top of page

“Ямар ч хүнд үед бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэдэг”      Алена Костевич

Алена, та бидэнд өөрийнхөө талаар товч танилцуулаач?

Би Хабаровскт цэргийн албан хаагчийн гэр бүлд төрсөн. 1988 онд бид Украйны Черниговруу нүүж, тэнд би боловсрол эзэмшин тамирчны замналаа эхэлсэн.

Анх хэн таныг спортруу хөтөлж, хэрхэн эхэлж байв?

Буудлагат орсон нь миний хувьд аз байсан. Энэ спортоор хичээллэх ямар ч бодол байгаагүй. Ээж минь намайг буудлагын тирэнд дагуулж ирснээр миний буудлагад орох эхлэлийг тавьсан. Тэр намайг илүү их буудуулахыг хүссэн, тэр үед би 11 настай, зэвсгийн талаар өчүүхэн мэдлэгтэй байсан. Тэгээд дасгалжуулагчтайгаа уулзаж одоог хүртэл түүнтэй ажиллаж байна. 

Буудлагаас гадуурх таны хүсэл юу вэ? 

Би усанд шумбаж, зах хязгааргүй их усанд байх дуртай. Laissez-faire-г мэдэрч, амралтынхаа үеэр унах дуртай. Түүнчлэн адреналин ялгартал машинаар хурдан давхих дуртай. 

Буудлагын спортруугаа эргээд оръё, анх хэзээ олимпод орох эрхээ авсан бэ?

Олимпийн наадмаас 1,5 жилийн өмнө Австралийн дэлхийн цомоос авсан, Афиний олимпийн өмнөхтэй адил. Энэ нь надад их бэлгэдэлтэй байсан. 

Олимпийн наадамд Украйн улсыг төлөөлөн оролцох болоход таны амьдралын хэв маягт юу өөрчлөгдөв?

Би хотоосоо олимпод оролцох эрх авсан анхны тамирчин байсан бөгөөд надад өмнөхөөсөө илүү анхаарал тавих нь мэдээжийн хэрэг. Шинэ буу, багаж хэрэгсэл авч өгсөн. Би тэмцээндээ сайн оролцохын тулд урьдчилан бэлтгэж эхэлсэн бөгөөд сэтгэлзүйн бэлтгэлдээ тусгайлан анхаарсан. Бүх л бэлтгэлийн туршид олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд миний гүйцэтгэлийг хянаж, олон нийтэд харуулж байсан. 

Таны бэлтгэлийн талаар ярья, таны бэлтгэлийн төлөвлөгөө онцлог элементүүдтэй гэж би ойлгодог. Та бидэнд бэлтгэлийнхээ төлөвлөгөөний талаар жаахан ярихгүй юу?

Өмнөх тэмцээнүүд надад туршлага болдог. Би тэмцээний дараа дүгнэлт хийгээд, бэлтгэл амралтаа хослуулдаг. Надад миний  бэлтгэлийн төлөвлөгөөг өдөр, 7 хоног, сар, жилээр нь төлөвлөж өгдөг өндөр зэрэглэлийн дасгалжуулагч байдаг. Надад хэрэгтэй бүх зүйл бол дараагийн бэлтгэлийн өмнө авах бүрэн сэргэлт юм. 

Таны бэлтгэлийн төлөвлөгөө ямархуу байдаг вэ?

Би өдөрт техникийн,сэтгэлзүйн, бие бялдрын бэлтгэл хийдэг. Үүний багахан хэсэг ч сайн үр дүнтэй байдаг.
 

Өөр зөвлөгөө байна уу?

Буудлагад сэтгэлзүйн бэлтгэл хамгийн чухал нь гэж би боддог. Энэ бол яагаад би тохиромжтой утга зохиол хайгаад байдгийн шалтгаан. Би энэ сэдвийг хөндсөн ном, өгүүллүүдийг уншдаг. Эдгээр нь надад тэмцээн дээр хэрэглэж болохуйц шинэ санаануудыг өгдөг.

Лондонгийн олимпийн тосгонд ирсэн анхны өдрөө юу мэдэрсэн бэ? 

