top of page

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Улаанбаатар хот                                                                            Дугаар41                                                    2013 оны 2 дугаар сарын   2-ны  өдөр   

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2013-5-18-ны 183-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам”-ыг 1 дүгээр, “Медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнах мөнгөн шагналын хэмжээ”-г 2 дугаар, “Үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээ, түүнийг олгох журам”-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.


2. Мөнгөн шагналд шаардагдах хөрөнгийг  жил бүр төсвийн багцдаа тусган санхүүжүүлж байхыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд үүрэг болгосугай.


3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 326 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ОЛИМП,  ТИВИЙН НААДАМ , ДЭЛХИЙН ЗЭРЭГЛЭЛИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИН, ТҮҮНИЙ ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛАХ ЖУРАМ

ОЛИМП, ТИВИЙН НААДАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
 

1. Олимп,  тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд сонирхогчдын спортын төрлөөр оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг Засгийн газраас мөнгөн шагналаар шагнаж урамшуулахтай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

2. Тэмцээний ангилал, зэрэглэл, тухайн жин, зай, төрөлд оролцсон орны тооноос хамааран тамирчин, дасгалжуулагчид дор дурдсан хувь хэмжээний мөнгөн шагналыг олгоно:

* Тайлбар:  “Спорт Аккорд”-д зуны төрлөөр 3 тивийн 40-өөс дээш оронд, өвлийн төрлөөр 2 тивийн 25 оронд хөгжсөн олимпийн бус спортын 55  төрөл хамрагддаг.

 

3. Дэлхийн цомын төлөөх шигшээ тэмцээнд тив, бүс нутгийг төлөөлж нэр заагдан уригдан оролцож медаль хүртсэн тамирчинд оролцогч орны тоог харгалзахгүйгээр мөнгөн шагналын 30 хувийг олгоно.

 

4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчинд энэхүү журмын 2 дахь заалтад заасан тэмцээний ангилалд ногдох мөнгөн шагналыг олгоно.

 

5. Дэлхийн хэмжээний цувралаар явагддаг тэмцээн (Грандслам, Гранпри, Дэлхийн цом) тус бүрт тамирчны үзүүлсэн хамгийн өндөр амжилтаар тооцож  мөнгөн шагналыг тухайн жилд нэг удаа олгоно.

 

6. Багийн спортын төрлөөр медаль хүртсэн багийн тамирчин тус бүрт оролцсон орны тоог харгалзахгүйгээр медальд ногдох мөнгөн шагналын              50 хувийг олгоно.

 

7. Тамирчны тэмцээнд оролцсон зай, жин, төрөл тус бүрд авсан медальд харгалзах мөнгөн шагналыг олгоно. Спортын төрөл доторхи багийн тэмцээнд медаль хүртсэн тохиолдолд энэ журмын 6 дахь заалтын дагуу мөнгөн шагналыг олгоно.

 

8. Шатар, зуун буудалт даамын төрлөөр олон улсын их мастер (Гроссмейстер)-ын цол хүртсэн тамирчинд  тивийн наадмын алтан медальд ногдох мөнгөн шагналыг олгоно.

 

9. Медаль хүртсэн тамирчинд ногдох мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг дасгалжуулагчид олгоно.

 

10. Мөнгөн шагнал авах болзол хангасан тамирчин эсхүл багтай 1-ээс дээш дасгалжуулагч ажилласан тохиолдолд дасгалжуулагчдад олгох мөнгөн шагналыг дараахь  хувийг харгалзан хуваарилна:

 

11. Спортын байгууллага, холбоод наадам, тэмцээнд оролцохоос 14-өөс доошгүй хоногийн өмнө багийн бүрэлдэхүүнийг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад уламжлан шийдвэр гаргуулна.  Багийн бүрэлдэхүүнийг батлуулахдаа дараахь материалыг бүрдүүлнэ:

 

11.1. тухайн тэмцээний нэр, хугацаа, болох газрыг заасан албан ёсны урилга;

 

11.2. тэмцээний заавар, журам албан ёсны орчуулгын хамт;

 

11.3. овог нэр, нас, хүйс, оролцох зай, жин, эмчийн магадлагаа бүхий  тамирчдын мэдүүлэг;

 

11.4. дасгалжуулагчдын мөнгөн шагналын хуваарилалт бүхий гэрээг  ирүүлнэ.

 

12. Мөнгөн шагнал авах болзол хангасан тамирчин, дасгалжуулагчийн хамаарах спортын байгууллага, холбоо нь биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад дараахь материалыг тэмцээн дууссанаас хойш 21 хоногийн дотор ирүүлсэн байх үүрэгтэй:

 

12.1. тамирчныг мөнгөн шагналаар шагнуулах хүсэлт;

 

12.2. тэмцээнд медаль авсныг нотолсон тэмцээний протокол, баримт, диплом, гэрчилгээ, медалийн хуулбарын хамт (орчуулсан байх);

 

12.3. тухайн тэмцээний мэдээлэл, протоколыг байрлуулсан интернэтийн вэб сайтын нэр, хаяг, танилцуулга;

 

12.4. залуучууд, өсвөр үеийнхний тэмцээнд оролцсон тамирчдын төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхийн хуулбар;

 

12.5. хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.

 

13. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага энэхүү журмын 12 дахь хэсэгт заасан материалыг хянаж, мөнгөн шагнал олгох тухай саналаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

 

14. Тамирчин, түүний дасгалжуулагчид мөнгөн шагнал олгох Засгийн газрын шийдвэрийг үндэслэн биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага мөнгөн шагналыг олгож, мэдээллийн сан бүрдүүлнэ.

 

15. Энэхүү журам нь зөвхөн Монгол Улсын иргэнд хамаарна.

 

16. Тамирчин допинг хэрэглэсэн нь тогтоогдож медалиа хураалгасан тохиолдолд урамшуулал олгохгүй бөгөөд олгосны дараа илэрвэл мөнгөн шагналыг тамирчин болон түүний дасгалжуулагчаар нөхөн төлүүлнэ.

 

 

17. Тэмцээний материалыг хуурамчаар бүрдүүлсэн тохиолдолд тухайн этгээдэд хуульд заасны дагуу  хариуцлага хүлээлгэнэ.

МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИН, ТҮҮНИЙ ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ

МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИН, ТҮҮНИЙ ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛАХ МӨНГӨН ШАГНАЛЫН ХЭМЖЭЭ

ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ МӨНГӨН

ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ МӨНГӨН ШАГНАЛЫН ХЭМЖЭЭ, ТҮҮНИЙГ ОЛГОХ ЖУРАМ

1. Үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа монголын бүх ард түмний, хүүхдийн, оюутны, үндэсний спортын их наадам, улсын аварга шалгаруулах тэмцээн (цаашид "тэмцээн" гэх)-д амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг мөнгөн шагналаар шагнаж урамшуулахтай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.

2. Медаль хүртсэн тамирчинд дор дурдсан хэмжээний мөнгөн шагнал олгоно:

3. Тэмцээнд багийн нийлбэр дүнгээр медальт байранд шалгарсан багийн дасгалжуулагчид энэхүү журмын 2 дахь заалтад заасан тэмцээний ангилалд ногдох мөнгөн шагналыг олгоно.

4. Багийн спортын төрлөөр медаль хүртсэн багийн тамирчин тус бүрт тухайн медальд ногдох мөнгөн шагналын 50  хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгоно.

