top of page

Бууны нурууны хазайлт

Буудаж байх үед зарим тамирчдын бууны нуруу хазайсан байгаа нь ажиглагддаг. (Зураг №  1а)  

 

Бууны нурууны хазайлт нь янз бүр хазайснаас байны төвөөс тусгалын дундаж цэг өөр өөр газар шилждэг. 

Бууны нурууны хазайлт нь баруун болон зүүн тал руу хир зэрэг хазайснаас байны төвөөс ижил хэмжээгээр нүдний харж байгаа тал руу тусгалын дундаж цэг шилждэг байна. (Зураг №  1б)  энэ үзүүлсэн шугмын дагуу сумны цацраг нь зураг дээр үзүүлснээр АБ хүртэл өнцгөөр өөрчлөлт гардаг. АА1 хүртэлх зай нь сумны хүндийн төвөөс хамааран шидэгдээд доош унана. Зураг дээр үзүүлсэн яг ийм хазайлттай бууны сумны нисэлт нь хазайлтын дагуу шидэгдээд доош уналтын сумны хошууны цацраг нь тогтоосон зайндаа байнга хазгай онодог ББ1 болон ВВ1-тэй төстэйгөөр хазайдаг байна. Энэ бүгдийг бид бууг хазгай барьж буудсан буудлага дээр хангалттай харж болно. Хэдий хэмжээгээр аль ч тал руу бууны нуруу хазайлт нь  байны төвөөсөө төдий хэмжээгээр хазайсан тал руугаа сумны шидэлт нь хазгай тусдаг. Бууны хазайлт нь хичнээн их байх тусам төдий чинээ их хазайлтаар байн дээр тусах болно. 

Дараахь хүснэгтийг харъя.
 

7,62мм-ийн хөнгөн сумаар 5 градусын бууны нуруу хазайлтаас 
буудсан сумны шидэлтийн өнцөг 
(А.Гербкогийн гаргасан судалгаагаар)

Хүснэгтээс үзвэл босоо өнцөг рүү 5-10 градус хазайхад буудагдсан сумны нисэлтийн хазайлт амьдрал дээр бараг өөрчлөлтгүй шахам байна. Харин холын зайн буудлагад зай холдох тусам сумны хазайлтын өнцөг хурдан өөрчлөгдөж байгааг та бүхэн хүснэгтээс харж байна. Энэ нь мэргэн буудлагад илт сөргөөр нөлөөлөх нь ээ. 

Тэгэхээр хэрхэн бууны нуруу хазайснаар бууны тусгал байны төвөөсөө хазгай өнцгөөр тусдагийг мэдэж авлаа.  

Бууны нурууны хазайлт нь залуу буудагчдын байнга шахуу гаргаж байдаг алдааны нэг байдаг тул эхлээд бууны нурууг тэгш бариулж буудуулаад бүрэн ойлголт өгөх шаардлагатай явдал юм. 

Нэгэнт бууны нурууг хазгай бариад сурсан туршлагатай буудагчид бууны тийрэлт ижил гарах, бууны тийрэлтийн хүч ижил байх, бууны тусгалын дундаж цэг нэг л янзаар хазгай тусдагийг мэддэг ба буундаа засвар хийхдээ босоо болон хөндлөн засварыг хамт хийдэг. 

Тогтсон зайд бууддаг тамирчид ялангуяа хэвтээ буудлагад бууны нуруу хазгайдуу барьж бууддаг буудагчид 4-5 оноо нэмэгддэг гэж ярьдаг ч тал амьдрал дээр байдаг.

bottom of page