Олимпийн тосгон надад маш эерэг сэтгэгдэл төрүүлсэн. Үүний гол давуу тал бол томоохон худалдааны төвтэй ойрхон байсан. Тэнд очсон анхны өдөр нарлаг дулаахан байсан. Тийм цаг агаар Лондонд ховор тохиодог. Явахаасаа өмнө би бага зэрэг өвчтэй байсан ба онгоцоор нисэж явахдаа халуунтай байсан. Иймд эхний өдрүүдийн гол зорилго бол тамир тэнхээгээ сэргээх явдал байсан.

Та 600 онохоос 585, 400 онохоос 387 ононо гэдэгээ мэдэж байсан уу?

Миний потенциал өндөр байсан бөгөөд бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж байлаа.

 Олимпийн наадамд шагналын тавцан дээр зогсох боломж бий гэдгээ хэзээ мэдсэн бэ?

Бээжингийн олимпийн дараа би хэдэн удаа нэг ижил зүүд зүүдэлсэн. Би шагналын тавцан дээр медальтай зогсож байсан. Энэ нь маш удаан хугацаагаар намайг зоригжуулж байлаа. Одоо би ‘миний зүүд биеллээ’ гэж хэлж чадна. 

Үндсэн дасгалын дараа, финалын өмнө та юу хийсэн бэ? Та хэнтэй, юун тухай ярьсан бэ?

Дасгалаа буудаж дууссаны дараа миний багш цаг үргэлж надтай хамт байж намайг дэмжиж, элдэв сөрөг бодлоос хамгаалж байсан. Тэр бол миний сахиус.
 

Финалд ямархуу байсан бэ? 

Би энэ талаар маш их санаа зовж байсан. Цаг маш удаан өнгөрч байх шиг санагдсан. Би айдсаа дарж, зүрхний цохилтоо намсгахыг хичээж байсан. Харин хоёр дахь финал болох спорт гар бууны финалд би илүү итгэлтэй, тайван байсан. Учир нь адреналин аль хэдийнээ байхгүй болсон байсан. 

Хүрэл медаль авснаа мэдээд анхны эмоци юу байв? Хамгийн түрүүнд юу бодсон бэ?

Хоёр медаль маань хоёулаа адил. Гэвч тэднийг авах үеийн сэтгэгдэл, сэтгэлийн хөдөлгөөн өөр байсан. 10 метрийн хийн буундаа авсан хүрэл медаль миний хувьд ялагдал байсан. Би шүүт оффт ялагдсан, тиймээс би бүхнээ харуулж чадсангүй гэсэн сэтгэгдэлтэй байлаа. Харин 25 метрт авсан хүрэл медаль миний хувьд ялалт байсан. Юуны түрүүнд өөр дээрээ төвлөрч зүрхний цохилтоо удирдсан. Үүний шалтгаан нь урт хугацааны турш энэ төрөлдөө ажилласан явдал юм. Мөн би олон зүйлсийг давж гарч чадаагүй. Гэхдээ энэ тохиолд би үүнийг хийхээр шийдсэн.

 

Энэ амжилтанд хүрээд хэнд хамгийн ихээр талархмаар байна?

Аав ээж, багш, найзууддаа баярлаж байна.

Үүнийхээ талаар дэлгэрэнгүй яриач?

Би ээж аавдаа намайг сайн хүмүүжүүлж, анхаарал тавьж, халамжлан хайрладагт баярладаг. Тэд бол миний амьдралын хамгийн чухал хүмүүс. Миний багш бол миний хувьд хоёр дахь аав минь. Тэр намайг 11 настайгаас минь мэднэ, мөн би ихэвчлэн аав ээжээсээ илүү түүнтэй хамт байдаг. Тэр маш сайхан сэтгэлтэй, халамжтай бас мундаг чадвартай. Найзууддаа намайг ойлгож, дэмжиж тусалдагт нь баярладаг. Бид тийм ч олуулаа биш ч бидний нөхөрлөл удаан үргэлжилж байна.

Украйнруу медальтай буцахад?

Миний медаль Украйны олимпийн багийн анхных нь байсан. Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Сергей Бубка миний финалыг ирж үзсэн. Тэр багш бид хоёрт баяр хүргэсэн анхны хүн байсан. Нутагтаа ирээд би олимпийн баатар шиг л уулзсан. Яг үнэндээ онгоц шөнө дунд өнгөрсөн хойно газардсан. Багш бид хоёр чинь сэтгэлээсээ тэнд ирсэн олон найз нөхөд, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн төлөөллүүд болоод Украйны спортын сайдтай уулзсан. Эхний хэдэн 7 хоногийн турш ярилцлага өгөх нь миний ажил шиг л байлаа. Наадмын дараа Украйны ерөнхийлөгч, ерөнхий сайд нар бүх медальтан, аваргуудыг хүлээн авсан. 

