Монголын Парабуудлага спортын холбоо нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд оролцох орол
Монголын Парабуудлага спортын холбоо нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, биеийн тамираар хичээллүүлж эрүүл чийрэг байлгах, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх буюу тодорхой зорилго эрмэлзлэлтэй болгож спортод татан оролцуулан улмаар Монгол улсынхаа нэрийг олон улс, тив, дэлхий, Паралимпийн наадамд цуурайтуулан алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлж чадна гэсэн итгэл үнэмшилд хүргэхээр 2002 оны 01 дүгээр сарын 04 – ний өдөр МУГД Л. Ундралбатын санаачилгаар албан ёсоор байгуулагдан өнөөг хүртэл үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсаар ирсэн билээ.
Анх байгуулагдсанаас хойшхи хугацаанд 2004, 2008, 2012 оны Паралимпийн наадмуудад манай тамирчид тасралтгүй оролцож байснаас гадна Дэлхийн цомын тэмцээний хүрэл медаль 1, Дэлхийн тоглолтын мөнгөн медаль 1, хүрэл медаль 2, Дэлхийн мастеруудын тоглолтын алтан медаль 2, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль 1 тус тус хүртсэн амжилтуудыг үзүүлсэн. Мөн 2013 онд хийн гар бууны 10 метрийн дасгалд манай тамирчид эрэгтэй, эмэгтэй Ази тивийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон бахдам амжилтуудыг үзүүлээд байгаа билээ.
Манай холбоо нь цаашид Монгол улсынхаа нэрийг дэлхийд дуурсгах тамирчдыг олноор бэлтгэн гаргахаар ажилласаар байна.
International Classification Form and Concent Form
Medical Information Form
Comments