5. Хөнгөн атлетик, тэшүүр, буудлага зэрэг хэмжигдэхүүнээр амжилтыг нь тооцдог спортын төрлөөр Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон тохиолдолд тамирчинд олгох мөнгөн шагналыг 30 хувиар нэмэгдүүлэн олгоно.

6. Тэмцээн зохион байгуулсан спортын холбоо нь биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тэмцээний тайлан, протоколыг тэмцээн дууссанаас хойш 14 хоногийн дотор ирүүлнэ.

7. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага спортын холбоодоос ирүүлсэн тэмцээний протокол, тайланг хянаж, мөнгөн шагналыг эрхэлсэн сайдын  шийдвэрээр олгоно.

8. Дараахь тохиолдолд мөнгөн шагналыг олгохгүй:

8.1. тэмцээний протокол, тайлан, тамирчинд олгох шагналтай холбоотой материалын бүрдэл дутуу;

8.2. материалыг хугацаанд нь ирүүлээгүй;

8.3. өсвөр үе, залуучуудын тэмцээнд нас дарж орсон.

9. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тамирчин, дасгалжуулагчид мөнгөн шагналыг олгож, мэдээллийн сан бүрдүүлнэ.

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ

2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр  Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

   1.1.  Энэ хуулийн зорилт нь биеийн тамир, спортын зохион байгуулалт, эдийн засаг, эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнд оролцогчдын хооронд үүссэн харилцааг зохицуулахад оршино

2 дугаар зүйл. Биеийн тамир, спортын тухай хууль тогтоомж

   2.1. Биеийн тамир, спортын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

  2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

   3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

   3.1.1. “биеийн тамир” гэж нийгмийн соёлын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хүний бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, хөдөлгөөний идэвхийг сайжруулах зорилгоор оюуны болон материаллаг үнэт зүйлийг бий болгох үйл ажиллагааг;

   3.1.2. “спорт” гэж биеийн тамирын хөгжлийн үр дүнд бий болсон тэмцээн, түүнд тусгай журмын дагуу бэлтгэж, оролцох үйл ажиллагааг;

   3.1.3. “мэргэжлийн спорт” гэж үзэгчдийн болон мэргэжлийн спортын байгууллагын ашиг сонирхлыг хангах, ашиг олох үндсэн зорилготой зөвхөн мэргэжлийн тамирчид оролцдог спортыг;

   3.1.4. “үндэсний спорт” гэж ард түмний уламжлал, зан заншилд тулгуурлан хөгжсөн үндэстний онцлог шинжийг агуулсан спортыг;

   3.1.5. “тамирчин” гэж спортоор системтэй хичээллэж, тэмцээнд оролцдог этгээдийг;

    3.1.6. “өндөр зэрэглэлийн тамирчин” гэж спортын тодорхой төрлөөр системтэй хичээллэж, үндэсний болон олон улсын тэмцээнд тогтмол оролцдог, спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангиллын дагуу спортын мастераас доошгүй цол авсан тамирчныг;

    3.1.7. “мэргэжлийн тамирчин” гэж спортын тодорхой төрлөөр мэргэшиж, түүгээрээ дагнан хичээллэн, тэмцээнд бэлтгэж оролцсоныхоо төлөө контрактын дагуу цалин хөлс, бусад мөнгөн урамшуулал авдаг тамирчныг;

     3.1.8. “биеийн тамир, спортын байгууламж” гэж иргэн, тамирчид биеийн тамир, спортоор хичээллэх, тэмцээн явуулах зориулалттай заал, танхим, талбайг;

    3.1.9. “ажилтан” гэж биеийн тамир, спортын байгууллагад ажиллаж байгаа болон биеийн тамир, спортын үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийг.

    3.1.10.“биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага” гэж биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн чиглэлээр ажил, үйлчилгээ үзүүлэх зорилго, чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;

/Энэ заалтыг 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

    3.1.11.“чийрэгжүүлэлт” гэж хүний хөдөлгөөний идэвхийг сайжруулах замаар эрүүл мэндийг бэхжүүлэх, нөхөн сэргээх үйл ажиллагааг.

/Энэ заалтыг 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

4 дүгээр зүйл. Төрөөс биеийн тамир, спортын талаар  баримтлах зарчим

/Энэ зүйлийн гарчигт 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

   4.1.Төрөөс биеийн тамир, спортын талаар дараахь бодлогыг баримтална:

   4.1.1. биеийн тамир, спорт нь төрийн анхаарал, ивээл, зохицуулалт, төр, олон нийтийн хяналтад байх;

   4.1.2. биеийн тамир, спортыг орчин үеийн шинжлэх ухааны ололт, үндэсний уламжлалд тулгуурлан хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлэх;

   4.1.3. биеийн тамирыг хүн амын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг хүмүүжүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, ажиллах чадварыг дээшлүүлэх үндэс болгон хувь хүний хөгжлийг хангахад чиглүүлэх;

   4.1.4. спортын бодлогын үндэс нь тамирчдын сургалт-дасгалжуулалтыг үр өгөөжтэй явуулж, ур чадварыг нэмэгдүүлэн улс, олон улсын тэмцээнд амжилттай оролцох, Монгол орныг дэлхий нийтэд сурталчлахад чиглэх.

/Энэ хэсгийг 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

   4.2. Төрөөс биеийн тамир, спортын талаар дараахь зарчмыг баримтална:

   4.2.1. иргэдэд биеийн тамирын хүмүүжил олгох үйл явц тасралтгүй, залгамж шинжтэй байх;

    4.2.2. биеийн тамир, спортыг хөгжүүлэхдээ биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын бие даасан, өмчийн олон хэлбэрт тулгуурласан байдлыг хангах;

    4.2.3. биеийн тамир, спортын бодлого, арга хэмжээ нь төрийн бүх шатны,  биеийн тамир, спортын байгууллага болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэний нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжих.


ХОЁРДУГААР БҮЛЭГ   Биеийн тамир, спортын удирдлага, тогтолцоо

5 дугаар зүйл. Биеийн тамир, спортын төрийн  удирдлагын тогтолцоо

    5.1. Биеийн тамир, спортын төрийн удирдлагын тогтолцоо нь Улсын Их Хурал, Засгийн газар, биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын удирдлагаас бүрдэнэ. /Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

 

6 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

    6.1.  Улсын Их Хурал нь биеийн тамир, спортыг дэмжих талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

    6.1.1. биеийн тамир, спортын үндэсний бодлогыг тодорхойлох;

    6.1.2. биеийн тамир, спортын асуудлаар олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орох, гарах асуудлыг шийдвэрлэх;

    6.1.3. хуульд заасан бусад бүрэн эрх.

7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх  

    7.1. Засгийн газар нь биеийн тамир, спортыг дэмжиж хөгжүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

    7.1.1. биеийн тамир, спортын үндэсний бодлогыг хэрэгжүүлэх;

    7.1.2. биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр баталж, хэрэгжүүлэх;

    7.1.3. насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг байгуулан ажиллуулах;

    7.1.4.олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах болон үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээ, түүнийг олгох журам батлах;

/Энэ заалтыг 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

     7.1.5. Монгол Улсад зохиогдох олон улс, дэлхий, тивийн болон  үндэсний хэмжээний спортын тэмцээн, наадам зохион байгуулах талаар шийдвэр гаргах;

     7.1.6. хуульд заасан бусад бүрэн эрх.

