top of page

Ярилцлага: Елена Костевич, 2004 оны Афины Олимпийн наадмын хийн гар бууны аварга.

өнгөрсөн долоо хоногт Украины аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Львовт битүү тирэнд болж өнгөрлөө. Тэдний дотор залуу буудагч Афины Олимпийн аварга Елена Костевич өрсөлдөгчдөөсөө илт давуу амжилтыг хийн гар буу болон спорт гар бууны дасгалд үзүүллээ. Энэ амжилт нь 2-р сарын 24нд болох Европын аварга болон Бээжингийн Олимпийн наадамд бэлтгэж байгаа 22 настай царайлаг охинд Украинчууд бүгд найдлага тавьж байлаа. 

Елена, Украины аваргаар өөрийн үзүүлсэн амжилтаа хэрхэн үнэлж байна вэ? Европын аваргын тэмцээнд бэлэн үү?

Би өөрийн үзүүлсэн амжилтандаа хангалуун байнаа. Европын аваргын хэмжээнд бэлтгэгдсэн гэж үзэж байна. Спорт гар бууны хувьд бол шинэ буу авсан. Албан ёсны тэмцээнд хоёрдахь удаагаа буудлаа. Сайн амжилт үзүүлсэндээ болон түрүүлсэндээ баяртай байнаа. Хийн гар бууны дасгал бол миний хамгийн сайн чаддаг зай. Хийн бууны өнөөдрийн миний үзүүлсэн амжилт бол дэлхийн хэмжээнд финалд шалгарах тийм хэмжээний амжилт. Бараг тэргүүн байрын төлөө медаль авах хэмжээнийх. Тийм болохоор би Европын аваргын тэмцээнд бэлэн.

Хуучнаар бол дэлхийн аварга гэгдэх (Европын аваргыг нэрлэв) энэ тэмцээнд хэдэн онооны амжилт үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

Мэдээж хамгийн гол тэмцээн бол Олимпийн наадам, гэхдээ Европын аварга бол бас л чухал тэмцээн. Энэ оны эхний гол тэмцээн нь Европын аварга, дараагийн хагас жилийн гол тэмцээн нь Олимпийн наадам. Дэлхийн цомын цуврал тэмцээнүүдийг мартаж болохгүй. Дэлхийн цомд бол дэлхийн сор болсон шилдэг тамирчид бууддаг учраас дасгалжуулагчийг өгсөн үүргийг л тэмцээн болгонд биелүүлэхийн төлөө ажиллана даа. Хэн ч намайг “Түрүүл”, “Финалд шалгар” гэдэггүй. Хамгийн гол нь өөрийнхөө үзүүлж чадах, бэлтгэгдсэн амжилтаа л үзүүлчихвэл болох нь тэр. Олимпийн наадамд л бүх тамирчид бэлтгэж байгаа шүү дээ.

Та ямар амжилт Бээжинд үзүүлбэл хангалттай гэж бодож байна вэ?

Сайн бэлтгэлтэй оролцоно л гэж хүсэж байна. Мэдээж түрүүчийн Олимпийн наадмынхаа аварга гэсэн цолоо хадгалах юм сан гэж хүсэж байгаа. Тэмцээн болох газрын агаарын чийгшил, цагийн зөрөө зэрэг хамаатай.  Тэмцээн бол мэдээж хэцүү өрсөлдөөнтэй болно. Яг одоогоор бол Бээжингийн нөхцөлийг хэлэхэд хэцүү байна. Ганцхан зүйлийг сайн мэдэж байна. өрсөлдөгчид ширүүн байх ба ялангуяа Хятадын тамирчид...

Танай шигшээ багийн гишүүн Артур Айвазян:  - “Олимп бол дэлхийн бүх хүмүүсийн сэтгэлийг татах шоу” гэж хэлсэн байсан?

Үзэгчдийн хувьд бол Олимп мэдээж шоу. Дөрвөн жилд нэг удаа болдог Олимп бол тамирчдын хувьд хамгийн гол тэмцээн.  Миний хувьд бол Олимп хамгийн чухал шалгалт.  

