top of page

Бариулыг хэрхэн сонгож авах вэ?

Өөрөө хэмжиж үзээд бариулаа сонго.

Тамирчид бариулын талаар үргэлж хүндрэлтэй асуудал шиг ойлгодог. Ялангуяа бууны бариулны дүрэмд заагдсан заалтуудыг мэдсэн байх шаардлагатай.  Өөрийн гарын алганы анатомийн байдлаас хамааран өргөн, урт бариул сонгох шаардлага гарвал дараахь хүснэгтийг хараарай. Энэ хүснэгтээр гар буунуудын бариулыг өөртөө тааруулах, алганы хэмжээгээрээ бариулаа сонгож авахад тус болно гэжнайдаж байна. 


Гар бууны бариулнуудад тавигдах дүрмийн хэд хэдэн шаардлагууд байдгийг дурдахыг хүслээ.

Хийн гар буу нь 420 Х 150 Х 50 мм-ийн хайрцагт багтсан байна. Гарын дээд салааны дээд талд бариулны уртын хэмжээс хязгаар тавьдаггүй. Алганы доод талын шахагч гэж нэрлэгдэх тулгуур нь 90 градусын өнцөгтэй байна. Шахагчны уртын хэмжээ (дүрмийн 8.4.4.1.1) дүрэмд заагдсан байдаг тул түүнийг харна уу.

Стандарт гар буу, спорт гар буу нь 300 Х 150 Х 50 мм-ийн хайрцагт багтсан байх ёстой. Харин гарын алганы салаанаас бариулын дээд ирмэг хүртэл 30мм-ээс (дүрмийн 8.4.4.1-ийг хар) ихгүй байна. Мөн гарыг ороосон хэлбэрийн байж болохгүй бөгөөд гадаргуу нь 90 градусын өнцөгтэй байна. Алганы доод талын шахагч гэж нэрлэгдэх тулгуур нь 90 градусын өнцөгтэй байна.Шахагчны уртын хэмжээ (дүрмийн 8.4.4.1.1) дүрэмд заагдсан байдаг тул түүнийг харна уу.

Сонгомол гар буунд сарвууны үеийн төгсгөлөөр хязгаар тавигдах тул бусад байдлаар дүрэмд заагдаагүй болно.
 

 

 

 

Вальтер бууны бариулыг сонгох нь

Вальтер фирмийн бууны бариулыг 5 янзын хэмжээснээс сонгодог. Дээрх хүснэгтнээс харж байгаад өөрийн гарын алганы өргөний хэмжээсээр олон улсын стандарт хэллэгээр хэлэгддсэг хэмжээсээр сонголт хийж болох нь байна. 

bottom of page