8 дугаар зүйл. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын                 бүрэн эрх

     8.1. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

     8.1.1.биеийн тамир, спортын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

     8.1.2. биеийн тамир, спортын үндэсний бодлогыг боловсруулах;

     8.1.3. биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг хангах;

     8.1.4. биеийн тамир, спортын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх бодлого боловсруулах, биеийн тамир, спортын анагаах ухааныг хөгжүүлэх;

     8.1.5. биеийн тамирыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх ёс болгон хэвшүүлэх ажлыг зохион байгуулах;

     8.1.6.бүх насны ангиллын биеийн тамир-чийрэгжүүлэлтийн нормативыг боловсруулан батлах; /Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

     8.1.7.улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрх олгох;/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

     8.1.8.биеийн тамир, спортын улсын мэдээллийн санг бүрдүүлэх;/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

     8.1.9.биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэх үйл ажиллагааг зохион байгуулах;/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

     8.1.10. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх./Энэ заалтыг дугаарт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./


     8.2.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аймаг, нийслэл, дүүрэгт биеийн тамир, спортын хороо, суманд биеийн тамир, спортын орон тооны бус арга зүйчтэй байна./Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

81 дүгээр зүйл.Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн   магадлан итгэмжлэл

     81.1.Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэлийг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллага, шинжээч хэрэгжүүлнэ.

     81.2.Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэл хийх байгууллага, шинжээч нь биеийн тамир,  спорт, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа өмчийн бүх хэлбэрийн байгууллагын үйл ажиллагааны түвшин, чанарт хөндлөнгийн мэргэжлийн шинжилгээ-үнэлгээ хийж дүгнэлт гаргана.

     81.3.Магадлан итгэмжлэх, шинжээч ажиллуулах журам, магадлан шинжлэх шалгуур, үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишгийг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Дээрх 81 дүгээр зүйлийг 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

9 дүгээр зүйл. Биеийн тамир, спортын асуудал                               эрхэлсэн төрийн захиргааны                                        байгууллагын эрх 

/Энэ зүйлийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

     9.1. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны  байгууллага нь биеийн тамир, спортын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биеийн тамир, спортыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үйл ажиллагааг улсын хэмжээнд эрхлэн зохион байгуулах Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн.

     9.2. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь аймаг, нийслэл, дүүрэгт биеийн тамир, спортын хороо, суманд биеийн тамир, спортын орон тооны бус арга зүйчтэй байна.

     9.3. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараахь эрхийг хэрэгжүүлнэ:         

     9.3.1. биеийн тамир, спортын тухай хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

     9.3.2. бүх насны ангиллын биеийн тамир-чийрэгжүүлэлтийн нормативыг боловсруулан батлах;

     9.3.3. улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрх олгох;

     9.3.4. биеийн тамир, спортын улсын мэдээллийн санг бүрдүүлэх;

     9.3.5.биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

9.3.6. хууль тогтоомжид заасан бусад эрх.     

/Энэ заалтын дугаарыг 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

10 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг  даргын бүрэн эрх

    10.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга биеийн тамир, спортын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

    10.1.1. нутаг дэвсгэртээ биеийн тамир, спортын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;

    10.1.2. тухайн нутаг дэвсгэрийн хүн ам, байгууллага, хамт олныг биеийн тамир, спортын арга хэмжээнд оролцуулах, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсвийн төсөлд тусгах;

    10.1.3. аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нь аймаг, нийслэл, дүүрэгт биеийн тамир, спортын хороог байгуулан ажиллуулах ба биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай  зөвшилцөн тухайн биеийн тамир, спортын хорооны удирдлагыг томилж, чөлөөлөх; /Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

    10.1.4. сумын Засаг дарга нь биеийн тамир, спортын орон тооны бус арга зүйчийг гэрээ байгуулан ажиллуулах, чөлөөлөх;

     10.1.5. хүн амын дунд биеийн тамирын хөдөлгөөн өрнүүлэх, спортыг хөгжүүлэх хөтөлбөр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах;

     10.1.6. нутаг дэвсгэртээ биеийн тамир, спортын материаллаг бааз, боловсон хүчний чадавхийг сайжруулах арга хэмжээ авах, орон нутгийн онцлогт тохирсон спортын төрлүүдийг түлхүү хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх;

     10.1.7. биеийн тамир, спортын төрлүүдийг хөгжүүлэх чиглэлээр биеийн тамир, спортын холбоо болон бусад байгууллагатай хамтран ажиллах;

     10.1.8.тухайн аймаг, нийслэлийн дүүрэг дэх биеийн тамир, спортын байгууламжийн 10-аас доошгүй хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт тохируулан тоноглох, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсвийн төсөлд тусгах.

/Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/


ГУРАВДУГААР БҮЛЭГ   Биеийн тамир  

11 дүгээр зүйл. Боловсролын байгууллага дахь  биеийн тамир

     11.1. Бүх шатны боловсролын байгууллага нь хичээлийн агуулга, төлөвлөгөөндөө биеийн тамирын хичээлийг оруулна. Биеийн тамирын хичээлийн  хугацааг боловсролын стандартаар тогтооно.

     11.2. Бие бялдрын хувьд сул, эрүүл мэндийн магадлагаатай суралцагсдад тэдний бие бялдарт тохирсон тусгай хөтөлбөрийн дагуу биеийн тамирын хичээлийг заана.

     11.3. Бүх шатны боловсролын байгууллага нь биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

     11.3.1. хичээлээс гадуурх биеийн тамир, спортын сургалтын ажлыг секц, дугуйлангийн хэлбэрээр зохион байгуулж, энэ арга хэмжээнд зориулсан хөрөнгийг жил бүрийн төсөвтөө тусгах;

     11.3.2. оюутан, сурагчдын дунд төрөл бүрийн тэмцээн, наадам зохиох, тэднийг улс, аймаг, нийслэл, бүс нутгийн болон сум, дүүргийн тэмцээнд оролцоход туслалцаа үзүүлэх;

     11.3.3. биеийн тамир, спортыг хөгжүүлэх хөтөлбөр гарган хэрэгжүүлэх.

12 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллага дахь биеийн тамир

     12.1. Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь зохион байгуулалт, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ажиллагчдыг биеийн тамираар хичээллүүлэх зорилгоор дор дурдсан арга хэмжээг хөдөлмөрийн болон хамтын гэрээнд тусган хэрэгжүүлнэ:

    12.1.1. ажиллагчдын биеийн тамир, спортоор хичээллэх бололцоог ханган, биеийн тамир, спортын тэмцээн зохион байгуулах;

     12.1.2. өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа биеийн тамир, спортын байгууламж, тоног төхөөрөмж, хэрэгслийг ашиглуулах, шаардлагатай тохиолдолд биеийн тамир, спортын байгууллагын ажилтан ажиллуулж зохих цалин хөлс, урамшуулал олгох;

     12.1.3. байгууллага, хамт олны ажил мэргэжлийн онцлогтой уялдуулан биеийн тамираар хичээллэх хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх;

     12.1.4. ажиллагчдын ажиллах чадавхи, эрүүл мэнд, бие бялдрын түвшинд үнэлгээ өгч, түүнийг сайжруулах арга хэмжээ авах.

     12.2. Аж ахуйн нэгж, байгууллага нь биеийн тамир, спортын арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүр төлөвлөн санхүүжүүлж байна.

     12.3. Амралт, сувиллын байгууллага, хүүхдийн зуслан нь биеийн тамир, спортын байгууламж, тоног төхөөрөмжтэй байж, биеийн тамир-чийрэгжүүлэлтийн ажлыг биеийн тамир, спортын байгууллагын ажилтны оролцоотойгоор зохион байгуулна.

