралийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, жилдээ болдог Дэлхийн цомын дөрвөн тэмцээнээс гурван ч удаад нь түрүүлжээ. Тэрээр хоёр жил дараалан дэлхийн шилдэг арван тамирчинд багтсан юм.
Тэр ямар төрөлд нь бууддаг юм бэ?
Тэр бол хэвтээгээс урт буугаар бууддаг. Энэ төрлөөр хичээллэснээр түүний амьдралд хувьсгал бий болсон. Бүгд л ижил тэнцүү өрсөлдөж болох юм байна гэдгийг ойлгосон. Жишээ болгож хэлэхэд энэ хэвтээгээс буудах төрөлд Белорусын тамирчин Сергей Мартынов олон жил шилдэг нь байсан.
Өндөр насанд бараг насны хязгаар үгүй юм шиг байна. Харин доод насанд?
Манайд бол 13 наснаас эхлэн хичээллүүлнэ гэсэн заалт байдаг л даа. Гар буу бол өөрийн жингээрээ байх ба түүнийг хөдөлгөөнгүй барьж байх ёстой болдог. Залуу буудагч нарт бууг чангахан барьж байх хүч дутвал буу байнга хөдлөх болно. Би бол буудлагаар хичээллэж байхдаа нэгэн зэрэг хөнгөн атлетикаар хичээллэж байсан. Мөн цанаар явах, хөлбөмбөг тоглодог байлаа. Энэ бүгд бол надад тус болсон. Би булчингийн бүхий л талаараа хөгжүүлсэн байсан ба хагас жилийн дотор шууд л “Спортын дэд мастер” болсон амжилт үзүүлсэн.
Буудлагын спортоор хичээллэхийн тулд хүүхдүүдийг хаашаа оч гэж хэлэх вэ?
Москва хотод бол ЦСКА (Алдар), Динамо (Хүч), Биеийн Тамирын Академи зэрэг гурван газар бий, бүгд л төлбөргүй хичээллэдэг. 13 настай хүүхдүүд буудлагаар хичээллээд 16 настайдаа Олимпийн аварга болж байна. Манайд бол амжилт маш хурдан өсөж байгаа.
Аливаа спортын төрөлд мэргэжлийн өвчин гэж байдаг. Сандрахад зүрх өвдөх ч юм уу? Болгарын тамирчин таны хажууд буудахад биеийн байдал нь муудсан гэх жишээний?
Энэ тэмцээний Болгарын Кирияковтай буудаж байснаа сайн санаж байнаа. Тэр бол олон жил буудаж байгаа сайн тамирчин, гэхдээ финалын буудлага бүрдээ дандаа хямарч алдаа гаргаж байдаг нь настай ч холбоотой байж болох юм. (инээмсэглэв) Буудлага – бол сэтгэл их хөдлөлийг тэвчихийг их шаарддаг спорт. Миний бодлоор сэтгэл хямардаг болохоос зүрх өвддөггүй. Харин зүрхний өвчинг эмчилж засаж болдог. Зүрх цохилж, хариуцлагатай агшинд сандрах үед өөрийгөө тайвшруулан зүрхний цохилтын хэмнэл багассан үед 10 дээр онож болдог.
Зүрхний цохилтыг 180 удаа минутад цохилж байхад буудахад амар уу? Эсвэл өөрсдөө тайвшрах нөхцөлийг бүрдүүлдэг үү?
Мэдээж, хувийн онцлогоос их хамаарна л даа. Бэлтгэл дээр энэ тал дээр бэлтгэл сайн хийж чадсан бол зүрхний цохилт ихэссэн ч байны төвд онож чадна. Гэхдээ бүгд л тайвшрахыг л хүсдэг л дээ.
Орчин үеийн буудлагад мэргэн буудахаас гадна хурд их хамаатай болж. өрсөлдөгчийн талын дарамтаас хэрхэн өөрийгөө салгаж ажилладаг вэ?
Тэд нар мэдээж хамгийн түрүүнд хөгжөөн дэмжигчдээрээ байнга дэмжүүлдэг. Хэрвээ тэдний буудагч нар сайн буудах юм бол хөгжөөн дэмжигчид шуугилдаж, шүгэлдэж, алгаа зохион байгуулалттайгаар ташдаг. Энэ их шуугиан дундуур эхнээс нь аваад дуустал анхаарлаа төвлөрүүлнэ гэдэг бол хүндрэлтэй.
Та цанаар гулгадаг гэж түрүүн хэлсэн. Биатлоноор хичээллэж үзье гэж бодсонгүй юм?
Надад яг тийм санал ирж байсан. Гэхдээ урд нь би цанаар гулгаж байгаад гэмтэл авч байсан болохоор дурлаагүй юм. Тийм болохоор буудлагаа дуустал нь явъя гэж бодсон.
Танд өөр хүний байн дээр буудах тохиолдол гарч байсан уу?
