top of page

Ефим Леонтьевич Хайдуров ба түүний зохион бүтээсэн буунууд

1948 онд ЗХУ-ын Арми байх үед Ефим Леонтьевич Хайдуров Улаан-Үдэд амьдарч байжээ. Нэгэн удаа Бурятын МВД (НАХЯ)-нд ажилладаг түүний ах нь Хайдуровыг буудлагын тэмцээнд орох талаар санал тавьж, бүр багийн гишүүн тамирчнаар оруулах талаар санал солилцож байсан байна. 1955 он гэхэд Хайдуров ЗХУ-ын шигшээ багт орох хэмжээний буудлагын тамирчин болжээ. Техникийн сургуулийг 1959 онд төгсөхдөө дипломны ажлаа спортын гар буугаар хамгаалсан. Туршлагатай фрезерчинтэй хамтарч  гурван ширхэгийг “гар аргаар” хийсэн байна.  Түүнийг тэр үедээ сонгомол бууны эхний загвар байсан болохоор “целевым” эсвэл “матчевым” гар буу Х-1МТ гэж нэрлэж байсан юм. Тэр дахин гар аргаар жилийн дараа жил хүрэхгүй хугацаанд хүрдэн гар буу хийсэн. Ефим Леонтьевич Хайдуров найман загварын спортын шилдэг гар буу, хоёр загварын хүрдэн гар буу зохиосон байдаг. Спортын буу үйлдвэрлэгч газрын 8 зохиогчийн гэрчилгээ, гадаадын спортын бууны үйлдвэрийн 9 орны 46 патентыг эзэмшдэг байна.

 

 

 

ТОЗ-36 ба ТОЗ-49

Дэлхийн 2-р дайны дараа эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1954 онд болоход  ЗХУ-ын багийн талаар хэлэхэд ичмээр байсан юм. Америкийн үйлдвэрийн «смит-вессон» бууг худалдан авч буудахад эдийн засгийн хувьд хүндрэл байгаагүй ч Зөвлөлтийн тамирчин империалистийн буугаар ялалт байгуулах гэдэг хүнд асуудал тулгарсан билээ. Тиймээс ч ангийн буу, спортын бууны үйлдвэрийн эрдэм шинжилгээний зохион бүтээх төвлөрсөн алба нь энэ асуудалд хянамгай хандаж эхэлсэн. 

 

 

 

1961 онд 4 ширхэг хүрдэн гар бууг шинээр зохион бүтээж гаргаад МЦ-4 гэж нэрлэжээ. Яг тэр үед залуу зохион бүтээгчийг Тульскийн бууны үйлдвэр урьж ажиллуулсан билээ. 1962 оны нэгдүгээр сараас ХайдуровТОЗ-36 бууг 6-р сар гэхэд хийж дуусгасан байв. ТОЗ-35 нэрлэгдэх нэгээр сумлан бууддаг анхны сонгомол гар бууг зохион гаргаад эхлээд “ердийн” гэдэг нэр өгч байжээ. 

 

 

Ердөө л дөрвөн сарын дараа Хайдуров спортын амжилтын сайхан мэдээ сонслоо. Энэ нь 10-р сард Кайрт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс спортын мастер В.Н.Столыпин түүний бүтээсэн буугаар алтан медаль хүртжээ. Харин зохион бүтээгч-буудагч маань шинээр бүтээсэн хүрдэн гар буугаараа мөнгөн медаль, багийн дүнгээр алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилтын эзэн болсон юм. 

Үүнээс өмнө  Е.Л. Хайдуров дэлхийн аваргаас болон Европын аваргаас хэд хэдэн удаагийн медальт байранд шалгарч байсан тамирчин. Харин цаашдын хувь заяа нь түүнийг бууны зохион бүтээгч байхаар заяагдсан байжээ.ТОЗ-35 буугаар эх орны тамирчид амжилт гаргаж байсан бол удалгүй гадаадын энэ буугаар тамирчид олон олон амжилтууд гаргаж эхэллээ. Түүний энэ бүтээл нь Монреаль,  Сөүл, Барселоны Олимпийн наадмуудаас аварга гэдэг эрхэм цолыг хүртсэн юм. Москвагийн Олимпийн наадмаас эхлэн дэлхийн бүх тамирчдын 50-60% нь ТОЗ-35 бууг өргөн ашиглаж эхэлж байсан судалгаа бий.

