top of page

Монголын баг тамирчид ДАШТ-ний 20 багаас шувтаргын 8 багт шалгарав.


Монголын тамирчид Египетийн Кайро хотноо болж байгаа 53 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. Тус тэмцээнд Монголын мэргэн буучид урт бууны эрэгтэй, эмэгтэй, гар бууны эрэгтэй, эмэгтэй баг оролцож байгаагаас гадна залуучуудын хувийн төрөл, холимог багийн дасгалд оролцохоор 16 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.


Гар бууны эмэгтэйчүүд хийн бууны дасгалд Сербийн тамирчин 590 оноогоор дэлхийн дээд амжилт тогтоосон бол дараагийн ээлжинд БНХАУ-ын тамирчин 591 оноогоор дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Монголын тамирчин Ц.Анударь 579 оноогоор улсын дээд амжилтыг (578 оноо Ц.Анударь) шинэчлэн тогтоов. Энэ дасгалд оролцсон Аваргаас аварга клубын тамирчин Э.Хишигдэлгэр 573 оноогоор "Олон улсын хэмжээний мастер"-ын болзол биелүүллээ.


10-р сарын 16ны өдөр хийн гар бууны эмэгтэйчүүдийн багийн тэмцээнд Монголын баг тамирчид (Ц.Анударь, Э.Хишигдэлгэр, Т.Баярцэцэг) 20 багаас шувтаргын 8 багт шалгарав. Шувтаргын тэмцээнд 4-р байраар шалгаран Иран улсын багийн тамирчидтай хүрэл медалийн төлөө өрсөлдөх болов. Монголын баг эхнээсээ Ираны багийг алдчихсан яваад улмаар гүйцэж түрүүлэн хожлын сүүлийн суманд алдаа гарган 16:14 харьцаагаар Ираны багт ялагдан 4-р байр эзэллээ. Шигшээ шувтаргын тэмцээн маш өрсөлдөөнтэй, ширүүн тулаан болж өндөрлөлөө.

コメント


Recent Posts
3.png
8.png
Аварга клуб
Пара холбоо
​​Ярилцлага
Тамирчдын мэдээлэл
bottom of page