Афины Олимпийн наадамд Америкийн урт бууны тамирчин финалын хамгийн сүүлийн сумаа хажуу талын хүний байн дээр 10 онож дуусгахдаа гарцаагүй алтан медалиа алдаж, 8-р байранд орсон. Харин Австрийн буудагч 6-р байранд байснаа урагшилсаар хүрэл медаль хүртсэн билээ. Америкийн буудагч Эмонс хэвтээ буудлагадаа алтан медаль авсан байсан учраас хүчтэй хямраагүй юм.
Афины Олимпоос хойш Оросын буудагчид бид 4 жилийг ардаа орхилоо. Бид хаашаа явж байна вэ?
Бидний амжилт өсөж байгаа. Тэртусмаа хийн гар буу, сонгомол гар буу. Урьд нь би зөвхөн Владимир Исаковтой өрсөлддөг байсан бол одоо Оросууд бид 5 хүн ижил амжилттай өрсөлдөх болсон байна. Бид тав бол дэлхийд эхний 10-н шилдэг буудагчид байнга багтдаг. Бусад дасгалуудад манайхан бүгд л шилдэгт багтацгааж байгаа. Артем Хаджибеков бол олон жил дараалан чансаагаараа өндөр яваа.
Афины Олимпийн өмнө бараг л тийм л байсан биз дээ?
Үгүй л дээ. Бидэнд Сиднейн Олимпийн наадмаас цорын ганц алтан медаль авсан нь Сергей Алиференко байсан. Бидэнд тийм их хүч байгааг мэдрээгүй. Бодоод байхад одоо бол байдал өөрчлөгдсөн байна. Манай холбооны хурал болоход Ахлах дасгалжуулагч Олег Александрович Лапкин: олон янзын насны, олон янзаар бэлтгэл хийсэн энэ нөхцөлд өөрийн нөөц бололцоогоо дайчлан ажиллаж чадсан юм гэж хэлсэн.
Таны өрсөлдөгч гээд 20-хон настай Леонид Екимов таны бууддаг дасгалд сайн буудаж байна. Танд зарим үед гомдолтой байна уу?
Оросууд Олимпийн наадамд оролцох 17 эрх авсан нь урьд өмнө нь байгаагүй амжилт. Бид буудах бүх төрлүүддээ судалгаа хийж үзсэн. Хэн эрх авсан нь давуу чанар эдэлж, дуртай төрөлдөө орно. Нэг дасгалд хоёр тамирчин нэг улсаас орох учраас нөгөө дасгалд нь буудах тамирчинг дасгалжуулагчдын зөвлөл шийднэ. Ингээд шалгаруулалт явагдсан юм. Зарим үед энэхүү шалгаруулалт нь эрх авсан тамирчдад ойлгогдохгүй мэт санагдаж байлаа.
Тэгэхээр Олимпийн наадамд чухам ямар дасгал буудахаа мэдэхгүй байсан гэсэн үг үү? Галын шугам дээр л дасгалжуулагч буудах тамирчинг томилох юм байна гэж ойлгож болох уу?
Тийм ээ. Тэмцээн эхлэхээс хоёр хоногийн өмнө энэ бүгдийн шийдвэр гарна. Энэ бол маш их сэтгэлийн дарамттай. Зарим нэг спортын төрөл байдаг л даа, жилийн өмнө Олимпийн наадамд оролцох үгүйгээ мэдчихдэг.
Тэгэхээр танайд хамгийн сайн тамирчнаа оролцуулахгүй, өөр тамирчин түүний авсан эрхэнд оролцох юм байна гэж ойлгож болох уу?
Энэ бол маш сайн. Яагаад гэвэл багийн төлөө, өөрийн амжилтын төлөө, амжилтаа үргэлж сайнаар хадгалж байхын тулд ингэх нь зүйтэй. Гэхдээ бас нэгэн сэтгэлзүйн асуудал байдаг. Артем Хаджибеков надад: - Финалд орчихоод буудах гэж байхад ард үлдэж хоцорсон нөхдөө санаад сайн буудах ёстой юм шүү гэж хэлж байсан юм. Яг Зорро шиг.
Дөрвөн жилд нэг удаа болдог Олимпийн наадамд ирээд яг галын шугаман дээр зогсоод, дэлхий даяар өөрийг чинь үзүүлэх тэрхэн ганцхан агшинд анхаарлаа яаж төвлөрүүлдэг бэ?
Дасгалжуулагчийн элэгсэг хэлсэн үгнээс өөр “Багаж-зэвсэг” гэж тэнд үгүй. Дасгалжуулагч чамайг сүүлийн мөч хүртэл өөртөө итгэлтэй байх, өөрийн хүчиндээ итгэх зэргийг зөвлөдөг. Миний нүдний өмнө зарим зүйл ажиглагддаг л даа. Жишээ болгож хэлбэл: Финал буудахын өмнө нэгдүгээр зогсож байснаа финалын 10 сумны дараа хамгийн сүүлийн байранд зогсож байдаг. Анх байснаасаа тэс өөр байдалд очдог.
Оросын болон Хятадын буудагч нарын хооронд ямар ялгаа байна вэ?