Одоог хүртэл ТОЗ-35 буу нь өөрийн онох чадвараа алдаагүй бөгөөд олон тамирчид түүний бууг өөрийнхөө хэмжээнд сайжруулан өөрчлөн буудсаар байна.


 

ТОЗ-36 — револьвер (хүрдэн гар буу)

1962 онд  7,62 мм-ийн калибртай “хүрд” –эндээ 6 ширхэг сум ордог, урт сумаар бууддаг гар бууг бүтээн гаргажээ. Бууны жин нь ойролцоогоор 1150 гр, бөөн тусгал нь 35мм онох чадалтай. Хүрдэн гар бууг «наган» гэж бас нэрлэдэг. Бууг сумлахад гол төмөр хөдөлгөөнгүй байх ба зөвхөн хүрд нь эргэлдэн гол төмрийн сувагт сумны хошууны үзүүр хэсэг нь тааран өмсдөг. Дарины илүүдэл хийн даралт хүрд, гол төмрийн уулзвараар гардаг зарчимтай. Спортын зориулалттай хийгдсэн хүрдэн гар бууны гохны сул явалтыг ихэсгэж багасгадаг тохиргоо хийж өгсөн. Дараа нь энэ хувилбар загвараа хадгалсан, сумны уртыг богино сумаар бууддаг болгон өөрчилж 1971 онд “ТОЗ-49” нэртэйгээр үйлдвэрлэн гаргажээ. ТОЗ-49 хүрдэн гар буугаар Оросын тамирчид дэлхийн аварга, Европын аваргын олон тэмцээнүүдэд ялалт байгуулсан юм. 

Е. Л. Хайдуровын дараагийн загвар

1964 оны Токиогийн олимпийн наадамд хурдан буудлагын дүрсэн бай буудах зориулалтаар хурдан буудлагын гар буу гаргах шаардлага тулгарсан үед Хайдуров нь буу зохион бүтээгч В.А.Разореновын хамтаар дараагийн загвар болох буугаа хийхээр болжээ. Зохион бүтээгч нарт ердөө 100 өдөрт 3 ширхэг бууг хийж бүтээгээд туршсан байх шаардлагатай байлаа. Түүнийгээ хийж амжсан төдийгүй “ХР-64” гэж нэрлэн үйлдвэрлэн гаргалаа. Энэ загварыг дараа нь Хайдуров 4 жилийн туршид 20 ширхэгийг “ЦСКА”-д зориулж, харин «Динамо»-д зориулж В.А.Разоренов 9 ширхэгийг үйлдэрлэсэн юм. 

1967 он

1967 онд Хайдуров ЗСБНХУ-ын (СССР) буудлагын шигшээ багийн ахлах дасгалжуулагч болсон байна. Түүний удирдсан баг 1968 оны Мехикогийн олимпийн наадамд амжилттай оролцсон юм. 6 жилийн дараа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гар бууны 14 дасгалын 12 алтан медаль хүртэж, гайхалтай амжилт гаргасан билээ. Дасгалжуулагчийн туршлага нь буу зохион бүтээх туршлагатайгаа хавсарч амжилтыг авчирч байсан нь мэдээж хэрэг. 1968 онд “ХР-64” загварын гар бууг олны хүртээл болгохоор улс шийдвэрлэсэн тул дараагийн загвар болох “ИЖ-ХР-30”, “ИЖ-ХР-31” буунуудыг Хайдуров нь Разореновын хамтаар дахин бүтээлээ. Энэ буунууд нь 5,6мм-ийн калибрийн ердийн сум, богино сумаар бууддагаар зохиосон байна. Сүүлийн гаргасан энэ загваруудын бууны буудах үеийн ажиллагааг нь улам сайжруулан үйлдвэрлэх боломж байсан ч гэсэн тэд татгалзсан юм.  Хийгдсэн байдлаараа шинэ гар буу нь Зөвлөлтийн тамирчдын хэрэглэдэг болсон төдийгүй харин гадаадын тамирчид энэ буунуудын талаар “ам сайтай” байлаа. 

1967 онд Баруун Германы «Дойчешютценцайтунг» сэтгүүлд “Иж бууны үйлдвэрийн ХР буу нь спортын сайн ажиллагаатай буу” гэж «Хемерли» бууны үйлдвэрийнхэн хэлсэн байсан юм. Харин 1975-76 онуудад  «Дойче-Ваффен журнал» (Баруун Герман)–ны сэтгүүлийн нэг дугаарт  «Оросын спортын гар буу ХР» гэсэн гарчигтайгаар «ХР-30 гар бууны бөөн онох чадвар болох найдварт чанар, гацаа саатал гардаггүй гэх мэтээр...» судалгаа, задаргаа, ажиллах бүх чанаруудыг дэлгэрэнгүй өгүүлжээ.

