Ефим Леонтьевич Хайдуров ба түүний зохион бүтээсэн буунууд
1948 онд ЗХУ-ын Арми байх үед Ефим Леонтьевич Хайдуров Улаан-Үдэд амьдарч байжээ. Нэгэн удаа Бурятын МВД (НАХЯ)-нд ажилладаг түүний ах нь Хайдуровыг буудлагын тэмцээнд орох талаар санал тавьж, бүр багийн гишүүн тамирчнаар оруулах талаар санал солилцож байсан байна. 1955 он гэхэд Хайдуров ЗХУ-ын шигшээ багт орох хэмжээний буудлагын тамирчин болжээ. Техникийн сургуулийг 1959 онд төгсөхдөө дипломны ажлаа спортын гар буугаар хамгаалсан. Туршлагатай фрезерчинтэй хамтарч гурван ширхэгийг “гар аргаар” хийсэн байна. Түүнийг тэр үедээ сонгомол бууны эхний загвар байсан болохоор “целевым” эсвэл “матчевым” гар буу Х-1МТ гэж нэрлэж байсан юм. Тэр дахин гар аргаар жилийн дараа жил хүрэхгүй хугацаанд хүрдэн гар буу хийсэн. Ефим Леонтьевич Хайдуров найман загварын спортын шилдэг гар буу, хоёр загварын хүрдэн гар буу зохиосон байдаг. Спортын буу үйлдвэрлэгч газрын 8 зохиогчийн гэрчилгээ, гадаадын спортын бууны үйлдвэрийн 9 орны 46 патентыг эзэмшдэг байна.