Гар буучдад ямар зөвлөгөө өгмөөр байна?

Тамирчдад зөвлөхөд шүтээнээ битгий хай, харин тэдний хувийн арга барилийг нь хай.
 

Олимпийн дараа хаана, хэнтэй амрав?

Олимпийн дараа сарын хугацаанд бид багаараа Тайландад очиж сэргэлт авсан. Бид тэнд сайтар амарсан. Би Тайландаас их цуглуулгатай болсон шүү.

Өөрийн сонирхдог зүйлсээ хэрхэн хослуулдаг вэ? Таны дуртай ажил, хичээл юу вэ?

Би хийж буй үйл ажиллагаануудаа солих нь их хэрэгтэй гэж боддог. Энэ бол би тэмцээний дараагийн өдрүүдээс эхлэн анхаарлаа өөр зүйлд хандуулдгийн шалтгаан. Ихэнхдээ гэрийн ажил хийх юмуу суралцдаг. Одоо бол би аспирант ангиа төгсөх гэж байна, бас санхүүгийн эрдмийн зэрэг хамгаалах гэж байна.

Таны бууддаг гол онцлог юу вэ?

Ихэнхдээ би хожуу буудлага хийдэг, финалд ч бас. Би финалын сүүлийн хэдэн секундад эсвэл үндсэн дасгалынхаа сүүлийн минутуудад буудаж дуусдаг. Би багштайгаа гарч уулздаггүй. Үүнээс болж тэр бууралтаж байна.

Та хэмнэл юмуу хугацаанд бууддаг уу? Яг ямар?

Олон жилийн бэлтгэлийн турш өөрийн эрхгүй цагийн мэдрэмжтэй болчихсон. Иймээс би ихэвчлэн тэвчээр болоод техникийн ур чадвараараа ажилладаг.
 

Тэмцээний үеэр танд бусад тамирчдын адилаар хүндрэлтэй байдаг гэдэгт итгэлтэй байна. Та бидэнтэй хэцүү зүйлээсээ хуваалцаач, бас үүнийгээ хэрхэн даван туулдагаа тайлбарлаач?

Нэг сумыг олон удаа гарцаагүй онилоход ажиллагаа давтах болоод дараагийн буудлагыг хийхэд их хүндрэлтэй болдог. Одоо болон дараа ‘өөрөө өөрийгөө ялах’ шаардлагатай, үүнийг хүн өөрөө л хүч гаргах хэрэгтэй гэж хэлж болно, гэвч энэ тохиолдолд өөрөө өндөр үр дүнг гаргахыг хичээж байдаг. Толгойдоо зөв техникийн буудлагыг төсөөлдөг бөгөөд үүнийгээ бодит байдалд авчрахыг хичээдэг. 

Таны хамгийн чухал медаль?

Медаль бүр л надад чухал, гэхдээ хамгийн дурсамжтай медаль бол 2002 Латийн дэлхийн аваргад аравны нарийвчлалаар ялсан. Тэр үед би ердөө 17 настай байсан ба энэ тэмцээн надад үнэхээр их хоногшсон.

Энэ нь ойлгомжтой зүйл л дээ гэхдээ би асуух ёстой: өдөрт, 7 хоногт хэр их бууддаг  вэ?

Олимпийн дараа би бэлтгэл багатай байгаа. Гэхдээ үндсэндээ би 7 хоногийн 6 өдөр бэлтгэл хийдэг. 

Та буудаагүй байх үедээ юу хийдэг вэ?

Интернэтээр аялж, чаттладаг.

Бие бялдрын бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ?

Фитнесс төвд 7 хоногт цөөхөн очдог, заримдаа усан бассейнд явдаг.
 

Та өөрийгөө том тэмцээнд хэрхэн бэлддэг вэ?Өнгөрсөн олимпод?

Надад бэлтгэлийн тусгай аргачилал байдаг. Энэ нь long-lasting one  гэж нэрлэгддэг бөгөөд үүнийг манай дасгалжуулагч төлөвлөдөг. Миний форм сайн байх үед чухал тэмцээнүүд таарахаар байдаг. 

Энэ бүгд яаж эхэлдэг вэ?