Елена, буудлагын спорт бол тийм түгээмэл биш спорт. Харин чи яагаад энэ төрлийг сонгосон юм бэ?

Би буудлагын спортод тохиолдлын чанартай орсон юм. Тэр үед би 11 настай байсан ба буудлагын спорт байдаг үгүйг ч мэдэхгүй хүүхэд байсан юм. Ээжтэй хамт явж байгаад Черниговийн спорт буудлагын тирэнд очиж буудсан. Биднийг угтаж авсан дасгалжуулагч Игорь Черединов намайг буудлагын секцэнд бүртгэж авав. Намайг бүртгэж авсан дасгалжуулагч маань эхний өдрөөс өнөөдрийг хүртэл намайг бэлтгэл хийлгэж байгаа. Үүнээс хойш өдийг хүртэл 11 жил өнгөрчээ. 

Хамгийн анх оролцож байсан олон улсын тэмцээнээ санадаг уу?

Тэгэлгүй яахав. 2000 онд Мюнхенд болсон Европын аварга шалгаруулах залуучуудын тэмцээн байсан юм. Өндөр ононо гэж найдаж байсан чинь шалиагүй юм, бүгд л ижил хэмжээнд тааруухан буудсан санагдана. Багийн амжилтаар шагнал авсан. 

Ямар нэгэн сандрал, түгшилт байсан уу? Энэ чинь таны хамгийн анхны тэмцээн байсан шүү дээ?

Сандрал бол надад үргэлж байдаг. Одоо ч гэсэн байж л байна. Хичнээн их туршлага цуглуулсан ч түгшилт бол байж л байна. Санаа зовоод л... болох гэж байгаа бүгдийг хүлээгээд... Ямар нэгэн гэнэтийн тооцоолоогүй зүйл юу билээ? гэж санаа зовно. Ихэнхдээ өөрөөсөө ... би ямар бэлтгэлжилттэй билээ? Юунд найдаж болох билээ? гэж асуудаг. 

Та унтаж байхдаа тэмцээнд орж байна, эсвэл буудлагын талаар болон бай зүйдлэх тохиолдол байдаг уу? 

Сүүлийн үед бол их зүүдэлж байгаа. Хар дарж зүүдэлсэн тохиолдол бий. Тэмцээн дээр санаандгүй зүйл тохиолдож байна гэдэг ч юм уу? Аймаар бачимдаж, давчдаж байна гэж сүүлийн зүүдлээд байгаа. Урьд нь байгаагүй юм. 

Афины Олимпийн наадмын финалд ордог өдрийн урд шөнө хэрхэн унтаж амарсан?

Муу амарсан.  Оройхон унтаж, эрт сэрсэн, яагаад гэвэл эрт явах хэрэгтэй байсан юм. Олимпийн финалд орохын өмнөх шөнө хар дарж, түгшүүртэй зүүд зүүдэлсэн. Санрал бол маш их байсан. 

Аливаа нэгэн шүтлэгтэй юу?

Тэмцээн дээр тамирчид буудахын өмнө өөрийнхөө өмнө талд зөөлөн тоглоом тавьсан байдаг. Хичнээнийг тавьж болох нь хязгааргүй л дээ. Надад тийм зүйл байхгүй, шууд хэлэхэд надад ямар нэгэн шүтлэг байдаггүй. Одоохондоо байхгүй ч ... миний шүтээн бол дасгалжуулагч маань юм байна. Тэр цаг үргэлж надтай хамт байдаг.   (инээв)

Сүүлийн үеийн буудагчдад хамгийн гол зүйл бол бие бялдарын хөгжил, сэтгэлзүйн бэлтгэл зэрэг нь нэгдмэл байх ёстой гэсэн ухагдахуун байдаг л даа...?

Би зөвшөөрч байна. Би цаг үргэлж л буудагчид гүйдэггүй, харайдаггүй гэж ярьж байгааг сонсдог. Өөрөө өөртэйгөө ажиллаж, бууддаг. Буудах бол тийм амархан ажил биш. Буу бол 1кг жинтэй ба түүнийг 3-4 цагийн турш бариад зогсоод үз, яахав завсарлага аваад амарч болно л доо. Тэгвэл бэлтгэл бүр дээр 300кг ачаа өргөсөн байдаг юм. Ийм учраас л буудлагын тамирчинд бие бялдарын бэлтгэл хэрэгтэй байдаг юм. Ялангуяа нурууны, гар, мөрний булчин их ажилладаг юм. 