13 дугаар зүйл. Гэр бүл дэх биеийн тамир

     13.1. Гэр бүлийн гишүүд эрүүл мэндээ хамгаалах зорилгоор биеийн тамираар хичээллэж, хүн амын дунд зохиож буй биеийн тамирын арга хэмжээнд идэвхтэй оролцоно.

     13.2. Эцэг, эх нь хүүхдийг биеийн тамираар бие даан  хичээллэх нөхцөл, бололцоогоор хангах журамт үүрэгтэй.

14 дүгээр зүйл. Зэвсэгт хүчин, хууль сахиулах  байгууллага дахь биеийн                                                  тамир, спорт

     14.1. Монгол Улсын зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, гамшгаас хамгаалах болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, хилийн цэргийн биеийн тамир, спорт нь  цэргийн сургалт, бие бүрэлдэхүүний хүмүүжил, бэлэн байдлын салшгүй хэсэг болно.

     14.2. Бие бүрэлдэхүүний биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах үйл ажиллагааг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ./Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

    14.3. Энэ хуулийн 14.1-д дурдсан байгууллагад биеийн тамир, спортын арга хэмжээ зохион явуулах салбар нэгж байгуулж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Спорт

15 дугаар зүйл. Тамирчны эрх, үүрэг, үйл ажиллагааны   зохион байгуулалт

    15.1. Тамирчин дор дурдсан эрх эдэлнэ:

    15.1.1. тэмцээнд оролцох үедээ зохих журмын дагуу биеийн тамир, спортын барилга байгууламж, техник хэрэгсэл, эрүүл мэндийн үйлчилгээ, байр, хоолоор хангагдах;

    15.1.2. тэмцээнд бэлтгэх, оролцох хугацаанд үндсэн ажил, сургуулиас санхүү, эдийн засгийн болон биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу чөлөөлөгдөх;

    15.1.3. Монгол Улсын хууль тогтоомжид заасан бусад хөнгөлөлт, баталгаа, урамшууллыг эдлэх.

    15.2. Тамирчин дор дурдсан үүрэг хүлээнэ:

    15.2.1. өөрийн улс, харьяа биеийн тамир, спортын байгууллагыг олон улс, улс, орон нутгийн тэмцээнд нэр хүндтэйгээр төлөөлөн оролцох;

    15.2.2. эх оронч үзэлтэй байж, тамирчны ёс зүйн хэм хэмжээ, эрүүл ахуйн шаардлагыг сахиж, спортын болон олимпийн хөдөлгөөний мэдлэг эзэмших;

    15.2.3. спортын шударга өрсөлдөөнийг эрхэмлэх;

    15.2.4. биеийн тамир, спортыг идэвхитэй сурталчлагч байх;

    15.2.5. биеийн тамир, спортод хориглосон эм, сэргээш болон хориотой мэх, арга барил хэрэглэхгүй, хүний нэр төрийг гутаан доромжлохгүй, эрүүл мэндэд хортой эм, сэргээш худалдахгүй байх.

    15.3. Тамирчны үйл ажиллагаа нь өөрийн харьяалагддаг байгууллагын удирдлагатай байгуулсан гэрээгээр тодорхойлогдоно. Тамирчны ур чадварын түвшнээс хамаарч тухайн тамирчинтай контракт байгуулан ажиллаж болно.

    15.4. Тамирчны үйл ажиллагааны гэрээг бичгээр байгуулна.

    15.5. Тамирчны үйл ажиллагааны гэрээнд оролцогч талуудын эрх, үүрэг,  тэмцээнд бэлтгэх, оролцох нөхцөл, хөдөлмөрийн хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, тамирчин өөр клуб, багт шилжих, гэрээг сунгах, дуусгавар болгох болон харилцан тохиролцсон бусад нөхцөлийг тусгана.

    15.6. Тамирчны үйл ажиллагааны гэрээний талаар энэ хуулийн 15.5-д заасан шаардлага нь дасгалжуулагчтай байгуулах гэрээнд нэгэн адил хамаарна.

16 дугаар зүйл. Улс, олон улс, бүс нутаг, аймгийн  тэмцээн, наадам 

     16.1. Монголын хүүхдийн, оюутны, үндэсний, бүх ард түмний спортын их наадмыг дөрвөн жил тутам тус тус зохион байгуулна.

     16.2. Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах байгууллага нь тэмцээн зохион байгуулах арга хэмжээний хуваарь, зааврын төслийг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тэмцээний өмнөх жилийн тавдугаар сард багтаан ирүүлнэ./Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

     16.3.Үндэсний хэмжээний болон Монгол Улсад олон улсын хэмжээний тэмцээн, уралдаан, наадмыг зохион байгуулах, санхүүжүүлэхтэй холбогдсон журмыг санхүү, төсвийн болон биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

/Энэ хэсгийг 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

     16.4. Үндэсний их баяр наадам, түүнийг зохион байгуулахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

17 дугаар зүйл. Спортын цол, зэрэг

      17.1. Спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангилал /цаашид “цол, зэргийн нэгдсэн ангилал” гэх/ тогтоох болон цол, зэрэг олгох журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална./Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

      17.2. Цол, зэргийн нэгдсэн ангиллын болзлыг биелүүлсэн тамирчинд спортын цол, зэргийг энэ хуулийн 17.1-д заасан журмын дагуу олгоно.

      17.3. Цол, зэргийн нэгдсэн ангиллын болзлыг биелүүлсэн тамирчин, шүүгчдэд тухайн орон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж мөнгөн урамшуулал олгож болно.

      17.4. Спортын мастер, олон улсын хэмжээний мастер цол хүртсэн тамирчинд харьяа байгууллага нь цолны нэмэгдэл хөлсийг сар бүр өөрсдөө тогтоон олгож болно.

18 дугаар зүйл. Үндэсний шигшээ баг

     18.1. Үндэсний шигшээ багийн тогтолцоо нь насанд хүрэгчдийн үндэсний шигшээ, залуучуудын, оюутны, өсвөр үеийн шигшээ багаас бүрдэнэ.

     18.2. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг олон улсын олимпийн хорооны ивээл дор явагдаж байгаа болон олон улсын шинжтэй тэмцээнд Монгол Улсыг төлөөлж оролцох тамирчдыг бэлтгэх зорилгоор биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяанд байгуулна. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн тамирчин нь биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тамирчны үйл ажиллагааны гэрээ байгуулан ажиллана./Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

     18.3. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, тамирчдыг сонгон шалгаруулах журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална./Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

     18.4. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулалт зарлан шалгаруулах бөгөөд биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээний биелэлтээр ажлыг нь дүгнэнэ. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн сонгон шалгаруулах журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална./Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

     18.5. Залуучуудын шигшээ багийг спортын зургаагаас доошгүй төрлөөр  зохион байгуулах бөгөөд үйл ажиллагаандаа энэ хуулийн 18.2-18.4 дэх хэсгийг баримтална.

     18.6. Оюутны шигшээ багийг спортын зургаагаас доошгүй төрлөөр нийслэлийн Засаг даргын дэргэд байгуулна.

     18.7. Оюутны шигшээ багийн тамирчны сургалтын болон оюутны байрны төлбөрийг төр хариуцах бөгөөд залуучуудын шигшээ багийн тамирчинтай ижил хэмжээгээр цалинжина.

     18.8. Өсвөр үеийн шигшээ багийг наймаас доошгүй төрлөөр аймаг, дүүрэгт аймаг, нийслэлийн Засаг дарга зохион байгуулна.