Тусгай аргачилал нь бэлтгэлийн мөчлчөг болоод амжилттай амралт хоёрын холбоо. Эрүүл мэндийн бэлэн байдал болон төлөвлөгөөнд тохируулга хийхийг ойлгох нь их чухал. 

Дараагийн олимпийн наадмын тухайд?

Би RIO-2016- д оролцохоор төлөвлөж байна. Өнгөрсөн жилийн 11 сард Рио де Жанерод Бразилийн аваргын финалын тэмцээнд оролцсон. Үүнийг RIO-2016- д бэлдэж байна гэж хэлж болно.

Бээжингийн олимпоос хойш ямар өөрчлөлтүүдийг хийсэн бэ? 

Бээжингийн олимпийн дараа тактик, бэлтгэлийн аргачилал болоод бэлдэх байдлаа өөрчилсөн. Би өөрийн урам зоригоо алдаж, мөн үүнийгээ дахин олохыг хичээсэн.

Афиний олимпийн дараа ямарваа горьдлого байсан уу?

Би өөдрөг үзэлтэй, энэ нь ямар ч хүнд үед бүх зүйл сайхан болно гэдэгт итгэдэгийн шалтгаан.

Украйны залуу буудагч нарт техникийн юмуу сэтгэлзүйн тал дээр ямар зөвлөгөө өгдөг вэ?

Манай залуучуудын шигшээ багт их олон ирээдүйтэй тамирчид байдаг. Би тэднийг няцашгүй, тэсвэр хатуужилтай, шургуу хөдөлмөрч байгаасай гэж хүсдэг.

Та бидэнд онцлог сэтгэл хөдөлгөсөн тохиолдлынхоо тухай яриач?

Фенүүдтэйгээ уулзсан анхны тод дуртгал нь Афиний олимпийн дараах үйл явдал байсан. Хүндийг өргөлтийн тамирчин бид хоёрын авсан олимпийн алтан медаль нь 300,000 хүн амтай Черниговын хувьд агуу амжилт байсан. Үүнтэй холбоотойгоор мужийн удирдлагууд хоёр амралтын өдрийг зохион байгуулж байхаар шийдсэн. Нэг нь Украйны тусгаар тогтнолын өдөр, нэг нь бидний ирсэн өдөр. Улаан хивсний ёслол болсон ба хүмүүс бидэнд баяр хүргэхээр цугласан төв талбайруу хүргэгдэж хүссэн хүн бүрт гарын үсгээ зурж өгч байлаа. Арга хэмжээ дуусаад би цагдаа нараар хамгаалуулж гэртээ харьсан. Би гэртээ ерөнхийлөгч шиг л хүргэгдэж очсон.
 

Буудлагад таны гол чиглэмж юу вэ? 

Энэ тодорхой зүйл, би өндөр үр дүнд хүрэхийг зорьдог.

Таны спорсрууд?

Спортын зэвсэг, хуяг, тоноглол дээр ажилладаг мэргэжлийн фирмүүд байдаг. Түүнчлэн бүтээгдэхүүнүүдээ сурталчлуулдаг үндэсний компаниудтай хамтарч ажиллаж байсан.

Суралцагчдын хугацаа бол чанга хугацаа байдаг. Тогтвортой үр дүнд хүрч, хашир өрсөлдөгч болох хүртлээ хэр их хугацаа зарцуулсан бэ?

Миний хөгжил мөөг шиг л байсан. 4 жил хичээллээд Европын залуучуудын аварга болж, 6 хичээллээд дэлхийн цом болоод ДАШТ- д түрүүлсэн. Мөн 8 жил болоход Олимпийн аварга болсон. 

Эхлэн суралцагч байхдаа үлгэр дуурайл авдаг шүтээнтэй байв уу? Өнөөдөр та өөрөө бусдад үлгэр дуурайл  болж байна гэж боддог уу?

Голдуу туршлагатай тамирчдыг дагадаг байсан. Гэвч үүнээс илүү финалын цувралуудад өрсөлдөгч нартайгаа нүүр тулгардаг байлаа. Энэ нь шүтээний талаар мөрөөдөх завгүй байсны шалтгаан. Одоо би хэн нэгний хувьд шүтээн нь байж магадгүй. Тахин шүтүүлэгч хүн нь хэт их сайшаагдсан байдаг бөгөөд энэ нь үргэлж үнэн байдаггүй, түүнчлэн бэлтгэлд саад болж ч болно гэж би үздэг.
 