Таны нэгэн ярилцлагад ... “Гар буу бол миний гарны нэг хэсэг. Би буутайгаа нэгэн залгаатай юм шиг... заримдаа цаг хугацааны миний баруун гарт ямар нэгэн зүйл дутагдаад байх шиг...” гэж ярилцлаг өгсөн санагдаж байна?

Миний биеийн бэлтгэлжилт бол баруун гартаа 1кг ачаатай байхаар бэлтгэгдсэн. Баруун гартаа ачаа барихаар ердийн хэвийн мэт санагддаг. Түүнгүйгээр миний баруун гар өд шиг.  (инээв)

Нэгэн ийм явдал болсон юм…  Надад нэгэн зүйлийг хэмжиж өгөхийг санал болголоо. Би гараа сунгасан байдлаар түүнийг өргөлөө. “Энд нэг килограмм хүрэхгүй байна” гэж би хэллээ. Жин дээр тавиад хэмжвэл 800гр байсан юм. (инээмсэглэв)

Зүүн гараараа буудаж үзсэн үү?

Мэдээж үзэлгүй яахав. Бидэнд баруун гарт тааруулж бууны бариулыг хийдэг учраас эвгүй байдаг.

Буудлагын спорт таны амьдралд хүрэлцэхүйц мөнгө олж чадаж байна уу?

Хэрвээ албан ёсны том тэмцээнүүдэд (Европ, Дэлхийн аварга зэрэг) байнгын амжилт гаргаад медальт байранд шалгараад байвал мөнгөн шагналтай. Манайд бол шагналтай тэмцээн бол бага байдаг. Албан ёсны том тэмцээнээс медаль авбал шагнал өгдөг. Харин Ерөнхийлөгчийн тэтгэлэг гэдэг сайхан зүйл бидэнд байна. Гэхдээ өөрийн хүч чадал, амжилтандаа найдах хэрэгтэй. Сайн амжилт үзүүлээд шагналаараа дараагийн тэмцээнд бэлтгэх хэрэгтэй. 

Таныг Милан хотод хайртай гэдгийг мэднэ. “Ла Скала” дуурийн театрт нь орж үзсэн үү?

Өнгөрсөн жил орж үзсэн. Герман хэл дээр дуурь тоглож байх үе таарсан юм. Германаар ийм гайхалтай сонсголонтой дуулж болдог юмаа гэж гайхсан. Мэдээж театр бол миний сэтгэлийг татсан шүү. Бид дөрөвдүгээр давхарт гарч суусан ба дуу сонсогдох нь яг дэргэд дуулж байгаа мэт сайхан байсан. Тэнд маш гоё сайхан байсныг хэлэхгүй өнгөрч болохгүй нь. Тайзны хөдөлгөөнийг ажилчид нь гараар хөдөлгөдөг гэж бидэнд тайлбарласан. 

Харин Львов та нарт ямар санагдаж байна?

Европын хуучин үзэсгэлэнтэй хот. Ялангуяа төв гудамж, байшингуудын хийц…нь их таалагдсан. Бид Львовт ирээд байнга бэлтгэл хийнэ гэдэгтээ их баяртай байгаа. (инээв)

Таныг мөсөн гулгуурын талбайд байнга очиж гулгадаг гэж сонссон юм байна. Львовт гулгаж амжсан уу?

Тэмцээн болох гэж байна, дасгалжуулагч зөвшөөрөхгүй. Чөлөөтэй үедээ богино хугацаагаар очиж гулгадаг л даа. Хамгийн сүүлд 12-р сард гулгасан юм байна. 

 Львовт буудлагын сайн тоноглогдсон тир байдаг. Том тэмцээнд бэлтгэхээр удаан хугацаагаар наашаа ирэхэд ямар санагдаж байна?