     18.9. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь өсвөр үеийн шигшээ багийн хичээл, сургуулийг спортын хэрэглэл, материалаар иж бүрэн хангах, шигшээ багийн багш, дасгалжуулагчийн орон тоог тогтоох, тамирчин сурагчдыг спортын хувцсаар хангах асуудлыг шийдвэрлэж, цалинжуулна.

    18.10. Өсвөр үеийн шигшээ багийг бүрдүүлэн ажиллуулах журмыг аймаг, нийслэлийн  Засаг дарга, оюутны шигшээ багийг бүрдүүлэн ажиллуулах журмыг нийслэлийн Засаг дарга тус тус батална.

    18.11.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бүрдсэн насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багтай байж болно. Багийг бүрдүүлэх, тамирчдыг сонгон шалгаруулахад Биеийн тамир, спортын тухай хуулийн 18.2-18.4 дэх заалт хамаарна.

/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

19 дүгээр зүйл. Мэргэжлийн спорт

     19.1. Мэргэжлийн спортын зохион байгуулалтын бүтэц нь тухайн спортын төрлийн онцлогоор тодорхойлогдох бөгөөд мэргэжлийн спортын байгууллага,  тамирчдын үйл ажиллагаанаас бүрдэнэ.

    19.2. Мэргэжлийн тамирчдын үйл ажиллагаа нь мэргэжлийн спортын байгууллагатай байгуулсан контрактаар тодорхойлогдоно.

ТАВДУГААР БҮЛЭГ  Эдийн засгийн харилцаа

20 дугаар зүйл. Биеийн тамир, спортын санхүүжилт

     20.1. Биеийн тамир, спортын арга хэмжээг хэвийн явуулахад шаардагдах хэмжээний төсвийг Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

     20.2. Биеийн тамир, спортын зардлыг улсын болон орон нутгийн төсөвт бие даасан зүйл болгон батална.

     20.3. Энэ хуулийн 7.1.2, 7.1.3, 7.1.4, 8.1.6-8.1.9, 16.1, 16.3, 18.5-д заасан үйл ажиллагааг улсын төсвөөс, 10.1.2, 10.1.4, 10.1.5, 18.7, 18.9-т заасан үйл ажиллагааг орон нутгийн төсвөөс, бусад үйл ажиллагааг аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын хорооны өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлнэ. /Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

     20.4. Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын хорооны өөрийн үйл ажиллагааны орлогын хэмжээтэй холбогдуулан улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээг багасгаж болохгүй. /Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

     20.5. Олон нийтийн үүсгэл санаачлагаар “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх сан” байгуулж болно.

     20.6. Нийтийн биеийн тамирын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага нь ашгийн төлөө бус байна.

21 дүгээр зүйл. Биеийн тамир, спортын барилга, байгууламжийг өмчлөх, эзэмших, ашиглах

     21.1. Биеийн тамир, спортын барилга байгууламж нь бүх төрлийн өмчийн байж болно.

     21.2. Бүх шатны боловсролын байгууллагын барилгыг биеийн тамир, спортын байгууламжгүй барих, ашиглалтад хүлээн авах, төрийн өмчлөлд байгаа биеийн тамир, спортын байгууламжийг адил байгууламж барихгүйгээр буулгахыг хориглоно.

     21.3. Хот байгуулалтын баримт бичгийг боловсруулахдаа иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн биеийн тамир, спортын байгууламжийг зохистой хүрээнд барихаар тусгана.

     21.4. Биеийн тамир, спортын  байгууламжийг сургуулийн өмнөх насны хүүхэд, сурагчид, оюутан, тахир дутуу иргэд, ахмадуудад ашиглуулахдаа тухайн байгууллага нь хөнгөлөлт үзүүлнэ.

     21.5. Биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулахдаа тухайн барилга байгууламжийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах, иргэдийн эрүүл мэнд, нэр төр, алдар хүндэд гэм хор учруулах, харгис хэрцгий байдал, хүчирхийллийн илэрхийлэл үүсэхээс урьдчилан сэргийлэх үүргийг барилга байгууламжийг эзэмшигч, ашиглагч болон тухайн арга хэмжээг зохион байгуулагчид хүлээнэ.

22 дугаар зүйл. Ажилтан, тамирчны нийгмийн баталгаа

      22.1. Ажилтан дор дурдсан нийгмийн баталгаагаар хангагдана:

      22.1.1. хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн онцлог, гүйцэтгэсэн хөдөлмөрийнхөө чанар, хэмжээнд тохирсон цалин, нэмэгдэл хөлс, нөхөн олговор, тусламж, шагнал, урамшуулал авах;

      22.1.2. орон нутгийн онцлогийг харгалзан нутгийн захиргааны байгууллага болон аж ахуйн нэгж, байгууллагаас нэмэгдэл цалин, урамшуулал, бусад дэмжлэг авах.

      22.2. Тамирчин дор дурдсан нийгмийн баталгаагаар хангагдана:

      22.2.1. тамирчин олимпийн наадам, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлбэл Засгийн газраас мөнгөн шагнал болон бусад байгууллагын урамшуулал авах;

/Энэ хэсэгт 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

      22.2.2. үндэсний шигшээ багийн тамирчин цалин хөлс авах. Энэ заалт дасгалжуулагчид хамаарна;

      22.2.3. тэмцээнд оролцох явцад эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд эмчлүүлэх зардлыг хөдөлмөрийн гэрээний дагуу тамирчны харьяалагдах байгууллага гаргах.

23 дугаар зүйл. Гадаадын иргэн, харьяалалгүй хүний биеийн тамир, спортын эрх

     23.1. Хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын иргэн, харьяалалгүй хүн  Монгол Улсын харьяат иргэн болсноор Монгол Улсын нэрийн өмнөөс олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпийн наадамд оролцох эрх эдэлнэ.

     23.2. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн нь Монгол Улсын хэмжээнд зохиогдож буй тэмцээнд зохих журмын дагуу оролцож болно.

     23.3. Мэргэжлийн болон өндөр зэрэглэлийн гадаадын тамирчин, дасгалжуулагчийг  биеийн тамир, спортын байгууллага  гэрээгээр ажиллуулж болох бөгөөд энэ харилцаа нь олон улсын спортын байгууллагаас гаргасан дүрэм, журам, зааварт нийцсэн байна.

24 дүгээр зүйл. Биеийн тамир, спортын тухай хууль тогтоомж зөрчигчид                                       хүлээлгэх хариуцлага

     24.1. Биеийн тамир, спортын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэлийг хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч болон шүүгч ногдуулна:

     24.1.1 энэ хуулийн 11.1-ийг зөрчсөн албан тушаалтныг 40000-60000, байгууллагыг 150000-200000 төгрөгөөр торгох;

     24.1.2. энэ хуулийн 12.1-ийг зөрчсөн албан тушаалтныг 30000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгох;

           24.1.3. энэ хуулийн 15.2.5-ыг зөрчсөн тамирчныг 30000-50000 төгрөгөөр торгож, спортын тэмцээнд оролцох эрхийг хасах эсэх асуудлыг зохих спортын холбооны дүрмээр зохицуулах;

           24.1.4. энэ хуулийн 21.2, 21.5-ыг зөрчсөн албан тушаалтныг 40000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгох.

24.2. Биеийн тамир, спортын албан ёсны бэлтгэл, сургуулилт, тэмцээний явцад иргэний эрүүл мэндэд учруулсан гэм хорыг холбогдох хууль тогтоомжийн дагуу гэм буруутай этгээд арилгана.

ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ ХУУЛЬ

ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ 
Нийтлэг үндэслэл 

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

   1.1.Энэ хуулийн зорилт нь галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Галт зэвсгийн  тухай хууль тогтоомж

   2.1. Галт зэвсгийн тухай хууль тогтоомж нь энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

   2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

   3.1. Энэ хуульд дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

       3.1.1. "галт зэвсэг" гэж дарьны шаталтын хийн даралтаар сумны хошуу буюу үрлийг гол төмрөөс их хурдтай гаргаснаар сумны хошуу нь хүний амь бие,  эрүүл мэндэд хохирол учруулах, ан агнах,  бусад зүйлийг хөнөөх  чадвар бүхий хэрэгслийг;

        3.1.2. "байлдааны зориулалттай галт зэвсэг" гэж  зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, хорих байгууллага хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор ашиглаж байгаа галт зэвсгийг;         

        3.1.3. ”гар буу” гэж 100 метр хүртлэх зайд хөнөөх чадалтай, 20 сантиметр хүртлэх урт гол төмөртэй галт зэвсгийг.

4 дүгээр зүйл.  Хуулийн үйлчлэх хүрээ

   4.1. Зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, хорих байгууллагын эзэмшилд байгаа байлдааны зориулалттай галт зэвсгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон  харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

   4.2. Энэ хуулийн 4.1-д зааснаас бусад байгууллага, иргэн галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон  харилцааг энэ хуулиар зохицуулна.

   4.3. Байлдааны зориулалттай галт зэвсгийн жагсаалтыг батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

   4.4. Энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургууль, дадлагыг өөрийн оронд зохион байгуулах үед улсын хилээр оруулж буй галт зэвсэгтэй холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

/Энэ хэсгийг 2002 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ХОЁРДУГААР БҮЛЭГ  
Галт зэвсэг өмчлөх            

5 дугаар зүйл. Галт зэвсэг өмчлөх

   5.1. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсын иргэн цагдаагийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр галт зэвсэг өмчлөх эрхтэй.

   5.2. Эрүүгийн хуульд заасан хүнд, онц хүнд гэмт хэрэгт, эсхүл галт зэвсэг ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэгдэж, ял шийтгэлгүйд тооцогдоогүй байгаа болон архаг архичин, мансуурах донтой  гэж тооцогдсон этгээд галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах эрхгүй.

   5.3. Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд байлдааны зориулалттай галт зэвсэг  өмчлөхийг хориглоно.

   5.4. Хуульд өөрөөр заагаагүй бол дипломат болон олон улсын байгууллагад  ажиллаж байгаагаас бусад гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт галт зэвсэг өмчлөхийг хориглоно.

   5.5. Иргэн, хуулийн этгээдэд галт зэвсэг өмчлөх зөвшөөрөл олгох журмыг цагдаагийн төв байгууллагын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

6 дугаар зүйл. Галт зэвсэг өмчлөх зориулалт

   6.1. Иргэн ан агнуур, спорт-сургалт, цуглуулгын зориулалтаар галт зэвсэг өмчилж болно.

   6.2. Хуулийн этгээд харуул хамгаалалт, спорт-сургалт, цуглуулга, үзмэр, урлагийн тоглолтын зориулалтаар галт зэвсэг өмчилж болно.

   6.3. Цуглуулга, үзмэр, урлагийн тоглолтын зориулалтаар өмчлөх галт зэвсгийг хөнөөх чадваргүй болгосон байна.

   6.4. Энэ хуулийн 6.1, 6.2-т зааснаас бусад зориулалтаар галт зэвсэг өмчлөхийг хориглоно.

   6.5. Галт зэвсгийн  хэв загварыг өөрчлөх, үйлдвэрийн бус аргаар хийж бэлтгэх, ийм галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглахыг хориглоно.

7 дугаар зүйл. Галт зэвсэг бүртгүүлэх 

   7.1. Шинээр галт зэвсэг худалдан авсан иргэн, хуулийн этгээд түүнийг 14 хоногийн дотор байнга оршин байгаа сум, дүүргийн цагдаагийн байгууллагад бүртгүүлэх ба дараахь  баримт бичгийг  бүрдүүлнэ:

       7.1.1. иргэний  үнэмлэхийн  хуулбар, эсхүл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

       7.1.2. галт зэвсгийн төрөл, марк, дугаарыг тодорхойлсон баримт бичиг;

       7.1.3. цагдаагийн байгууллагаас олгосон зөвшөөрөл.

   7.2. Спорт - сургалтын зориулалтаар галт зэвсэг өмчлөх хуулийн этгээд нь галт зэвсэг бүртгүүлэх тухай хүсэлтдээ сургалт  явуулах тоног төхөөрөмж, байр, байршлын тодорхойлолт,  зураглалыг хавсаргасан байна.

   7.3. Сум, дүүргийн цагдаагийн байгууллага галт зэвсгийг анх бүртгэхдээ уг галт зэвсгээр буудсан сумны  хоёр хонгио, буудсан сумны хошууг авах ажлыг зохих журмын дагуу гүйцэтгэж, санд авна.

   7.4. Галт зэвсэг өмчлөгч иргэн нь оршин суугаа газраа өөрчлөх бол галт зэвсгээ бүртгэлээс хасуулж, шилжин очсон газрын цагдаагийн байгууллагад ажлын 5 хоногийн дотор бүртгүүлнэ. Галт зэвсгийг бүртгэлээс хассан цагдаагийн байгууллага шилжин очсон сум, дүүргийн цагдаагийн байгууллагад энэ тухай мэдэгдэнэ.

8 дугаар зүйл. Галт зэвсгийн гэрчилгээ

   8.1. Иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг өмчлөх эрх нь цагдаагийн байгууллагад бүртгүүлж гэрчилгээ авснаар үүснэ.

   8.2. Галт зэвсгийн гэрчилгээнд дараахь зүйлийг тусгасан байна:

       8.2.1. галт зэвсэг өмчлөгч иргэний овог, нэр, иргэний үнэмлэхийн  болон регистрийн дугаар, хаяг, эсхүл галт зэвсэг өмчлөгч хуулийн этгээдийн нэр, улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагааны чиглэл, хаяг;

       8.2.2. галт зэвсгийн төрөл, марк, дугаар, үйлдвэрлэсэн он;

       8.2.3. галт зэвсэг өмчлөх зориулалт.

   8.3. Иргэнд олгосон галт зэвсгийн гэрчилгээнд  түүний  зургийг нааж, тэмдэг дарсан  байна. Галт зэвсгийн гэрчилгээнд тухайн галт зэвсгийг хамтран эзэмших этгээдийн нэрийг тусгаж болно.

   8.4. Галт зэвсгийн гэрчилгээний  загвар, гэрчилгээ олгох журмыг  цагдаагийн төв байгууллагын дарга  батална.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9 дүгээр зүйл. Галт зэвсэг  эзэмших

   9.1. Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд нь энэ хуулийн 5.1-д заасан шаардлага хангасан харуул хамгаалалтын ажилтанд гэрээний үндсэн дээр зөвхөн албаны үүрэг гүйцэтгэх хугацаанд нь галт зэвсэг эзэмшүүлж болно.

   9.2. Энэ хуулийн 9.1-д заасны дагуу байгуулсан галт зэвсэг эзэмшүүлэх гэрээг  сум, дүүргийн цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ.

10 дугаар зүйл.  Галт зэвсэг ашиглах

   10.1. Галт зэвсгийг ан агнуурын зориулалтаар хот, суурин газраас бусад газарт ашиглана.

