top of page

Гар бууны гохны тохиргоо

1955 онд Бээжинд болсон олон улсын тэмцээнд Монголын буудлагын анхны баг тамирчид оролцохдоо урт буучид нь “ТОЗ-8”, гар буучид нь “ТТ” загварын буутай оролцож байсан гэгддэг.  

 

 

 

Монголчууд бидний буудах анхны мэдэгдэхүүн олгодог бараг ихэнх буунууд нь Орос улсад үйлдвэрлэсэн буунууд байсныг нуух юун. Гар буучид “МЦУ”, “Марголин”, “ТОЗ”, “Иж”-ийн загварын гар буунууд, урт буучид нь “Урал”, “СМ”, “МЦ”-ийн загварын буунууд гэх мэт буунуудыг ашигладаг байжээ. 

Бид одоо спортын төрлийн гар бууны гохны тохиргооны тухай ярилцъя.  Бидний буудлагаар суралцахдаа ашигладаг байсан гар буу нь Марголин. Социалист гэгдэж байсан орны тамирчид бүгд л энэ бууг ашигладаг байсан байх.  25м зайд тогтоол буудлагаар буудлагын мэдэгдэхүүнтэй болоод дараа нь хурдан буудлага гэж нэрлэгдэх гар өргөлтөөр буудах дасгалд суралцах хөтөлбөрийн дагуу суралцдаг байсан.  Овоо буудаж сураад 50м зайд сонгомол гар буунд суралцах дараагийн шатанд ордог. Үүнийгээ бид “Мач гар буу” буудна гэж нэрлээд заншсан юм даг. Том калибрийн гар буугаар олон тамирчид “Спортын мастер”-ын болзол биелүүлэхэд Марголин буу л уг суурийг тавьж байсныг хэн ч үгүйсгэхгүй байх.  Мэргэн буудлагын гол үндэс бол “Гох буулгах урлаг” болохоор сайн амжилт үзүүлэхийн тулд гохны тохиргооны талаар хэдэн зүйл хэлэхийг хичээлээ. 
 

Хийн гар буу

Азийн улс орныхонтой Монголчуудыг харьцуулбал нуруулаг өндөр ч Европын орныхноос бидний биеийн онцлог  нь богино хуруутай, тэвчээртэйгээрээ ялгаатай. 

Хийн гар бууны дасгалаар олон тамирчид амжилт үзүүлж, улам боловсронгуй  болгохын тулд гохны тохиргоог өөрийн анатомийн онцлогт тохируулан сайжруулдаг болгосон. 

Австрийн Стейр LP10 гар бууны гохны дарагдах талбай нь дээш доош болохоос гадна хуруунд тохиромжтойгоор эргэлдэж, өнцөг үүсгэн дарагдах боломжтойгоор хийгджээ. Зураг дээр гохны дарагдах өнцгийг урт богино болгосноор гох дарагч хуруу хэрхэн тавигдсан байгааг харна уу.  Зурагт үзүүлснээр гохны хөшүүрэг богино байх тусам хурууны өндөг цайрч харагдаж байгааг анзаарсан байх. Илүү их хүчээр дарагдаж байгааг буудагч та нар өөрсдөө мэднэ.

Вальтер, Стейр, Хаммерли, Морини, Фейнберкбау, Пардини, Мач Ган зэрэг бууны үйлдвэрүүдийн хийгдсэн буунууд нь бараг бүгд шахуу гохны тохиргоо нь олон янзаар хийгддэгээр бүтээгдсэн байдаг.
 

 

 

 

Хийн гар бууны гохны дарагдах хүчний хэмжээ нь дүрмийн дагуу 500 гр байна. Тиймээс гохоо 500 гр-аас доошгүй хэмжээгээр тохируулсан байх шаардлагатай.  Хэрэв тэмцээний үед гохны хэмжээ тохироогүй нь шалгалтаар 

 

 

нотлогдвол буудахаас өмнө зөвшөөрөхгүй, буудаад дууссаны дараа буудсан амжилтыг тэмцээний дүнгээс хасдаг дүрэмтэй.

Тэмцээнд эмэгтэйчүүд, охид 40 сумыг 50 минутад багтаан буудах дүрэмтэй. Эрэгтэйчүүд 60 сумыг 75 минутад багтаан буудах дүрэмтэй. Хийн буу нь дүрэмд 420 х 150 х 50-ийн хэмжээтэй хайрцагт багтсан байх шаардлагатай, гохны хэмжээ 500гр. 