Львовт удаан хугацаагаар бэлтгэл хийхээр ирэхэд амьдрах байр хэрэгтэй. Одоо бол хэн ч бэлтгэл хийгээч гэж урихаа больсон цаг. Ийм учраас Черниговечууд бэлтгэл хийх дажгүй сайн бэлтгэлийн тирийг засвар хийн тоноглож эхэлсэн. Одоо бол гар бууны 25м-ийн тирний электрон байны тоноглолоор тоноглож тэмцээнд бууддагтай адил болсон. Ийм болохоор өөр тирэнд бэлтгэл хийх шаардлагагүй болсон. 

Олимпийн дараа танд “Сузуки” машин бэлэглэсэн. Та тэр машинаа хэрхэн жолоодож байна даа?

Саяхан машинаа сольсон.

Ямар машинтай болсон бэ?

(Бага зэрэг бодолхийлснээ...) Энэ талаар ярих хэрэггүй байх ... (инээв) болох уу?

За яахав. Хэдхэн өдрийн өмнө “Гэгээн Валентины өдөр” болсон. Энэ баяраар та хэрхэн баярлав?

Маш сайхан. Бид бэлтгэл хийгээд хэдийгээр энд байгаа ч гэсэн ойрын хамаатан садангууддаа болон найз нөхөдтэйгөө утсаар баярын мэнд хүргэсэн. Энэ баяр чинь чин сэтгэлийн баяр гэж би ойлгодог шүү. 

 Тэр баяр хүргэсэн хүмүүс дотор чинь өөрийн чинь найз болох залуу байсан уу?

Одоохондоо энэ нууцаараа үлдэг. (Инээв)

Василий Танкевич

ЕЛЕНА КОСТЕВИЧ 

“ИДЭВХИТЭЙ ХҮНДРҮҮЛСЭН БЭЛТГЭЛ ХИЙСНЭЭР ЯДРАЛТЫГ ЯЛДАГ.”

Костевич Елена Дмитриевна

Гавъяат тамирчин

28-р Олимпийн наадмын аварга, Дэлхийн аварга, ­­­­­­­­­Европын олон удаагийн аварга болон шагналт байранд шалгарч байсан, Дэлхийн цомын цуврал тэмцээний олон удаагийн аварга, Украины олон удаагийн аварга.

Одессын гаралтай Яков Железняк Мюнхений Олимпийн наадмаас хойш 32 жилийн дараа дахин Олимпийн аварга Афины Олимпоос төрлөө. Түүний байгуулсан энэ гавъяаг тохиолдлын гэж хэлж болохооргүй билээ. Яагаад гэвэл Грект болсон Олимпийн наадамд явахаасаа өмнө “Дэлхийн аварга”, “Европын аварга” гэдэг эрхэм алдрыг хүртсэн байсан юм. 

Дөрвөн жилийн өмнө Афины Олимпийн наадамд та хамгийн өндөр амжилтаа үзүүлсэн. Шууд тодруулан асууя?

Энэ бол миний анхны Олимпийн наадам байсан төдийгүй сэтгэлзүйн хувьд их хүндрэлтэй байсан юм. Дэлхийн аварга, Европын аваргын тэмцээнтэй адилгүй байсан. Намайг дэмжиж байсан нутаг нэгт хөгжөөн дэмжигчдийг сонсоод сэтгэл их хөдөлсөн. Тэр тусмаа шигшээ тэмцээнд 8-р байр буюу сүүлийн хүнээр шалгарсан байсан юм. Буудлага болгоныг сайн буудсаар сүүлийн сум буудахад тэргүүлэгчийн эгнээнд ирсэн бөгөөд төгсгөлд нь өөрийн өрсөлдөгч болох Серб бүсгүй Ясна Секерич намайг гүйцэж ирсэн байсан. “Аварга”-ын алтан медалийн төлөө нэг сум буудахад би өөрийгөө хаана байсныг мэдээгүй... 

Хэрвээ энэ спорт сугалаа байсан бол таны сэтгэл их хөдлөх байсан байх даа?

Тэр тухай бодож ч амжаагүй. Нэг талаас Олимпийн аварга Секерич надад боломж олгохгүй гэдгийг мэдэж байсан юм. Нөгөө талаас сүүлийн суманд ялагдах гомдолтой байсан төдийгүй надад шийдвэрлэх сумыг сайн бууддаг сайн чанар байдаг юм... 