   10.2. Нутгийн захиргааны байгууллагын шийдвэрээр золбин нохой, муур зэрэг амьтныг хот, суурин газарт галт зэвсэг ашиглан устгаж болно.

   10.3. Нутгийн захиргааны байгууллага энэ хуулийн 10.2-т заасны дагуу гаргасан шийдвэрээ цагдаагийн байгууллагад мэдэгдэж, ослоос сэргийлэх арга хэмжээ авна.

   10.4. Галт зэвсэг өмчлөгч иргэн энэ хуулийн 5.2-т үл хамаарах, 5.1-д заасан шаардлага хангасан этгээдэд галт зэвсгийг итгэмжлэлийн үндсэн дээр ашиглуулж болно.

   10.5. Эрүүл мэнд, бие эрхтнийх нь байдлыг харгалзан зарим иргэний галт зэвсэг ашиглах эрхэд хязгаарлалт тогтоож болно. Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, бие эрхтний байдлын жагсаалтыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

11 дүгээр зүйл. Галт зэвсэг хадгалах

   11.1. Галт зэвсэг өмчлөгч иргэн галт зэвсгийг аюулгүй байдлыг хангасан нөхцөлд, өөрийн оршин суугаа гэр, сууцандаа сумнаас тусад нь хадгална.

   11.2. Харуул хамгаалалт, спорт-сургалтын зориулалтаар галт зэвсэг өмчлөгч хуулийн этгээд галт зэвсгийг тусгай зориулалтын шүүгээнд, сумнаас тусад нь  хадгална.

   11.3. Арав ба түүнээс дээш тооны галт зэвсгийг аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлан тоноглосон өрөөнд, зориулалтын шүүгээнд хадгална.

   11.4. Галт зэвсгийг хаясан болон бусад байдлаар үрэгдүүлсэн тохиолдолд 24 цагийн дотор түүнийг бүртгүүлсэн цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ

ГУРАВДУГААР БҮЛЭГ
 Бусад зүйл 

12 дугаар зүйл. Галт зэвсэг нийтэд худалдах

/Энэ зүйлийн гарчигт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар "Галт зэвсэг" гэсний дараа ",сум" гэж нэмэлт оруулсан бөгөөд Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө/

   12.1. Галт зэвсэг нийтэд худалдах эрхийг зөвхөн тусгайлан зөвшөөрөл авсан хуулийн этгээд эдэлнэ.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар "Галт зэвсэг" гэсний дараа ",сум" гэж нэмэлт оруулсан бөгөөд Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө/

   12.2. Галт зэвсэг нийтэд худалдах зөвшөөрлийг энэ хуулийн 15.2-т заасан комиссын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар "Галт зэвсэг" гэсний дараа ",сум" гэж нэмэлт оруулсан бөгөөд Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө/

   12.3. Галт зэвсэг нийтэд худалдах төв /цаашид “Төв” гэх/ нь Монгол Улсад нэг байх бөгөөд нийслэлд байрлана.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар "Галт зэвсэг" гэсний дараа ",сум" гэж нэмэлт оруулсан бөгөөд Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө/

   12.4. Төв нь орон нутагт салбар байгуулж болно. Салбар байгуулах, тэнд худалдаж болох галт зэвсгийн зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.

   12.5. Галт зэвсгийн сумыг нийтэд зориулан Төв, түүний салбарт худалдана.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар "сумыг" гэснийг "сум, эд ангийг" гэж өөрчлөлт оруулсан бөгөөд Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө/

   12.6. Төв, түүний салбар нь цагдаагийн байгууллагын хяналтад байх бөгөөд буудлагын зориулалтын байртай, аюулгүй байдлыг хангасан, дохиолол, хамгаалалтын төхөөрөмжөөр тоноглогдсон байна.

13 дугаар зүйл. Галт зэвсэг худалдаж авах

   13.1. Иргэн, хуулийн этгээд галт зэвсэг худалдаж авах тухай хүсэлтээ Төв, түүний салбар оршин байгаа газрын цагдаагийн байгууллагад бичгээр гаргана.

   13.2. Энэ хуулийн 13.1-д заасан хүсэлт хүлээж авсан цагдаагийн байгууллага 14 хоногийн дотор тухайн иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн гэрчилгээг хянан үзэж, энэ хуулийн 5.1-д заасан шаардлага хангасан, 5.2-т заасан харшлах шалтгаан байхгүй бол зөвшөөрөл олгоно.

   13.3. Энэ хуулийн 13.1, 13.2-т заасны дагуу зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан Төв, түүний салбараас галт зэвсэг худалдаж авна.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар "галт зэвсэг" гэсний дараа ",сум" гэж нэмэлт оруулсан бөгөөд Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө/

   13.4. Төв, түүний салбар худалдсан галт зэвсгийн тоо, төрөл, марк, дугаарын тэмдэглэл бүхий тодорхойлолтыг худалдан авагчид олгоно.

   13.5. Энэ зүйлд заасны дагуу галт зэвсэг худалдаж авсан иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлж, 8 дугаар зүйлд заасны дагуу гэрчилгээ авна.

14 дүгээр зүйл. Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсэг худалдах, өвлөх, бэлэглэх

   14.1. Иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөлд байгаа галт зэвсэг худалдах бол энэ тухайгаа галт зэвсгийн гэрчилгээ олгосон цагдаагийн байгууллагад мэдэгдэж, гэрчилгээгээ хураалгаж, бүртгэлээс хасуулна. Галт зэвсгийг бүртгэлээс хассан цагдаагийн байгууллага худалдан авагчийн оршин суугаа сум, дүүргийн цагдаагийн байгууллагад энэ тухай мэдэгдэнэ. 

   14.2. Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсэг худалдан авах иргэн оршин суугаа газрынхаа цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж, энэ хуульд заасны дагуу зөвшөөрөл авч, бүртгүүлж гэрчилгээ авна.

   14.3. Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсэг өвлөх, бэлэглэхтэй холбогдсон харилцааг Иргэний хуулиар1 зохицуулна.

   14.4. Галт зэвсэг өвлөх, бэлэглэх тохиолдолд энэ хуулийн 14.1, 14.2-т заасан журмыг баримтална.

15 дугаар зүйл. Галт зэвсэг болон сумыг улсын  хилээр  оруулах зөвшөөрөл олгох
 
   15.1. Хуулийн этгээд нь нийтэд худалдах зорилгоор галт зэвсэг болон сумыг улсын хилээр оруулахдаа үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс тусгайлан зөвшөөрөл авсан байх бөгөөд түүнийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно. Сонгон шалгаруулалтын журмыг хууль зүйн болон үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

   15.2.Төсөл сонгон шалгаруулах комисс нь хууль зүйн, батлан хамгаалахын, байгаль орчны, үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон цагдаа, тагнуулын байгууллагын төлөөлөгчдөөс бүрдэнэ. Дарга нь цагдаагийн төв байгууллагын хэв журмын албаны дарга байна.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн  хуулиар өөрчлөлт оруулсан/

   15.3. Сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээд нь улсын хилээр оруулах галт зэвсэг болон сумны төрөл, марк, үнэ, тоо, техникийн болон бусад үзүүлэлтийг тусгасан танилцуулга бүхий материалыг цагдаагийн байгууллагад ирүүлнэ.

   15.4.Монгол Улсын иргэн өөрөө өмчлөх зорилгоор энэ хуулиар хориглоогүй нэг галт зэвсэг улсын хилээр оруулах эрхтэй.

