Буудлагын спорт нь хөдөлгөөн үйлдлийн хувьд маш хязгаарлагдмал билээ. Үүний дээр зарим дасгалжуулагчид нь бусад спортын төрлөөр хичээллэх болон биеийн хүчний ерөнхий бэлтгэлийн ач холбогдолыг дутуу үнэлж, бэлтгэл сургуулийн явцад буудлагын тамирчны үйл ажиллагааг буудлагын спортын ямар нэгэн дан ганц төрлийг эзэмшихэд чиглүүлдэг байна.
Тамирчид бариулын талаар үргэлж хүндрэлтэй асуудал шиг ойлгодог. Ялангуяа бууны бариулны дүрэмд заагдсан заалтуудыг мэдсэн байх шаардлагатай. Өөрийн гарын алганы анатомийн байдлаас хамааран өргөн, урт бариул сонгох шаардлага гарвал дараахь хүснэгтийг хараарай. Энэ хүснэгтээр гар буунуудын бариулыг өөртөө тааруулах, алганы хэмжээгээрээ бариулаа сонгож авахад тус болно гэж
Бууны нурууны хазайлт нь баруун болон зүүн тал руу хир зэрэг хазайснаас байны төвөөс ижил хэмжээгээр нүдний харж байгаа тал руу тусгалын дундаж цэг шилждэг байна. (Зураг № 1б) энэ үзүүлсэн шугмын дагуу сумны цацраг нь зураг дээр үзүүлснээр АБ хүртэл өнцгөөр өөрчлөлт гардаг. АА1 хүртэлх зай нь сумны хүндийн төвөөс хамааран шидэгдээд доош унана. Зураг дээр үзүүлсэн яг ийм хазайлттай бууны сумны нисэлт нь хазайлтын дагуу шидэгдээд доош уналтын сумны ...
Сүүлийн үеийн сонгомол гар буугаар буудахдаа буу барьсан гарыг бүрэн тэнийлгэн бариулыг атгахдаа гарын бугуйны үеэр бага зэрэг өнцөг үүсгэсэн байдалтай, гарын тохойг бүрэн тэнийлгэн бугуйн үеэр бага зэрэг өнцөг үүсгэн барина. Энэ нь бууг хамгийн тогтвортой байдал юм. Хэрвээ бугуйны үеэр хэт их өнцөг үүсгэж, өөрөөр хэлбэл их уналтын өнцөгтэй байвал бугуйны үе нь сул болж алдаа их гарах эх үүсвэр нь болдог.