МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ, ДЭД ХУРАНДАА Л.УНДРАЛБАТ “ЦЭРГИЙН НЭГ БҮРИЙН ЗЭВСЭГЛЭЛЭЭР ОНОВЧТ
Монгол Улсын буудлагын спортын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, дэд хурандаа Л.Ундралбат “Цэргийн нэг бүрийн зэвсэглэлээр оновчтой буудах арга зүй” сэдэвт сургалт явуулав. Энэхүү сургалтад Цэргийн албаны зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Түмэнтулга, Эрдэм шинжилгээ хөгжлийн хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа М.Эрдэнэбаяр, “Соёмбо” спорт, сургалтын төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Наранбаатар болон бүрэлдэхүүн болон харьяа сургууль, газар нэгжүүдийн албан хаагчид хамрагдлаа.
Сургалтанд хамрагдсан багш, албан хаагчид гавьяат дасгалжуулагч, дэд хурандаа Л.Ундралбаттай буудлагын спортын талаар асуулт асууж, санал бодлоо солилцсон юм.
Тухайлбал, сургалтад хамрагдсан албан хаагчдын зүгээс “Спорт буудлага, тактикийн буудлага хоёрт ялгаа байдаг уу, зарим буудагчид тактикийн буудлагаа гүйцэтгэлтэй сайтай бууддаг ч спорт буудлагад оноо авах тохиолдол маш бага байдаг” гэдгийг асууж байлаа. Уг асуултад гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат “Спорт буудлага, тактикийн буудлага хоёрт ялгаа байхгүй. Хамгийн гол нь тухайн буудах хүний “сэтгэл зүй”-д л учир байдаг юм гэж хариулаад цаашид ХСИС-ийн хамт олонтой хамтарч ажиллан, өөрийн зүгээс чадах бүхнээрээ тусалж дэмжихэд таатай байх болно” гэдгээ илэрхийлж байлаа. Мөн энэ үеэр Их сургуулийн буудлагын талбайтай танилцсаны зэрэгцээ “Соёмбо” спорт, сургалтын төвд өөрийн бүтээл болох “Аваргуудын сэтгэл зүй ба ур чадварын нууц” нэртэй номоо дурсгасан юм.
Comments