16 дугаар зүйл. Ан агнуур, уралдаан тэмцээний зориулалттай гал зэвсэг улсын хилээр оруулах, гаргах

   16.1. Ан агнах, уралдаан тэмцээнд оролцох зорилготой гадаадын иргэнийг урьсан иргэн, хуулийн этгээд нь түүний галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх хүсэлтийг цагдаагийн төв байгууллагад гаргах бөгөөд түүнд галт зэвсгийн төрөл, марк, тоо, дугаар болон оруулах, буцаан гаргах хугацаа, нэвтрүүлэх хилийн боомтыг дурдана.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

   16.2. Цагдаагийн төв байгууллага уг хүсэлтийг 7 хоногийн дотор хянан үзэж, галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийн хуудсыг олгоно.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

   16.3. Энэ хуулийн 16.2-т зааснаар зөвшөөрөгдсөн галт зэвсгийг улсын хилээр оруулахад гаалийн байгууллага зөвшөөрлийн хуудас дээр тэмдэглэл хийж, улсын хилээр буцааж гаргахад зөвшөөрлийн хуудсыг хураан авч, цагдаагийн төв байгууллагад хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

   16.4. Монгол Улсын иргэн, хуулийн этгээд гадаадад ан агнах, уралдаан тэмцээнд оролцох зорилгоор галт зэвсэг улсын хилээр гаргах бол түүний төрөл, марк, тоо, дугаар болон улсын хилээр гаргах, буцаан оруулах хугацаа, нэвтрүүлэх хилийн боомтыг дурдсан хүсэлтийг цагдаагийн төв байгууллагад гаргана. Цагдаагийн төв байгууллага хүсэлтийг хянан үзэж, 7 хоногийн дотор зөвшөөрлийн хуудас олгоно.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

   16.5. Энэ хуулийн 16.4-т заасны дагуу галт зэвсэг улсын хилээр гаргахад гаалийн байгууллага зөвшөөрлийн хуудас дээр тэмдэглэл хийж, буцаан оруулсан даруй зөвшөөрлийн хуудсыг хураан авч, цагдаагийн төв байгууллагад хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

   16.6. Энэ хуулийн 16.1, 16.2–т заасан журмаар улсын хилээр оруулсан галт зэвсэг өмчлөгч нь худалдах, бэлэглэх зэргээр бусдад шилжүүлж болно. Энэ тохиолдолд цагдаагийн байгууллагад бүртгүүлж, зөвшөөрлийн хуудас дээр тэмдэглэл хийлгэсэн байна.

   16.7. Энэ хуулийн 16.2, 16.4-т заасан зөвшөөрлийн хуудасны загварыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17  дугаар зүйл. Галт зэвсэг авч явахад тавих шаардлага

   17.1. Галт зэвсгийг агаарын хөлөг, усан онгоц, галт тэрэг, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр авч явахад хөлгийн болон галт тэрэгний дарга, эсхүл жолоочид  хадгалуулна.

   17.2. Хот, суурин газарт нийтийн тээврийн хэрэгслээр галт зэвсэг авч явахыг хориглоно.

   17.3. Галт зэвсгийг гэрчилгээний хамт авч явах ба аюулгүй байдлыг хангаж, сумнаас тусад нь зориулалтын гэрэнд хийсэн байна.

18 дугаар зүйл. Галт зэвсгийн тооллого

   18.1. Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг жил бүрийн дөрөвдүгээр улиралд багтаан цагдаагийн байгууллага явуулна.

   18.2. Галт зэвсгийн тооллого явуулах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

19 дүгээр зүйл. Галт зэвсэг хураах

   19.1. Дор дурдсан тохиолдолд цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, гаалийн байцаагч галт зэвсгийг хурааж, 30 хоногийн дотор цагдаагийн байгууллагад хүргүүлнэ:

        19.1.1. энэ хуулийн 5.2, 5.4-т заасан этгээд галт зэвсэг  өмчилж байсан нь тогтоогдсон;

        19.1.2. энэ хуулиар хориглосон галт зэвсгийг иргэн, хуулийн этгээд өмчилж байгаа нь тогтоогдсон;  

        19.1.3. эрэн сурвалжлагдаж байгаа галт зэвсэг бол;

        19.1.4. гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдэхэд ашигласан.

   19.2. Галт зэвсэг өмчлөгч иргэн нас барсан, эсхүл хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд галт зэвсгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, хураах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

   19.3. Байлдааны зориулалттай галт зэвсэг хураагдсан бол түүнийг энэ хуулийн 4.1-д заасан байгууллагын эзэмшилд шилжүүлнэ.

   19.4. Хураагдсан галт зэвсгийг устгах, худалдах, шилжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

   19.5. Энэ хуулийн 19.1-д заасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол тухайн этгээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

20 дугаар зүйл. Галт зэвсгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт


   20.1. Галт зэвсгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд цагдаагийн байгууллага хяналт тавина.

   20.2. Галт зэвсгийг ан агнуурын зориулалтаар эзэмших, ашиглахад байгаль орчны хяналтын байгууллага хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина.

21 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
   
   21.1. Галт зэвсгийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, байгаль орчны хяналтын улсын байцаагч гэм буруутай этгээдэд дараахь шийтгэл ногдуулна:

       21.1.1. иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 4.1-д заасан галт зэвсэг хууль бусаар олж авсан, эзэмшсэн, ашигласан бол иргэнийг 30000-50000, хуулийн этгээдийг 50000-150000 төгрөгөөр торгох;

       21.1.2. энэ хуулийн 5.1-д заасан шаардлага хангаагүй, түүнчлэн 5.2, 5.4-т заасан галт зэвсэг өмчлөх эрхгүй этгээд галт зэвсэг олж авсан, эзэмшсэн, ашигласан бол 30000-50000 төгрөгөөр торгох; 

       21.1.3. энэ хуулийн 6.4-ийг зөрчсөн иргэнийг 25000-50000, албан тушаалтныг 45000-60000, хуулийн этгээдийг 50000-150000 төгрөгөөр торгох;

       21.1.4. энэ хуульд заасан журмын дагуу галт зэвсгийг бүртгүүлж гэрчилгээ аваагүй иргэнийг 10000-30000, албан тушаалтныг 30000- 60000,  хуулийн этгээдийг 50000-150000 төгрөгөөр торгох;

       21.1.5. энэ хуулийн 5.1-д заасан шаардлага хангаагүй этгээдэд галт зэвсэг эзэмшүүлсэн харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг 200000-250000 төгрөгөөр торгох;

       21.1.6. энэ хуулийн 10.2-т зааснаас бусад тохиолдолд хот суурингийн газарт галт зэвсэг ашигласан бол 30000-50000 төгрөгөөр торгох;

      21.1.7. энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан галт зэвсэг хадгалах журам зөрчсөн иргэнийг 10000-25000, хуулийн этгээдийг 20000-40000 төгрөгөөр торгох;

      21.1.8. галт зэвсэг худалдах, худалдан авах журам зөрчсөн иргэнийг 10000-30000, албан тушаалтныг 30000-60000, хуулийн этгээдийг 100000-250000  төгрөгөөр торгох;

      21.1.9. галт зэвсэг авч явах журам зөрчсөн иргэнийг 5000-10000 төгрөгөөр торгох;

      21.1.10. галт зэвсэг болон сумыг улсын хилээр оруулах, гаргах журам зөрчсөн иргэнийг 10000-20000, албан тушаалтныг 30000-60000, хуулийн этгээдийг 100000- 250000 төгрөгөөр торгох.

bottom of page