top of page

“АВАРГААС АВАРГА” клубын  танилцуулга

МУГД Л.Ундралбат

Бэлтгэл дэд хурандаа багш Ж.Баттөмөр 

ОУХМ В.Ганцоож

"Алдараар овоглосон
Арваар дараалсан
Алтаар дагнасан
Амжилтаар цалгилсан
Аваргаар бялхсан
Амалсандаа хүрсэн
Араасаа дагуулсан
Андуудаараа хүрээлсэн
Алтан босготой булган сүүлтэй
Ариун итгэлийн өргөө байх болтугай."

      Монголын буудлага спортод дур сонирхолтой хүүхэд залуучуудыг  хичээллүүлэх, цаашлаад Олимп, тив, дэлхийд алдартай тамирчдыг төрүүлэн гаргах үүднээс  “АВАРГААС АВАРГА” буудлага спортын клуб нь байгуулагдсан юм. Клуб нь 2010 оны 3-р сарын 13ны өдөр буюу Монгол билгийн  тооллоор “Бар” жилийн “Бар” сарын “Бар” өдөр нээлтийн ажиллагаагаа албан ёсоор хийсэн юм. 


      Клубыг үүсгэн байгуулагч МУГДасгалжуулагч Л.Ундралбатын санаачлагаар  ах Л.Ундралхуяг, дүү Ундралцогийн Энхцог нарын тусламжтайгаар анх  хийгдсэн.
Клуб нь зөвхөн гар буугаар эрэгтэй, эмэгтэй тамирчдыг сонгон шалгаруулж хичээллүүлэхээс гадна Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний буудлагын галын бэлтгэлийн ур чадварыг сайжруулахад чиглэгдсэн.


      10м-ийн зайнаас хийн гар буу, 25м-ийн зайд 5,6мм-ийн калибрийн спорт гар буу, хурдан буудлага, стандарт гар буу, цэргийн хурдан буудлагын 32-38мм-ийн калибрийн гар буу, 9мм-ийн том калибрийн гар буугаар 5 хүн нэгэн зэрэг зогсож буудахад зориулагдсан юм.


        Аварга клубээс аварга төрнө... буюу  Аваргуудаас илүү Аварга гэсэн утга санааг  бэлгэдэн  “АВАРГААС АВАРГА” гэсэн нэр өгсөн билээ.

   

       Буудлага спортын “АВАРГААС АВАРГА” клуб 2010 оны 3-р сард Батлан Хамгаалахын Их сургуульд буудлагын 25м, 10м-ийн тоноглол бүхий тир байгуулан ашиглалтанд оруулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. 2016 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийн харьяа "Тэмүжин-Өрлөг" сургуульд буудлагын 25м, 50м-ийн тоноглол бүхий тир байгуулан ашиглалтанд оруулж үйл ажиллагаагаа улам өргөжүүлсэн билээ. Клубыг үүсгэн байгуулагч МУГД Л.Ундралбат нь Дэлхийн залуучуудын хийн бууны аварга, дэлхийн аваргын залуучуудын алтан медальт баг, дэлхийн аваргын спорт гар бууны дэд аварга баг, хийн гар бууны өсвөрийн Азийн хүрэл медальт баг, Гранд При тэмцээний алт, мөнгөн медальтан, улсын насанд хүрэгчид, залуучууд, өсвөрийн аварга гэх мэт аварга тамирчдыг төрүүлэн гаргаж бэлтгэсээр байна. 

bottom of page