top of page

АНУ-д болж байгаа дэлхийн цомд Алт авлаа. 2015.5.13

015_SP.jpg
016_SP.jpg
014_SP.jpg
013_SP.jpg
012_SP.jpg
011_SP.jpg
010_SP.jpg
009_SP.jpg
008_SP.jpg
007_SP.jpg
006_SP.jpg
005_SP.jpg
004_SP.jpg
003_SP.jpg
002_SP.jpg
001_SP.jpg

Буудлагын "Дэлхийн цом"-ын тэмцээн АНУ-ын Форт Бенин хотод өчигдөр эхэллээ.

"Рио-2016" олимпийн 24 эрх олгох энэхүү тэмцээнд 76 улсын 600 буудагч өрсөлдөж байна.

Манай улсаас МУХБ О.Гүндэгмаа, ОУХМ Ч.Нарантуяа,ОУХМ Ц.Мөнхзул нарын 11 тамирчин оролцож байна.

Өнөө өглөө явагдсан 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд О.Гүндэгмаа гавьяат түрүүлж, Болгарын буудагч Бонева Антонита, дэлхийн аварга Зиан Жинжин нар удааллаа.

Дөрөвдүгээр сард БНСУ-д болсон "Дэлхийн цом"-д түрүүлж олимпийн эрх авч байсан бол сарын дараа дахин баталгаажуулж алтан медаль хүртлээ. 

О.Гүндэгмаа, Зиан Жинжин нар олимпийн эрхээ авсан учир Болгарын Бонева Антонита, дөрөвдүгээр байрт орсон Францын мэргэн буучид Бразилийг зорих эрх авч байна.

Д.Мөнхбаяр гавьяат наймдугаар байрт, ОУХМ Т.Баярцэцэг 15 дугаар байрт, ОУХМ Ц.Мөнхзул 31 дүгээр байрт тус, тус шалгарчээ.

 

У.Бадамцэцэг | GoGo.mn

ISSF WORLD CUP, USA, 2015

Finals 25m Pistol Women

 

FORT BENNING - MAY 13: Silver medalist Antoaneta BONEVA of Bulgaria competes in the 25m Pistol Women Finals at the Shooting Range of the United States Army Marksmanship Unit during Day 1 of the ISSF World Cup Rifle/Pistol on May 13, 2015 in Fort Benning, Georgia, United States of America. (Photo by Nicolo Zangirolami)

 

http://www.issf-sports.org

Finals 25m Pistol Women - 2015 ISSF Rifle and Pistol World Cup in Fort Benning (USA)

bottom of page