Та Олимпийн аварга гэдэг “Титэм”-ийг авахад хэдэн жилийг зарцуулав?

Найман жил. Эхлээд өөр спортын төрлөөр хичээллэж байсан юм. Нэгэн удаа би ээжтэйгээ тохиолдлоор буудлагын тирэнд буудахаар очиход миний ирээдүйн дасгалжуулагч Игорь Борисович Черединов угтаж авсан билээ. Түүнээс хойш нэг жил өнгөрөхөд түүний хамт теннисээр хичээллэдэг байсан боловч цаг хугацааны хувьд амжихгүй болж ерөнхий боловсролын сургууль буудлага хоёрын хооронд явах болсон юм. 

Яагаад та буудлагын спортыг сонгох болсон юм бэ?

Буудлагын тирний тоноглосон нөхцөл нь надад болон миний зан араншинтай тохирч байсан болохоор тэр. Би их тайван, дотроо их юм боддог охин...

Хэрвээ нууц биш бол нэгэн хэвийн зүйл хийгээд байхад та сэтгэлзүйн хувьд уйдахгүй юм?

Би хэлснийг чинь зөвшөөрч байна. Тэгэхдээ надад бас сонирхолтой байдаг. Өөрийнхөө сул талыг ялан дийлэхийн тулд анхаарлаа төвлөрүүлнэ. Үүгээрээ өрсөлдөгчөө ялах болно. Дасгалжуулагч Черединовын бэлтгэлийн үед өгсөн олон янзын даалгаврыг даван туулахын тулд үргэлж хичээдэг. 

Та шууд л өөрийн буудлагын мэргэжил рүүгээ хазайх юмаа?

Би Черединов дасгалжуулагч дээр ирэхэд дөрөвдүгээр ангид сурч байсан юм. Тийм бага насны хүүхэд урт бууг буудах нь битгий хэл өргөж даахгүй шүү дээ. Тэгээд нэг килограмм жинтэй гар бууг бариад нэг цаг хагас зогсоод дөчин сумыг 10 метр зайнаас буудна. Сорилтын сум гэж нэлээд сум буудах ба хэрвээ мундаг буудагч болохын тулд буудсан сум бүрээ задгай мөнгө (төмөр мөнгө) –ийг дандаа онох гэдэг хүндрэлтэй шүү.

Та өөрийн бууддаг хоёр төрлийнхөө хийн гар бууны дасгалд нь илүү буудаад байдаг талаараа дүгнэлт хийж үзсэн үү? 

Манай Черниговийн хийн гар бууны тир нь нөхцөл сайтай. Энэ хоёр төрөл бол нэлээд ялгаатай. Бага калибрийн буугаар бууддаг дасгал нь хөдөлгөөнтэй бай бууддаг. Би хоёр жилийн өмнө Загребт болсон Дэлхийн аваргын тэмцээнд спорт гар бууны дасгалаар Олимпийн наадамд оролцох эрх авсныг мартаж болохгүй. 

 Таны бодлоор бол буудлагын спортод амжилт гаргах хүчин зүйлүүд?

Би ялалт байгуулахад хэрэглэгддэг гурвыг нэрлэе... техникийн тусгай бэлтгэлийг чанартай хийх, бие бялдарын бэлтгэл, тэмцэлдэх сэтгэлийн зориг.

Танд дэлхийн хэмжээний тамирчидтай өрсөлдөх хэмжээнд хүрсэн юм чинь цаашид хэдий удаан хугацаанд энэ байдлаа хадгалах бол?

