top of page

Буудлагын тэмцээний хаалт “Аваргаас Аварга” клубт болно

Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын буудлагын тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Уг тэмцээнд Улаанбаатар болон орон нутгийн 21 багийн 235 тамирчин 11 дасгалд цэц мэргээ сорьж байгаа билээ. Тэмцээн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техник спортын төв болон “Аваргаас Аварга” клуб дээр болж байна.

Тэмцээний хийн бууны эрэгтэй, эмэгтэй дасгал явагдаж, Орхон аймгийн тамирчин ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ, “Замчин” клубын тамирчин ОУХМ Г.Нандинзаяа нар ангилалдаа түрүүлэв. Рио-гийн эрхээ аваад байгаа Г.Нандинзаяа 420.7 оноогоор улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон.

Мөн 25 метрийн спорт гар бууны дасгалд Рио-гийн эрхээ аваад байгаа ОУХМ Ц.Мөнхзул түрүүлжээ.

ДҮН:

Хийн урт буу

Эрэгтэй /45 тамирчин/

  1. ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ /Орхон аймаг/

  2. ОУХМ Д.Ганзориг /"Алдар" спорт хороо/

  3. Спортын мастер М Т.Хаш-Эрдэнэ /ТСТөв/

Эмэгтэй /42 тамирчин/

  1. ОУХМ Г.Нандинзаяа /"Замчин", улсын рекордыг шинэчлэв

  2. Спортын мастер Э.Энхмаа /ТСТөв/

  3. ОУХМ Ч.Нарантуяа /Алдар/

50 метрийн сонгомол гар бууны дасгалд / 22/

  1. ОУХМ Э.Даваахүү /Алдар/

  2. СМ Г.Буянбаатар /Аврагч/

  3. СМ Ш.Буянзаяа /Аврагч/

50 метрт хэвтээгээс 60 сум буудах эрэгтэй дасгал /32/

  1. ОУХМ Х.Бямбабаатар /Хилчин спорт хороо/

  2. ОУХМ Ж.Ганхуяг /”Снайпер” клуб/

  3. ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ /Орхон аймаг/

50 метрт 3-н байдлаас 60 сум буудах эмэгтэй дасгал / 19/

  1. ОУХМ Г.Нандинзаяа /Замчин спорт хороо/

  2. ОУХМ Ч.Нарантуяа /Алдар спорт хороо/

  3. Спортын мастер Э.Энхмаа /ТСТөв/

25 метрийн спорт гар бууны эмэгтэй дасгал /30/

  1. ОУХМ Ц.Мөнхзул /Хүч спорт хороо/

  2. ОУХМ Т.Баярцэцэг /Аврагч спорт хороо/

  3. ОУХМ Т.Баярмаа /Алдар спорт хороо/

25 метрийн стандарт гар бууны эрэгтэй дасгал /4/

  1. ОУХМ Э.Даваахүү /Алдар/ спорт хороо

  2. Спортын мастер Г.Буянбаатар /Аврагч/ спорт хороо

  3. ОУХМ О.Төгөлдөр /Дархан Уул аймаг/ тус тус медальт байрт оржээ.

Тэмцээний хаалтын ажиллагаа өнөөдөр 20.30 цагаас “Аваргаас Аварга” клуб дээр болно.

コメント


Recent Posts
3.png
8.png
Аварга клуб
Пара холбоо
​​Ярилцлага
Тамирчдын мэдээлэл
bottom of page