 

 

 

Стандарт ба спорт гар буу

 “Марголин” загварын спорт гар буу нь зөвхөн гохны дарагдах жинд өөрчлөлт оруулж болох, гохны талбайны хувьд ямар ч өөрчлөлт хийж болохооргүй стандарт гар буу.  Стандарт гар буу гэж нэрлэгдэх 1000 гр-аас доошгүй хүчээр гох дарагдах ёстой. Өөрөөр хэлбэл гохны жин 1000 гр байхаар дүрэмд заажээ. Эрэгтэйчүүд өөрсдийн бууддаг төрлийн дагуу стандарт гар буу гэж хэлэх дуртай байдаг бол эмэгтэйчүүд спорт гар буу гэж хэлэх дуртай байдаг.  Стандарт гэгдэх энэ бууны дүрэмд зааснаар 300 х 150 х 50 хайрцагт багтсан, гохны жин 1000 гр, бариул нь задгай байх бөгөөд  гарт харьцах хэсгээрээ бүгд 90 градусын өнцөгтэй байхаар заагдсан байдаг.
 

 

 

 

Вальтер SSP спорт гар бууны гохны тохиргоо нь тэнхлэг дээрээ гох дарагч хурууны өндөгний талбайд эвтэйхэн байхаар бодолцож эргэлддэг, махир хэлбэрээр хийж өгчээ. 

Мач ган МG2E бууны гохны тохиргоо нь дээш доош болохоос гадна гохны дарагдах талбай нь тэнхлэг дээрээ эргэлдэж, хуруунд эвтэйхэн байдлаар тохиргоо хийгдэх боломжтойгоор хийгджээ. Харин Файнверкбау AW93 загварын бууны гохны тохиргоо нь зөвхөн урагш хойш болж, хурууны уртын хэмжээнд өөрчлөгдөхөөс өөр янзаар өөрчлөгдөхгүй.

Ийм загварын буугаар 25м-ийн зайд олимпийн хурдан буудлага (БКГ-8 эр),  стандарт гар буу (БКГ-10 эр, хөвгүүд), спорт гар буу (БКГ-5 эм, охид, хөвгүүд) зэрэг дасгалуудыг буудаж гүйцэтгэдэг. 
 

 

Эрэгтэйчүүдийн Олимпийн хурдан буудлага   (БКГ-8   2 x 30)

Дэлхийн аварга, тив, Олимпийн наадамд бууддаг үндсэн дасгал хурдан буудлага нь 25м-ийн зайд хурдан буудлагын дүрсэн байнд 8 , 6, 4 секундэд тус бүр 2 удаа нийт 30 сум, дахин буудаад 60 сумны дүн гарсны дараа финалд эхний 6 тамирчин шалгардаг дүрэмтэй.  Буудлагын цаг нь ихээсээ багасах цагийн дараалалтай байна. Нэг удаа өргөөд буудахдаа 5 байнд тус бүр нэг нэг буудаж тухайн заагдсан хугацаанд багтаан буудахаас гадна оносон байна. Ногоон гэрэл асахаас өмнө түрүүлж өргөж болохгүй, сануулга өгөөд торгоно. Финалд шалгарсан тамирчид зөвхөн 4 секундын хугацаанд оноо тоолохгүй “ОНОСОН” гэдэг онооны журмаар дүгнэгдэнэ.  Нарийвчлалтайгаар 9,7-оос дотогш оносон тохиолдолд оносон гэж тооцох бөгөөд 5 сумаар хэдэн удаа 9,7-оос дотогш оносноороо шалгарч байр эзэлнэ. Ерөнхий дүнгийн оноо хамаарахгүй, финалд шинээр оноо тооцдог дүрэмтэй болж өөрчлөгджээ. 

Стандарт гар буу (БКГ-10    20+20+20)

Дэлхийн аварга, тивийн чанартай тэмцээнд бууддаг стандарт гар буу нь 25м-ийн зайд тогтоол нэг байнд 150, 20, 10 секундэд багтаан магазинд байгаа 5 сум тус бүрийг 4 удаа буудаж гүйцэтгэнэ. Буудлагын цаг нь ихээсээ багасах дараалалтай байдаг. Финал байхгүй. Хэрэв оноо тэнцсэн тохиолдолд “Дуэль” буюу  “Шүүт офф” буудаж “хайнаа” хагалдаг. 

Спорт гар буу (БКГ-5  30+30) 

Эмэгтэйчүүд олимп, тив, дэлхийн тэмцээнд 25м-ийн зайд тогтоол 30 сум, хурданд 30 сум буудаж нийлбэр дүн гарна. Тогтоол буудлагын 5 сум бүрийг 5 минутад багтаан буудаж, 6 удаа давтана. Хурдан буудлагын 5 сум бүрийг 3 секундэд бай илрэх болгонд тус бүр нэг буудаж, 6 удаагийн давтамжтайгаар буудна. Хурдан буудлагад буудахын өмнө гар доор 45 градусын өнцөгт барьж байх ёстой.  Финалд эхний 8 тамирчин шалгарах бөгөөд тэмцээний дүн хамаарахгүй, зөвхөн 10,3-аас дотогш оносон оноог “ОНОСОН” гэж тооцдог. Финалд 25 сум буудсны дараа оноогоороо шалгарч 1-р байрын төлөө 2 хүн, 3-р байрын төлөө 2 хүн “Халз” өрсөлдөн медальт байранд шалгардаг. 

bottom of page