Би бэлтгэл бүрийг таслахгүй, чанартай хийж байгаа. Хамгийн чухал нь би өөрийнхөө хийж байгаа зүйлээ хүндэлдэг, ажил хэрэгч охин болохоор хэзээ ч буудлагын спортоо орхихгүй. Харин ядралтыг бол идэвхитэй бэлтгэлээр ялдаг. Чимээгүй орчинд, хөдөлгөөнгүй байнга бэлтгэл хийдэг гэж би олон удаа сонсож байсан ч бид гүйж, харайж бие халаалт хийдэг ба бие бялдарын бэлтгэлээ ч ингэж хийдэг. Бусад тамирчид яаж хийдэгийг би сайн мэдэхгүй юм, харин би бол бараг л өдөр бүр бялдаржуулах зааланд бэлтгэл хийдэг. Черединов дасгалжуулагч миний хийж байгаад ердөө эргэлздэггүй. Миний гаргасан, гаргаж байгаа амжилтад Игорь Борисовичийн нөлөө маш их. Нэг зүйлийг хэлмээр санагдав... Афины Олимпийн тэмцээний үеэр миний гаргаж болох бүхий л алдааг дандаа хэлж өгдөг. 

... Секерич намайг гүйцэж ирэх тэр үед Игорь Борисович надад: - Бэлтгэх байдлаасаа битгий хөдлөөрэй. Бэлтгэх байдлаа өөрчилж болохгүй шүү гэж дохисон.  Тэр нь сүүлд бодоход зөв байсан юм. Алтан медалийн төлөө шийдвэрлэх буудлагад би хоёр ч удаа өргөлөө... болсонгүй, буулгалаа. Гэсэн ч бэлтгэх байдал өөрчлөгдөөгүй байсан болоод ч тэр үү... буудлага амжилттай болсон юм. 

Таны нүдэнд ялалт, гайхал хоёрын аль байсныг хэлэхгүй юу?

Аль аль нь байсан байх. Ялалтын дараа “Оддын өвчин”-гөөс зайлсхийх хэрэгтэй гэж шууд бодогдсон. Ямар нэгэн зүйл тохиолдлоо гэхэд ухаалгаар юмыг шийдвэрлэх хэрэгтэй. Үүний тулд заавал хичээл орох хэрэггүй, өөрөө л үйл хөдлөл, хэл яриагаа цэгнэвэл болно. 

Таны хамгийн итгэлтэй хөгжөөн дэмжигчид?

Ээж Наталья Александровна. Тэр Черниговийн их сургуулийн эзийн засгийн удирдлагын эдийн засгийн ухааны дэд доктор, доцент. Аав Дмитрий Леонидович-хувийн хэвшлийн фирмд инженер хийдэг. 

Хэрвээ нууц биш бол Олимпийн алтан медалиа хаана хадгалдаг вэ?

Бүүр нууц газар хадгалдаг. 

Афинаас ирсний дараа ямар нэгэн зүйл чинь алга болчих вий гэж санаа зовж байсан уу?

Үгүй. 

Дасгалжуулагч: -Бид ямар нэгэн зүйл бодож олноо. Санаа зоволтгүй.

Одоо бид буудлагын спортыг Украинд өргөн хүрээтэй хөгжүүлэхэд яах ёстой вэ?

Хуучнаар ЗХУ-ын хүрээнд байсан улсуудад буудлагын спорт сайн хөгжсөн байсан тул спортын зэргийн норм их өндөр байдаг ба үзэгчгүй спорт. Өөр тэмцээнд бол телевизийн техник сайн хөгжсөн учраас хүмүүст сайн үзүүлдэг. 10 сум болгоны дараа буудагч нарын өрсөлдөөний дундаас байр нь хэрхэн өөрчлөгдөж байгааг харж болох учраас хөгжүүлнэ гэж хүчлэх хэрэггүй санагдаж байна. 

Олимпийн бэлтгэлийн төлөвлөлтийн мөчлөгүүдэд төлөвлөснөөр тэмцээний амжилтууд та хоёрын байнга баярлуулаагүй байх. Үүнийг та юугаар тайлбарлах вэ?

Дасгалжуулагч Черединов бид олон янзаар туршилт хийж үзсэн. Үүнд бүтэн жил шаардлагатай байлаа. Яагаад амжилт бага зэрэг буурваа гэвэл энэ бол хяналтанд байсан болохоор бид санаа зовоогүй. Гэсэн ч одоо санаа зовоосон бүгд ард хоцорчээ. Буугаа сонгож авч чадсан, амжилт хангалттай байнгын өндөр байж чадаж байгаа. Аажим аажмаар тэмцээний амжилтууд өснө гэдэгт найдаж байгаа. 