Дэлхий дээр сум үйлдвэрлэдэг фирмүүдийн 5,6 мм-ийн калибрийн сумны 32 янзын сумаар  буудахад бүгд ажиллаж байсан төдийгүй, онох чадвар нь 20 мм-ээс ихгүй бөөн байж чадсаныг бас тэмдэглэн бичжээ. 1976 онд Ефим Леонтьевич Хайдуров шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаа өгч Улсын биеийн тамирын их сургуулийн буудлага спортын тэнхимд эрдэм шиншилгээ аргачлал сайжруулахаар ирээд буунуудынхаа загвар, ажиллагааг сайжруулах ажилдаа эргэн орсон билээ. 

 

Москвагийн Олимпийн наадам болох ойртож, бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байлаа. Үргэлж л цаг нь тулсан даалгавар өгч, “Яаралтай” гэдэг тушаал хүлээн авч хурдан буудлагын сайжруулсан гар буу хийх үүрэг авлаа. Тэгэхэд “ИЖ-ХР-31” биш, тэдний санаагүй өөр буу загварын спортын хурдан буудлагын “ХР-79” гар бууг хийсэн байна. 
 

Тульскийн бууны үйлдвэрт Хайдуров “ТОЗ-35М” хийж эхлэв. ТОЗ-35  сонгомол гар бууг 1959-1961 онуудад хийж эхэлсэн байсан бөгөөд 1962 онд төгс төгөлдөр болгон хийж дуусгасан. Бүр сайжруулсан загварыг 1978 оноос дахин үйлдвэрлэн гаргажээ. 5,6 мм-ийн калибртай, 1200-1400 гр хүндийн жинтэй, бууны тусгалын бөөн онох чадвар нь 50м-т 25мм-ээс ихгүйгээр онох чадвартай нь бараг урт бууны бөөн тусгалтай төстэй байв.  Гохны тохиргоог олон янзын хувилбараар өөрчлөлт хийж өгсөн нь маш их давуу талуудтай байсан. Үүнд: Гохны механизм нь хурдан буулгах шнеллерын зарчим дээр тулгуурлаж хийгдсэн, гохны хүндийн жинг 5-30гр болтол өөрчилж болохоор хийж өгсөн байв. Гохны дарагдах талбай, хурууны уртын хэмжээнээс тавигдах өөрчлөлт, босоо тэнхлэгээс дарагдах өнцгийг хүртэл өөрчилж болдогоороо сайн болсон юм. 

Дараагийн хоёр бууны тухай 

Дараагийн бүтээсэн буу маань мэдээж Олимпийн тамирчдад зориулагдсан байлаа. Лос-Анджелесийн олимпийн наадамд (1984) ИЖ-ХР-30 бууг сайжруулан ХР-82 болгон, Сөүлийн олимпийн наадамд зориулж, хурдан буудлагын гар буу “ХР-79” загварын бууны зарчим дээр тулгуурлан “ХРБ-88” загварын гар бууг тамирчин Бучукурид зориулж хийсэн юм. 1980 оноос Ижевскийн бууны үйлдвэрийнхэн «30» болон  «31» гэдэг тоонуудыг гол төмөр дээр бичихээ больсон байсан юм. Харин  ИЖ-35, ИЖ-34 нэр бүхий буунуудыг үйлдвэрлэж эхэлжээ. Тэрчлэн ХР бууны загварууд хийгдсээр... 

 

1972 оны олимпийн аварга, 1982 оны дэлхийн аварга, Швед улсын тамирчин Рагнар Сканакер 1985 онд  «Спортын гар бууны буудлага» номондоо: «Хайдуров, Разоренов нарын хамтран хийсэн ХР буу надад хамгийн их таалагддаг байсан. Сайн ч онодог, гацаа саатал гардаггүй, хийн бууны буудлага хийж байгаа мэт буу нь тийрдэггүй сайн буу» гэж цохон тэмдэглэж бичсэн байдаг. 