Буудлагын карьер дахь онцгой үе эсвэл үйл явдлынхаа талаар дурсаач? Мөн эсрэгээрээ хамгийн хямралтай үе юу байв?

Бээжингийн олимпийн дараа маш их урам хугарсан. Надад өндөр түвшний ур чадвар байвч ил гарган харуулж чадахгүй байсан. Тэмцээний дараа би тоо томшгүй их зүйлсийг бодож, дүн шинжилгээ хийсэн. Бээжингийн олимпийн дараах 2 жилийн дотор миний оноо  сайжирч байгааг би мэдэрсэн. Миний оноонууд нэлээн тогтворжиж, дэлхийн рекордуудад хүрч байсан.

Таны сурч, ажиллах өдөр өдрийн амьдралд тань буудлага хэрхэн нөлөөлдөг вэ?

Буудлага миний ажил болсон, гэхдээ энэ бол миний дуртай ажил. Би бол мэргэжлийн тамирчин.

Буудлагын бэлтгэлээс гадна эрүүл чийрэг байхын тулд бусад спортоор хичээллэдэг үү?

Нэг дор өөр өөр төрлийн спортоор хичээллэх нь хүндрэлттэй байдаг. Нэг зүйлийг л дагнан хийж, түүндээ төвлөрөх хэрэгтэй. Би янз бүрийн спортоор хичээллэж үзсэн, гэхдээ тэднийг хооронд нь болбох гэж оролдоогүй. Заримдаа тамирчин найзууд маань надад зориулж аялал зохион байгуулдаг. Би сэлүүрт завь, усанд сэлэлт, ойж уналт, таваг буудлагаар хичээллэж үзсэн.
 

Та бидэнд дасгалжуулагчтайгаа хэрхэн ажилладаг, мөн таны гүйцэтгэлд юу нөлөөлдөг тухай хэлээч? 

Миний дасгалжуулагч бид хоёр маш сайн баг, яг л нэг зоосны хоёр тал шиг, ажилдаа бид хоёр хоёулаа л хувь нэмрээ оруулдаг. Анх хичээллэж эхэлхэд л багш маань өндөр амжилт гаргах суурийг минь сайн тавьж өгсөн. Тэр сум бүрийг хянадаг байсан. Мөн өдрийн дэглэмийг ч бас. Би том болж, улам туршлагажих тусам тэр надад илүү эрх чөлөө болон өөрийгөө хөгжүүлэх цагийг олгосон. Одоо тэр гадна илт мэдэгдэхүйц алдаануудыг минь тодорхойлж засч чаддаг. Миний хувьд түүнрүү харах нь л хангалттай байдаг. Түүний намайг дуурайсан элэглэлийг хараад л би буруу зүйл хийж байгаагаа ойлгодог.

Буудлагатай амьдралаа холбох шийдвэрийг хэрхэн гаргав, мөн чухалчилж юу хэлмээр байна? 

Дотроо төвлөрч өөрийн биеийн байдлаа ухаалагаар хянах, би юу хийж байгаагаа задлан шинжлэх нь миний хувьд хамгийн чухал нь. 25 метрийн задгай тирэнд буудахад цаг агаар илүүтэй нөлөөлдөг бөгөөд цаг агаарын байдлаас хамаараад бүх л тохиргоо, засваруудаа хийдэг.

Буудагч болоод энгийн хүн байх таны хатуу байр суурь юу вэ?

Би стрессийг даван гардаг гэж боддог, би зорилгоо тодорхойлсон. Би боломжоо мэдэрч, дэг журманд байдаг. Би хүчтэй бас надад өөрөө өөрийгөө сайжруулах авьяас байдаг.

Оюуны дасгал юу хийдэг вэ?

Өөрийн сонирхдог сэдвийн ном, сэтгүүл, нийтлэл түлхүү уншихыг хичээдэг. Одоо би гадаад хэлийг эрчимтэй сурч байна.

Та юу сонирхдог вэ? Өөрийн хүслээ хэрхэн биелүүлдгээ хэлээч?

Би мөрөөдөх дуртай. Би мөрөөдөж, үүнийгээ зорилгоо болгодог. Зорилгодоо хүрсний дараа дахин шинэ үнэт зүйлсээ тодорхойлдог.

Таны мөрөөдөл юу вэ?

Миний мөрөөдөл бол дэлхийн рекорд тогтоох.

bottom of page