Бээжингийн Олимпийн наадамд таны хамгийн сайн чаддаг хийн гар бууны дасгалд хэд оновол шигшээд шалгарч чадах вэ?

385-386 оноогоор л шалгарна. Оросууд, Хятадууд ба Сербүүдийн өрсөлдөгчид маань бүгд л ингэж онох байх. Саяхан бид Олимпийн урьдчилсан тэмцээнд оролцоод ирлээ. Буудлагын ордонг маш сайхнаар барьсныг хараад гайхашрал төрсөн. Шигшээ буудлагын заал нь маш том, манайд бол мөрөөдөл.

Эрчүүдтэй хамт буудаж тэмцэлдэж байв уу?

Германд жилийн өмнө хийн бууны тэмцээнд оролцсон юм. Тэр тэмцээний дүрэм нь хувийн биш, багийн амжилтаар тэмцэлддэг ба нэг нэгээрээ халз буудаж өрсөлддөг дүрэмтэй. Тэнд 10 тамирчин байснаас би ганцаараа эмэгтэй байсан төдийгүй бүх өрсөлдөгчдөө ялсан юм. 

Хэрвээ танд чөлөөт цаг гарвал юунд зарцуулдаг вэ?

Ном уншиж цагаа өнгөрөөнө дөө. Хамгийн сүүлд “Код да Винчи” гэдэг Дена Брауны номыг уншсан. Бас машиндаа хэсэг цагаа өнгөрөөнө. Гэхдээ завтай цаг гарах болгонд асар их асуудал гардаг.

Өөрийн хайртай хүнтэйгээ цагаа бас өнгөрөөнө биз?

Энэ талаар Олимпийн наадмын дараа ярилцая.

Тэгвэл ядахдаа ямар цэцгэнд дуртайгаа хэл л дээ?

Үнэн чин сэтгэл зүрхнээсээ бэлэглэсэнд дуртай.

Харин ямар загварын хувцсанд дуртай билээ?

Ер нь спортын загварт дуртай ч даашинз өмсөх маш дуртай. Зуны улиралд хурц өнгийн даашинз өмсөх бүр дуртай. 

Афины Олимпийн наадамд аварга болохдоо оносон “Алтан буудлага-10,2” онооны талаар?

10-аас өөр оноо онож болохгүйг мэдэж байсан. Гэсэн ч буудангуут хүмүүсийн шуугилдахаас ойлгосон. Одоо нуугаад байх зүйл алга, би угаасаа 10 гэдэг тоонд дуртай ба миний гэрийн хаалганы дугаар бас 10.

Одоо дээд боловсрол эзэмших талаар?

Черниговийн технологийн дээд сургуулиа төгсөөд Киевийн технологийн үндэсний дээд сургуульд Дизайнерын мэргэжлээр аспирантурт суралцах бодолтой байгаа. Би эдийн засагч мэргэжилтэй л дээ.

Спортын ямар нэгэн байгууллагад харъяалагддаг уу?

“Колоса”, “Динамо” нийгэмлэгт нэгэн зэрэг харъяалагддаг. Саяхан намайг дэслэгч цолоор шагнасан. 

Өнгөрдөг Афины Олимпийн наадмаас ирэнгүүт та хүмүүс хэрхэн баярлаж байгааг харсан биз дээ?

Черниговийн төв талбай дээр Олимпийн аварга Наталья Скакун бид хоёрыг хотын бүх хүмүүс угтаж авсан юм. Би ард түмнийхээ итгэл найдварыг үнэхээр биелүүлж ирсэндээ баяртай байсан. Би Афины Олимпийн наадмаас өмнөх ба дараахь хоёр байдлаа харьцуулдаг юм. Бүх юм шал өөр болж өөрчлөгдсөн. Цаг хугацаа өнгөрсөөр удахгүй Бээжингийн Олимпийн дараа наймдугаар сард төв талбай дээрээ дахин хүмүүсийг цуглуулах юм сан гэж хүсэж байна. 

Василий Михайлов

bottom of page