Гар бууг яаж зөв атгаж сурах вэ? Гар бууг зөв атгах үндсэн дүрмүүд
Буудлагын спортын гар бууны атгалтыг хэрхэн зөв атгаж сурах талаар зөвлөгөө өгье. Бид олон янзын гар буугаар бууддаг бөгөөд гар буу барих атгалт нь үндсэн нэг л зарчим үйлчилдэг.
Гар бууны бариул нь гол төлөв модоор хийгддэг. Үнэтэй загварууд модоор, хямд хувилбаруудыг пластикаар хийдэг.
Гар бууг зөв атгах атгалт
Эрхий болон долоовор хуруунуудаа гол төмөртэй параллель байршуул. Хуруунууд нь гар бууны бариулын хоёр талаас нэг түвшинд байх естой. Алга бариултай нягт байж хоосон хий зай гарах ёсгүй.
Бариул атгагч хуруунуудын дунд үе гол төмрийн тэнхлэгтэй перпендикуляр байх ёстой.
Бариулыг атгагч 3 хурууны хоёрдугаар үенүүдээр бариулыг түшсэн байдалтай нягт, дунд зэрэг хүчээр, ороож атгана. Эрхий хурууны атгалтын үүрэг нь бууны овоо харааны чичирхийлэхээс сэргийлж, мөн атгалтыг тогтворжуулах агуулгаар хавчина. Өөрөөр хэлбэл гох дарагч хуруу нь эрхий хуруутай нэг түвшинд байрлахдаа бууны бариулыг хоёр талаас нь хавчисхийж атгана.
Гох дарагч хурууны гуравдугаар үе нь бариулыг хөдөлгөхгүй байх зорилгоор хавчисхийж атгагдана.
Гох дарагч долоовор хурууны эхний хоёр үе бариуланд хүрэхгүй чөлөөтэй байлгана.
Гох дарагч долоовор хурууны нэгдүгээр үе гохон дээр байрлаж, гол төмөр дагуу гох дарагдахаар чиглэлтэй байрлана.
Бууны гол төмөр гарын шууны дагуу нэг чигт байх бөгөөд буу-гар нэг шугаманд байрлаж, гарын үргэлжлэл мэт харагдах ёстой.
Гар бууг атгасан байдлаа дахин нэг шалгаж үзье. Бид бариулаа зөв атгасан эсэхээ дахин шалгаж, өөртөө зөв атгасан гэдгээ мэдэрч сэтгэлийн ханамж аваарай.
Атгалтын нийтлэг алдаанууд
Бууг атгасны дараа гарыг тохойгоор тэнийлгэн харахад бууны гол төмрийн чиг гарын шууны дагуу байх ёстой. Хэрэв бууны гол төмрийн дагуу гарын шуу нэг шугаманд байрлахгүй бол буруу атгалт гэж тооцдог ба буудлага болох үед бууны тийрэлт чигээрээ тийрэхгүй хазгай тийрч буудлагын оноонд нөлөөлдөг. Зураг дээр бууг буруу байдалтай атгасан байгааг үзүүлжээ.
Буудагч буугаа зөв атгаад буудлага гүйцэтгэдэг. Тэмцээнд олон сум бууддаг болохоор заримдаа өөрийн мэдэлгүй атгалт чангарч гох дарах алдаа гаргадаг. Байн дээр алдаатай сум буудагдсаны дараа атгалт чангарч хүчдэл үүссэнийг мэдэрдэг. Үүнийг атгалтын алдаа гаргалаа гэж тамирчин дасгалжуулагч нар ярьцгаадаг.
Зураг дээр өөдөөс ба хажуунаас нь атгалтын чангарсан байдлыг харуулсныг та бүхэн анзаарч байгаа байх.
Зөв атгалт нь бууг хяналтандаа байлгах, чанартай сайн буудлагын эх үүсвэр