Өөрөө хагас автоматаар сумлагддаг, хурдан буудлагын “ИЖ-ХР-31” загварын гар бууг “Олимпийн хурдан” буудахад зориулан (8, 6, 4 секундэд тус бүр 5 сум бууддаг. Нийт 60 сум бууддаг дасгал) гаргажээ.  5,6 мм-ийн калибртай, магазин (дайз)-даа 5 сум ордог, 

бууны хүндийн жин  1260 гр-аас ихгүй,  бөөн онох чадвар нь 35мм-ээс ихгүй, гохны дарагдах хүчний тохиргоог 70-200 гр болтол өөрчилж болдог энэхүү бууг 1972-оос 1980-аад он хүртэл үйлдвэрлэсэн. Олон зохион бүтээгч нар бууны тийрэлтийг “угсраа” хурдан буудлагын үед гүйх анги ажиллаж байхад буунд нөлөөлөх хөдөлгөөн хамгийн бага байлгахыг эрмэлзэж байсан.  Хэдий богино сумаар бууддаг байсан ч гэсэн гүйх анги нээгдээд хаагдах, хаагдангуутаа илүү хөдөлгөөн үүсэхгүй саармагжин зогсох олон зүйлийг буу зохион бүтээгч нар бодолцож хийсэн байдаг.

Хайдуровын буу дэлхийн зах зээлд үнэлэгдэж эхлэв.

1966 оноос хойш ЗХУ-ын аварга тамирчид хурдан буудлагын гар бууны төрлүүдэд хамаг медальт байруудыг бүгдийг авсаар байсан нь гайхалтай. Энэ бууны тусламжтайгаар улсын дээд амжилтыг болон Сөүлийн олимпийн наадамд  А.Кузьмин “ХР-79” загварын буугаар 600 оноо буудахаас 600 онож Олимпийн аварга болохдоо Олимпийн дээд амжилт тогтоосон билээ. Эмэгтэйчүүдийн хэмжээнд европын болон дэлхийн дээд амжилт тогтоосон.  1988 оны Сөүлийн олимпийн наадмын гар бууны төрлүүдийн медальт байранд шалгарсан тамирчдын бүх буунууд нь Ижевск, Тула үйлдвэрийн буунууд байсныг хэлэхэд илүүдэхгүй байхаа.  Манай тамирчдын байгуулсан гавъяа нь дэлхийн хэмжээнд бууны үнэ цэнийг үнэд хүргэсэн.  Үүнтэй зэрэгцээд гадаадын бууны үйлдвэрүүд өрсөлдөх хэмжээний түвшинд хүрэхүйц «Пардини», «Домино» (Итали), «Бритиш-2000» (Англи), «Сакко» (Финлянд), «Юник» (Франц) гэх мэт буунуудыг хийж эхэлсэн юм.  

 

З5 жилийн ажил 

Ийнхүү буу зохион бүтээсээр өдгөө 35 жилийг ардаа орхижээ. Хайдуров Разореновын хамтаар хуулийн дагуу буу хийсэн ба спортын амьдралын явцад улам сайжруулан засаж, амьдралд шалгарсан буу хийгдсээр ирсэн байна. Өндөр зэрэглэлийн буудагчдын санаа бодол, дадлага туршлага, хувийн агуу их туршлага, дасгалжуулагчийн мэдлэг туршлага, биомеханик, хүний биеийн физиологи, буудлагын спортын сэтгэлзүй, инженер-механикийн боловсрол, машин бүтээх мэдлэг зэрэг олон талын мэдлэг чадвараас  хамааран улам сайжруулан засаж байсныг тэмдэглэх хэрэгтэй.  

 

 

 

1984 оноос 
1984 онд Оросын буудлагын холбооны буудлагын төв клубын ахлах дасгалжуулагчаар томилогдон очив. 1986 онд хийн урт бууны загварыг зохион бүтээсэн байна. Тэр хийн урт буугаар буудлагын эхлэн суралцагчид, сургуулийнхан бууддаг байлаа. Харин спортын гар буу “ИЖ-ХР-30” ба «31»-ээр тамирчид төдий л амжилт үзүүлэхгүй байсаар байв. Энэ үед Хайдуров, Разоренов нар тус тусдаа ажиллаж 1992 онд «ИЖ-ХР-30» загварыг нэлээд сайжруулан “ХРБ-88” загвар болгон үйлдвэрлэв. Харин түүний сүүлд зохиосон стандарт гар бууны шугам зураг, “бууны эрх”-ийг хэсэг нөхдүүд Германы “Файнверкбау” фирмд худалдаж, “Файнверкбау AW-93” загвараар гаргах гэж байгааг мэдсэн  Владимир Александрович Разоренов зүрх нь хаагдан таалал төгсжээ...

bottom of page