Бид Хятадуудыг буудахыг зааж сургасан, харин одоо биднийг дарсаар байна. Тэд бол агуу их олон өрсөлдөгч тамирчидтай. Дотооддоо их өрсөлддөг ба түүнээс техникээр бууддаг аварга төрж байна, амжилт ч үзүүлж байна. Тэдний баг бол үзүүлдэг, харин бид бол “морин дээр давхиж байгаа” мэт л амжилттай. Манайд бол тамирчдаа түүж авна, ялна, дараа нь тэмцээнд явна.
Бид “буудаыг зааж сургасан” гэсэн чинь юу гэсэн үг вэ?
Манай дасгалжуулагчдын зөвлөл 1990-ээд онд Хятадад ажилласан юм. А.Юрьевын бичсэн “Буудлагын спорт” гэдэг буудлагын үндсэн сургалтын номоор бүх дэлхий бараг суралцсан юм.
Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хооронд буудахад ямар ялгаа байдаг вэ?
Жил бүр дэлхийн цомын тэмцээнүүдийн дараа дэлхийн цомын Финал буюу шигшээ тэмцээн болдог. Энэ тэмцээнд шилдэгүүд ирдэг бөгөөд төрөл бүрд медаль авсан эрэгтэй, эмэгтэй тамирчид гар буу, урт буугаар буудах төрлөө сонгон нэрээ бичүүлдэг. Хасагдах журмаар буудсаар хамгийн сүүлд үлдэж хоцорсон шилдэг буудагч шагнал авдаг. Яг аль нь илүү вэ? гэдгийг хэлж мэдэхгүй байна. Хувь тамирчны онцлогоос их хамаарна даа.
Адилхан юм бол яагаад эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд хамт Олимпийн наадамд өрсөлдөж болдоггүй юм бэ?
Энэ шийдвэрийг Олон улсын буудлагын Холбоо гаргасан. Манайд бол урьд нь асуудалтай байсан зарим нэг зүйлүүдэд реклам хийх тухайлбал: буугаа рекламдах, буудлагын тирээ рекламдах гээд бас бус олон зүйл байсан юм. Гэтэл 1960-аад оны үед Олимпийн харт бий болж, зарим спортын төрлүүдэд дайн зарласан юм. Эндээс л олон зүйлийг хориглож ирсэн. Цаг хугацаа өөрчлөгдсөөр одоо бүгд л ивээн тэтгэгчтэй болж, тодорхой цаг хугацааны үед төлбөрөө авдаг болж байгаа болохоор удахгүй өөрчлөгдөх байх гэж найдаж байгаа.
Эргээд өнгөрсөн үед очсон байна гээд төсөөлье дөө. Тэгвэл гар бооцоот буудлага урт буучид ан гөрөө гэх мэт өөр юм буудаад байж байсан байх болов уу?
Мэдээж ялгаа бол байна. Буудлага бол хөдөлгөөнгүй барьж байхыг шаарддаг. Харин ердийн буудлагыг задгай агаарт, цаг агаарын ямар ч нөхцөлд хөдөлгөөнт бай бууддаг. Миний найз Олег Филиппов таваг буудлагынх. Шал өөр буудах арга барилтай. Тэр болохоор хурдан буудах ба байнга хөдөлж байдаг, би болохоор цаг үргэлж тайван байдаг.
Бид таны нэг сурвалжлагыг уншиж байсан юм байна. Та бараг санаж байгаа байх. Орчин үеийн амьдрал дээр “Дуэль” байхгүй гэж хэлсэн байсан. Та үнэхээр тэгэж бодож байна уу?
Энэ бол орон сууцны тал дээрээс болсон асуудал. Зарим нэгэн хүмүүс амьдрал дээр хуурч мэхлэх явдал гардаг. Би тийм асуудалд орох үед 19-р зууны үеийн шударга хууль дүрмийг санаж хэлсэн юм.
Манайд гадаадын хүнд буу, зэвсэг байх, эсвэл үгүй талаар удаан зөвшилцсөн. Энэ асуудлын талаар юу хэлэх вэ?
Би бол шал өөрөөр хэлэх байна. Хүнд буу, зэвсэг ямар хэрэгтэй юм бэ? Зэвсэг хэрэглэх цөөн хэдэн зорилго бий. Үүнд: чи буудлагаар хичээллэдэг тамирчин, ан гөрөө хийдэг. Өөр нөхцөл зорилгоор зэвсэг хэрэглэх шаардлагагүй гэж үзэж байна. Нэрт жанжин Суворов: - “Сум бол тэнэг, эзэн нь сайн байна” гэж хэлсэн байдаг. Мэдээж сум хаашаа ч нисэж болно. Бид бол буудагчид. Буугаа маш их хайрлан хүндэлдэг. Яг л хөгжимчид хөгжмөө хайрладаг шиг. Буу бол миний хувьд АЛТ, түүнгүйгээр би хэн ч биш.
2008 оны 1-р сарын 24.
Алексей Андропов, Алексей Шмурнов